August
22
2022
Anu.mn
Мэдээ
Стив Жобсын анхны Apple-1 компьютерийн прототайп загвар дуудлага худалдаагаар бараг 700 мя ...
Стив Жобсын анхны Apple-1 компьютерийн прототайп загвар дуудлага худалдаагаар бараг 700 мянган доллараар зарагджээ.
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/59a5237c6fb9a499eab9bf29a18b131e1c298f89-389x492.jpg
Билгүүн
Стив Жобсын анхны Apple-1 компьютерийн прототайп загвар дуудлага худалдаагаар бараг 700 мянган доллараар зарагджээ.
KXXV

"Энэ загварын хавтангүйгээр Apple-1 байхгүй. Энэ бол Стив Жобсын гэгээн дурсгал ба Apple-ийн түүх юм" гэж дуудлага худалдааны төвийн захирал хэлэв.

Бостон хот - 1970-аад оны дунд үед бүтээгдсэн Apple-1 компьютерийн прототайп дуудлага худалдаагаар бараг 700,000 доллараар зарагджээ.
“Энэхүү прототайп загварыг Apple-ийн үүсгэн байгуулагч Стив Жобс, 1976 онд хувийн компьютерийн анхны дэлгүүрүүдийн нэг болох The Byte Shop-ын эзэн Пол Террелд, Apple-1-ийн танилцуулгаа хийхдээ ашиглаж байсан.” гэж Бостонд төвтэй RR Auction мэдэгдэлдээ дурджээ.

Bay Area-гийн нэрээ нууцлахыг хүссэн цуглуулагч Пүрэв гаригт 677,196 доллараар санал өгч ялсан гэж дуудлага худалдааг зохион байгуулагч мэдэгдсэн байна.

Уг загварын хавтанг Пол Терреллийн 1976 онд авсан Поларойд гэрэл зургуудтай харьцуулж жинхэнэ эсэхийг нягталсан ба зургууд дээр прототайпыг ашиглаж байгаа нь мөн бууж үлдсэн байна. Мөн Apple-1-ийн шинжээч Кори Кохэн үүнийг жинхэнэ хувь нь эсэхийг шалгаж, баталгаажуулсан бөгөөд түүний нотариатаар баталгаажуулсан 13 хуудас тайланг загварын хавтантай хамт худалджээ.

Энэхүү загвар нь Apple Garage-ийн өмчид олон жилийн турш хадгалагдаж байсан бөгөөд Стив Жобс 30 орчим жилийн өмнө худалдагчид өгч байсан юм.

Эх сурвалж: nbcnews.com

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.