Тун удахгүй гудамжууд, хамгийн аймшигтайгаар хувцаслаж, сонгосон дүрдээ хувирсан хүмүүсээр дүүрч, хүүхдүүд амттан хайн айлаар гүйж, томчууд нь гоёл чимэглэл авч, гэрээ чимэглэнэ. Readers Digest сэтгүүлд Halloween гэж юу вэ, яагаад үүнийг тэмдэглэдэг тухай бичжээ.
Амттан цуглуулах, Halloween үдэшлэг зохион байгуулах, аймшигтай хувцас өмсөх, хулуун дээр нүүр сийлбэрлэх, сүнстэй байшингууд - 10-р сарын 31-нийг ингэж тэмдэглэж ирсэн. Гэтэл олон жилийн туршид энэ баяр маш их өөрчлөгдөж ирсэн бөгөөд өнгөрсөн цаг үе рүүгээ буцаж, Хэллоуины гарал үүслийг харвал та үүнийг танихгүй байх байсан гэнэ. Тиймээс энэхүү эртний баярын гарал үүслийн бодит түүхтэй танилцах нь илүүдэхгүй юм.
Энэ өдөр юу болдог вэ
Өнөөдөр АНУ-ын хувьд, Halloween нь, бид бүгд амьдралын харанхуй, далд ертөнц рүү эрмэлзэж, чихэр иддэг баяр юм. Энэ нь маш хөгжилтэй, бага зэрэг аймшигтай баяр. Гэхдээ энэ баяр нь түүхэндээ шашны шинж чанартай байсан бөгөөд тэмдэглэж байсан тухайн үеийн хүмүүсийн соёлын хувьд маш чухал ач холбогдолтой баяр байв.
"Halloween" гэдэг үгийн утга
"Halloween гэдэг нь Шотландын "Бүх гэгээнтнүүдийн үдэшлэг" гэсэн нэр томьёоны товчлол гэж Ph.D, түүхч, Halloween-ийн мэргэжилтэн, Paranormal Activity номын зохиолч, Шинжлэх ухааны сүнсний хар ном ба хэвийн бус байдлыг хэрхэн судлах вэ судалгааны автор Брайан Стерлинг-Вет бичжээ. Баярын тухай анхны тэмдэглэгээ нь манай эриний 1555 оноос эхтэй. Бүх гэгээнтнүүдийн өдөр Христийн шашны эхэн үед үүссэн. 8-р зуунд Ромын хамба лам III Григорий 5-р сарын 13-нд тэмдэглэж байсан бүх зовогсдын өдрийг 11-р сарын 1-нд шилжүүлж, бүх гэгээнтнүүдийн өдөр болгон өөрчилсөн. Дараа нь МЭ 1000 онд Католик Сүм 11-р сарын 2-нд Бүх сүнснүүдийн өдрийг нэмсэн байдаг.Тэр өдрийн өмнөх оройг Бүх гэгээнтнүүдийн ёслолын үдэш гэдэг байснаа, дараа нь Halloween гэж нэрлэдэг болжээ. Энэ нь орчин үеийн баяр шиг биш, шашны өдөр байсан. Стерлинг-Ветийн хэлснээр, өнөөгийн бидний ойлгож байгаа "Halloween" болон "баярын өдөр" гэсэн үгсийн хослол 1745 оноос дэлгэрсэн байна.
Баяр тэмдэглэдэг өдрийн хувьд
Америкт Halloween-ийг үргэлж 10-р сарын 31-нд тэмдэглэдэг. Канадад ч энэ өдөр адилхан. Гэхдээ бүх хүмүүс америкчууд шиг энэ баярт хэт автдаггүй.
