Америкчууд, Дурсгалын өдрийг жил бүрийн 5 сарын сүүлийн даваа гаригт тэмдэглэж, дайн тулаанд амь үрэгдсэн цэргийн алба хаагчидын дурсгалыг хүндэтгэн, гэр бүл, ойр дотныхон, найз нөхөдтэйгээ амралтын өдрүүдээ хамт өнгөрүүлэх боломж гэж үздэг бөгөөд энэ жил, 5 сарын 29-нд тохиож байгаа юм. Энэ өдрийн мартаж болохгүй баримтуудын талаар Fox News бичжээ.
Баримт 1
Конгресс , АНУ-ын алба хааж байгаад амиа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэх цагийг, 2000 оны арванхоёрдугаар сард батлагдсан үндсэн хуулиар орон нутгийн цагаар 15.00 цагт байхаар тогтоож, иргэн бүрийг хүндэтгэн оролцохыг уриалсан байдаг. Бейсболын дээд лигийн тоглолтууд ихэвчлэн энэ мөчид дуусдаг, мөн сүүлийн хэдэн жил Amtrak-ийн удирдлага, яг энэ мөчид галт тэрэгнүүдийг урт дуут дохио өгч хүндэтгэлээ илэрхийлдэг байхаар болгосон юм.
Баримт 2
АНУ-ын Ахмад дайчидын холбооноос, Генерал Жон Логаны Холбоо, Мексик-Америкийн болон Иргэний дайнд оролцсоныхоо дараа 5-р сарын 30-ны өдрийг дайнд амь үрэгдэгсдийг хүндэтгэн дурсах өдөр (дурсгалын өмнөх өдөр) болгох саналыг Конгресст дэвшүүлж, иргэдэд нас барсан ахмад дайчдын булшийг шинэхэн цэцгээр чимэглэх боломжийг олгохыг санал болгож байсантай холбоотой, 5-р сарын сүүлчээр тэмдэглэдэг болсон. Энэ үед улс даяар ургамал, цэцэг цэцэглэдэг гэж мэдээлжээ.
Баримт 3
Охайо муж улсын Айронтон хотод болдог Айронтон-Лоуренсийн дурсгалын өдрийн парад нь,1868 оноос эхэлж, жил бүр тасралтгүй явагдаж ирсэн тус улсын хамгийн эртний жил бүрийн парад гэж тооцогддог. Харин одоо, АНУ-д энэхүү эртний (мөн анхны) парад жилийн өмнө Пенсильванийн Дойлстаун хот, Вашингтон болон Нью-Йорк мужийн Квинс дэх Литтлнек-Дуглстон хотуудад анх болсныг тэмдэглэх нь зүйтэй юм.
Баримт 4
Дурсгалын өдрөөр нэр нь үл мэдэгдэх цэргүүдийн булшинд цэцэг өргөх ёслолд, Иргэний дайны үед. дохионы гэрлийг унтраахад ашигладаг байсан Scott Tattoo гэдэг өвөрмөц эвэр бүрээг ашигладаг. Мөн Холбооны армийн ахмад Жон Тидболл, цэргүүдийн оршуулгын үеэр ойр байгаа дайснууддаа байршлаа мэдэгдэхээс сэргийлж, уламжлалт гурван удаагийн ёслолын буудлагыг больж, ая тоглож байх тушаал гаргасны дараа энэ аялгууг цэргийн оршуулгын ёслолд илүүд үздэг болсон түүхтэй ажээ.