March
31
2024
Anu.mn
Мэдээ
Робот нохой Аляскийн нисэх онгоцны буудлыг зэрлэг амьтдаас хамгаалах болно
Робот нохой Аляскийн нисэх онгоцны буудлыг зэрлэг амьтдаас хамгаалах болно
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Робот нохой Аляскийн нисэх онгоцны буудлыг зэрлэг амьтдаас хамгаалах болно
Photo: iStock

Энэхүү шинэ робот нохой нь, Аляскийн Фэйрбанкс олон улсын нисэх онгоцны буудлын нислэгийн зурвасыг зэрлэг ан амьтдаас хамгаална гэж ADN мэдээлэв.

Онгоцны буудал дээр нохойтой төстэй роботоор зэрлэг амьтдыг үргээх туршилт хийж байна. Чоно үнэг мэтийн хоёр төрхтэй байх болно гэж төрийн албаныхан мэдэгдэв.

Аляскийн Тээврийн газар Аврора нэртэй робот нохойны богино хэмжээний бичлэгийг Instagram-д нийтэлжээ. Тэд түүнийг "хэлтсийн шинэ ажилтан" гэж нэрлэсэн бөгөөд робот нохойг "нисэх буудлын аюулгүй байдал, үр ашгийг дээшлүүлнэ" гэсэн тайлбар бичжээ. Бичлэгт том нохойны хэмжээтэй шавьж шиг толгойгүй робот ногоон гэрэл анивчуулан хаданд авирч, шатаар өгсөж бүжиглэж байгааг харуулжээ.

Аляскийн тээврийн яамны робот нохой Аврорагийн, нисэх онгоцны буудал дахь гол ажил нь шувууд болон бусад зэрлэг ан амьтдыг, нисэх онгоцны буудлын ойролцоо үүрлэхээс сэргийлэх явдал юм. Роботуудын хөдөлгөөн махчин амьтдынхтай төстэй, нислэгийн зурвасын ойролцоох задгай талбайд цаг тутамд эргүүл хийх үүрэг гүйцэтгэх болно

Boston Dynamics-ын, чоно эсвэл үнэгний дүрд хувиргах боломжийг олгох хоёр панелаар тоноглогдсон энэхүү робот нь 70,000 орчим долларын үнэтэй бөгөөд холбооны 2 сая долларын буцалтгүй тусламжаар санхүүжжээ. Мэргэжилтнүүд хандгай, баавгай зэрэг том амьтад энэ роботод хэрхэн хандахыг турших гэж байна.

Одоогийн байдлаар, мужийн нисэх онгоцны буудлуудад шувуу болон бусад зэрлэг ан амьтдыг айлгах зорилгоор поппер, пейнтболын бууны чанга дуу чимээг ашиглаж, амьтдад таагүй болгохын тулд өвсийг нь хадаж, горхи цөөрмүүдийг хатаадаг байна.

Зэрлэг ан амьтад нисэхийн аюулгүй байдалд ноцтой аюул учруулдаг бөгөөд Холбооны нисэхийн удирдлагаас мэдээлснээр, өнгөрсөн онд Аляскийн нисэх онгоцны буудлууд дээр 92 амьтан дайрагдсан тохиолдлуудын 10 нь Фэйрбанксын нисэх онгоцны буудалд гарсан байна. Азаар эдгээр тохиолдлуудын ихэнх нь нисэх онгоцонд гэмтэл учруулаагүй ажээ. Нисэх онгоц шувуутай мөргөлдөх тохиолдол нь өндөр өртөгтэй, аюултай үр дагаварт хүргэдэг. Ялангуяа шувуу хөдөлгүүрт орох тохиолдол ихэвчлэн сүйрлээр төгсдөг байна. 1995 онд Эльмендорфын Агаарын цэргийн бааз дээр AWACS онгоц, сүрэг галуутай мөргөлдсөнөөс сүйрч, 24 хүн амь үрэгджээ. 

Хэрэв Аврора робот, Фэйрбанкс дахь шувууд болон бусад зэрлэг ан амьтдыг дайжуулж чадвал, тус агентлаг, хөдөө орон нутгийн нисэх онгоцны буудлууддаа ижил төстэй роботуудыг авах нь зэрлэг ан амьтдын үргээлгийн мэргэжилтнүүдийг ажиллуулахаас илүү зардал багатай болно гэж үзэж байгаа аж.

Аврора бол нисэх онгоцны буудлыг зэрлэг амьтдаас хамгаалахад туслах анхны робот юм. Роботыг таблет, компьютерээс удирдах эсвэл хуваарийн дагуу автоматжуулах боломжтой. Түүний бие нь ус нэвтэрдэггүй. Тэрээр зүүн, баруун, урагш, хойшоо, тэр ч байтугай гүйх чадвартай. Мөн ус, цасан дундуур явж, мөргөлдөхөөс зайлсхийхийн тулд замдаа байгаа объектуудыг тодорхойлж, онгоцны нисгэгчидтэй алсаас харилцах чадвартай.

Энэхүү роботын жинхэнэ нохойноос давуу тал нь өдрийн 24 цаг амралт, хоол ундгүй ажиллах чадвартай, мөн зэрлэг амьтадтай таарсан тухай бүрдээ суурилуулсан камерын тусламжтайгаар хэрэгтэй мэдээлэл цуглуулдаг. Мэргэжилтнүүд роботын аюулгүй байдлын параметрүүдийг тогтоох хүртэл Аврора үргэлж хүн-​​оператортой байх ажээ.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.