-Англид Halloween-ийг огт хүлээн зөвшөөрдөггүй. Энэ нь протестант шинэчлэлийн үр дүн байв. Үүний оронд 11-р сарын 5-ны өдөр Их Британид огт хамааралгүй баяр болох Гай Фоуксын өдрийг тэмдэглэдэг бөгөөд энэ өдөр зартай урвагчийн дүрсийг шатаадаг. Энэ баярыг мөн галын өдөр буюу салют буудуулах өдөр гэж нэрлэдэг.
-Мексикт хүмүүс Диа де лос Муэртос буюу нас барагсдын өдрийг тэмдэглэдэг. Хэдийгээр энэ нь 10-р сарын 31-ээс 11-р сарын 2 хүртэл үргэлжилдэг ч мөн чанараараа Halloween-ээс тэс өөр. Хүмүүс өнгө өнгийн араг яс шиг хувцаслаж, гудамжинд баяраа тэмдэглэдэг ч энэ бүхний утга учир нь, нас барагсдын дурсгалыг хүндэтгэж, сүнсийг нь энэ ертөнцөд урих мөн тэднээс айхгүй байхад оршино . Энэ баярыг тохиолдуулан хүмүүс өвөг дээдсийнхээ бунхан шарилыг чимэглэж, идээ будаа авчирч, тэднийг мартаагүй гэдгээ ойлгуулдаг.
Яагаад 10-р сарын 31-нд энэ өдрийг тэмдэглэдэг вэ?
Halloween-ийн гарал үүсэл нь хамгийн багадаа 2000 жилийн өмнөх Гаел, Кельтийн зан үйлээс эхтэй бөгөөд энэ өдрийг тэмдэглэх он сар өдөр, олон арга барил үүнтэй холбоотой. Ургац хураалтын улирал албан ёсоор дуусч, өвлийн эхэн үеийг тохиолдуулан 11-р сарын 1-нд Эртний Самхайн Гаэлийн баярыг зохион байгуулдаг уламжлалтай байв.
Стерлинг-Вет, баярууд үргэлж намар болон өвлийн туйлын хоорондох 10-р сарын 31-ний өмнөх шөнө эхэлдэг, мөн 10-р сарын 31-нд Кельтүүд ургац хураах, "жилийн хар хагас"-д бэлтгэх зорилгоор тэмдэглэдэг гурван өдрийн паган шашны баярт үндэслэдэг байсан гэжээ.
Гарал үүслийн түүх
Эртний хүмүүс энэ өдөр амьд ертөнц ба сүнслэг ертөнцийн хоорондох зааг бүдгэрч, гаднаас сүнс амьдын ертөнцөд зочилж, мангасууд хүмүүсийн гэрт орж ирдэг гэж үздэг. Баяраа тэмдэглэхдээ тэд аль болох муу зүйлээс урьдчилан сэргийлэхийг эрэлхийлэн мангас, шулам, муу дагина нарыг хол байлгахын тулд тусгай ёслол үйлддэг байв. Хүмүүс домогт баатрууд болон газар доорх ертөнцийн тухай үлгэр домог ярьж, муу ёрын зүйлсээс сэргийлж, өөрсдийгөө тэдний дүрд хувиргаж, жинхэнэ мангас, шулмуудад хулгайлагдах, идэгдэхээс зайлсхийхийн тулд аймшигтай хувцасладаг байв.
Харин Христийн шашин эрчтэй дэлгэрч эхэлснээр, Хэллоуины баярын үеэр тохиодог католик шашны зарим баяр нэмэгдэж, шашны болон паган шашны уламжлал холилдсон баяр болж, энэ нь католик шашин руу шилжих шилжилтийг дэмжсэн байдаг.Энэ өдрийн түүдэг, жагсаал, хувцаслалт зэрэг нь эртний Самхайн олон шинж чанарыг агуулдаг ч одоо хүмүүс ихэвчлэн гэгээнтэн, сахиусан тэнгэр, чөтгөрийн хувцас өмсдөг болж байна.
Яагаад Halloween-ийг тэмдэглэдэг вэ?
