Хорин жилийн турш жил бүр The Glenwood Avenue Arts Fest (GAAF) зохиогдож байгаа бөгөөд Чикагогийн Рожерс Паркийн энэ фестивалд 120 гаруй уран бүтээлч гудамжинд зассан хоёр тайзан дээр амьд хөгжмийн тоглолтоо толилуулдаг байна. Фестивалд жил бүр олон зуун уран бүтээлчид өөрсдийн урлагийн, гар урлалын бүтээлийг үзүүлэн фестивалаар зочлогчдод бүтээлүүдээ худалдан авах боломж олгодог байна. Мөн Glenwood Avenue Arts нь гудамжны хоол, орон нутгийн худалдаачдын гар урлал, шар айраг зэргээрээ алдартай бөгөөд үнэ төлбөргүйгээр амьд хөгжим сонсож, урлагийн тоглолт үзүүлбэрүүдийг үзэн амралтын өдрүүдийг зугаатай өнгөрөөх боломж юм.
21 дэх удаагийн фестиваль 2022 оны 8-р сарын 19-21-ний амралтын өдрүүдэд болох ба 8-р сарын 19-ний Баасан гарагийн орой (18:00 - 22:00) хоёр тайзан дээр амьд хөгжимийн тоглолтоор фестивал нь эхлэх юм.
Эх сурвалж: 2022glenwoodaveartsfest.artcall.org