"Шулмын хуруу" жигнэмэг
Энэ аймшигтай жигнэмэг нь Halloween-ийн сэдэвт үдэшлэгт тохиромжтой сонголт бөгөөд зочдын анхаарлыг татах нь гарцаагүй гэж All Cook бичжээ.
Орц:
цөцгийн тос (зөөлрүүлсэн) - 100 грамм
элсэн чихэр (чихэр) - 100 грамм
ванилийн сахар - 1/2 халбага
тахианы өндөг - 1 ширхэг
улаан буудайн гурил - 250 гр
жигд нунтаг - 1/2 халбага
давс - нэг чимх
хар шоколад - 15 грамм
бүйлс - 100 грамм
какао (чимэглэлийн зориулалтаар)
Хийх арга:
Зөөлрүүлсэн цөцгийн тосыг аяганд хийнэ. 4 халбага элсэн чихэр, хагас халбага ваниллин нэмнэ.Холигч ашиглан цөцгийн тос, элсэн чихэрээ хоёр минут орчим хутгана. Дараа нь, нэг өндөг хийж, мөн холино. Гурилаа гурил сэвсийлгэгч, чимх давстай холино. Хуурай орцуудыг цөцгийгээр сайтар хутгаж зуураад хүнсний хальсаар боож, 30 минутын турш хөргөгчинд хийнэ.
Хар шоколадаа богино долгионы зууханд хайлуулна. Хайлсан шоколаданд хоёр халбага буцалж буй ус нэмээд хутгана. Бүйлсээ буцалсан усанд таван минут байлгахад амархан цэвэрлэгднэ.
Зуурсан гурилаа хэсэглэн хувааж, нарын хиам шиг болгон өнхрүүлж, хурууны хэлбэрийг өгнө. Хуруугаараа хумс хийх газрыг хонхойлгож, шоколад түрхээд, дээр нь бүйлсээ тавьснаар хумстай хуруу болно.
Бид шулмын хурууны "атираа"-г жижиг зүслэг хийж гарган, какаогаар цацна. Мөн жинхэнэ хуруу шиг харагдуулахын тулд какаоны тусламжтайгаар хуруугаа сүүдэрлэж өгнө. 20 минутын турш 180 градус хүртэл халаасан зууханд жигнэснээр аймшигтай ч амттай жигнэмэг бэлэн болно.
Хот-дог “Муми”
Эдгээр хот-дог нь оройн хоолон дээр эсвэл Halloween үдэшлэгт хит болно. Мөн энэ жорны хамгийн сайн тал нь зуурсан гурил нь төгс байх албагүй.
Орц:
Боовны бэлэн зуурмаг - 1 уут
жижиг хиам - 15-20 ширхэг
тослог бяслаг - 100 грамм
кетчуп / гич -
жижиг нүд хийхээр үрлэн чихэр- 30-40 ширхэг
Хийх арга:
Бэлэн зуурмагаа элдэж, тууз болгон хуваана. Зуурмаган туузаараа хиамаа ороож, мумигийн нүүр болгох газраа үлдээнэ.
220°C (425 Fahrenheit) температурт 15-20 минутын турш жигнэх. Хот-догоо зуухнаас гаргаад бага зэрэг хөргөж, нүдийг нь бяслагаар тосолж, дээр нь чихрэн товчоо тавьж, соустай хамт өгнө.