Бидний ихэнх нь мангасуудад идэгдэхээс айдаггүй, ургацын баяраа тэмдэглэх шаардлагагүй, гэтэл яагаад Halloween олон зууныг дамнан үлдсэн юм бол? Судлаач Стерлинг-Вет, Америкийн колоничлолын үед Пуританчуудын шашны хатуу итгэл үнэмшилийн улмаас Хэллоуины баяр тэмдэглэх асуудал амар байгаагүй. Гэхдээ энэ баяр нь шашин шүтлэг багатай хүрээлэлд нэртэй хэвээр байв. Илүү олон европчууд америкад ирж, уугуул америкчуудтай холилдохын хэрээр уламжлалууд нэмэгдэж, хөгжиж байжээ. Хэллоуины баяр нь намрын баяруудтай давхцаж, зугаа цэнгэл, дуу бүжиг, сүнслэг түүх зэргээрээ баярыг улам хөгжөөнтэй болгодог. Харин 19-р зууны хоёрдугаар хагаст АНУ-д Halloween үнэхээр алдартай болсон нь, “Төмсний өлсгөлөн”-гөөс зугтсан Ирландын цагаачид олноор ирэхдээ өөрсдийн үзэл санаа, уламжлалаа авчирсантай холбоотой гэж үздэг.
Баярын өөрчлөлт
Тухайн үед америкчууд Кельтүүдийн хувцаслах уламжлалыг хүлээн авч байсан бол одоо танигдашгүй зүйл болгон хувиргасан. 1930-аад он гэхэд Halloween бараг бүхэлдээ шашингүйчүүдийн баяр болж, харин Бүх Гэгээнтнүүдийн өдөр шашны баяр болжээ. Мөн одоо ч, 10-р сарын 31-ний өдрийг шашны баяраас өөр зүйл болгон тэмдэглэхээс эрс татгалздаг сүсэгтэн хүмүүс байдаг. 20-р зууны сүүлч, 21-р зууны эхнээс Хэллоуины баяр нь худалдаа, борлуулалт, ашгийн асуудал болж эхэлсэн. Америкчууд зөвхөн 2020 онд Халловины баярт 8 тэрбум гаруй доллар зарцуулсан гэж Үндэсний жижиглэнгийн худалдааны холбооноос мэдээлж байв.
Halloween-ы уламжлалууд
Өнөөдөр Хэллоуиныг хэрхэн тэмдэглэдэг вэ? Хувцаслалт, үдэшлэг, тоглоом, чихэр зэрэг нь хамгийн их дэлгэрсэн шинж чанарууд нь боловч энэ баярын олон хөгжилтэй уламжлалууд байдаг.
Хулуун дэнлүүний сийлбэр. Ойролцоогоор 1895 онд муухай царайтай хулууны дэнлүүг сийлдэг уламжлал тогтжээ. Анх Их Британид манжингаар (нееп) сийлдэг байсан бөгөөд АНУ-д хулуугаар сольжээ.Тэдгээрийг муу ёрын сүнснүүдийг зайлуулахын тулд гартаа барьдаг нэгэн төрлийн дэнлүү гэж үздэг. Христийн ардын аман зохиолд, тэднийг диваажинд ч, тамд ч орох эрхгүй болсон сүнсийг төлөөлдөг” гэж Стерлинг-Вет тайлбарласан. Аз болоход одоо тэднийг гартаа барьж явахаа больсон (илүү их чихэр цуглуулуулахын тулд хүүхдүүдийн гарыг сулласан).
Хэтэвчээ эсвэл амиа.Тэнэмэл дээрэмчидийн хувцас өмссөн хүүхдүүд айлаар явж чихэр гуйж тэнүүчилж байгаа нь олон зуун жилийн өмнөх Halloween-ийн хамгийн ариун нандин уламжлал гэдэг. Энэ заншил нь хувцаслахтай шууд холбоотой бөгөөд муу ёрын сүнснүүдээс нуугдахын тулд ингэж хувцасладаг уламжлал нь 16-р зууны Шотландаас эхтэй. "Трик эсвэл амттан" гэсэн хэллэг нь гэрийн эздийг амттан юм уу жижиг тоглоом бэлэглэ гэж хошигнож айлгах зорилготой.
Гавлын яс, араг яс, сүнсээр чимэглэсэн чимэглэл. Хуурамч хүний яс нь Хэллоуины баяраар ихэвчлэн тэнэг харагддаг ч эртний маш ноцтой уламжлалаас үлдсэн байдаг. Тэр үед хүмүүс ясанд хадгалагдсан сүнсэнд итгэдэг байв. Харин гавлын яс нь Есүс цовдлогдсон Калвари дахь Христийн шашны уламжлалтай холбоотой байж болох юм. "Гавлын яс нь үхэл үргэлж байдаг гэдгийг сануулахын зэрэгцээ хүний богинохон оршихуйг сануулдаг" гэж Стерлинг-Вет тайлбарлажээ.
Хар муур, аймшигт хорхой, шулам зэргээс зайлсхийх. Сүнснүүд эсвэл муу ёрын сүнснүүд нь Halloween-ийн гарал үүслийн салшгүй хэсэг байсан бөгөөд тэд өнөөг хүртэл хар муур, шулам болон бусад амьтдын дүрд амьдарч, бузар мууг бэлгэддэг гэж үздэг байна. Мануухай буюу чихмэлийг Халловины баяраар шувууг айлгах төдийгүй муу ёрын сүнснүүдийг айлгахад ашигладаг.
Алим булаалдах. Ургац хураах уламжлалыг орчин үеийн Halloween баяраар бараг мартсан (эсвэл 11-р сард Талархлын баярт оруулсан) боловч энэхүү сонгодог үдэшлэг нь бидний газар тариалангийн үндэс, эх суурийг сануулдаг. Алим шидэх нь анх Ромын үдэшлэг байсан бөгөөд Хэллоуины баяртай холбоогүй, харин жинхэнэ хайр дурлалтай холбоотой байв.Алимыг усанд хийж эсвэл олсоор өлгөж, тус бүрийг эрэгтэй, эмэгтэй хүний нэрээр нэрлэж, гэрлээгүй хүмүүс гэрлэхийг хүссэн хүнийхээ алимыг хазах гэж оролддог тоглоом байсан.
Halloween үдэшлэг. Halloween-ийн үдэшлэг нь гэр бүлийн цугларалтаас эхлээд жагсаал, олон нийтийг хамарсан тансаг үдэшлэг, сургууль даяар зохион байгуулдаг үдэшлэг зэрэг өөр өөр байдаг. Үдэшлэгийг ихэвчлэн хар, улбар шар, нил ягаан өнгийн Halloween-ийн өнгө, мөн тэнэг эсвэл аймшигт чимэглэлээр чимэглэдэг.
Сэдэвчилсэн кино, сүнстэй байшингууд. Жирийн нэгэн өдөр цуст хутга барьсан хүн таныг гудамжаар хөөж эхэлбэл инээдэмтэй биш юм. Хүмүүс яагаад Halloween-ийн үеэр аймшигт үйл явдлуудыг эрэлхийлдэг вэ? Аймшигтай нөхцөл байдал, түүний дотор эдгээр аймшигт Halloween-ы кинонууд нь таны тархинд адреналин, эндорфин, допаминыг ялгаруулж, сэтгэлийн хөөрөл, сэргэг байдал, таашаал авах мэдрэмжийг нэмэгдүүлдэг. Бодит амьдрал дээр эдгээр нейротрансмиттерүүд нь тулалдах эсвэл зугтахын тулд таны биеийг идэвхижүүлдэг бол Halloween-ээр аймшгийн кино үзэх нь бидэнд эдгээр мэдрэмжийг бүрэн аюулгүй газар мэдрэх боломжийг олгодог.