Харамсалтай нь хүмүүсийн ихэнх нь хэрэгцээгүй зүйлд мөнгө үрдэг зуршилтай байдаг. Зайлшгүй зардлууд болох хувцас, даатгал, хоол хүнс, орон байрны зардалдаа дараах маягаар хандвал, зардлаа бууруулж болохыг судалгаан дээр үндэслэн Fool мэдээлэв.
Мөн Америкийн зохиолч Роберт Коллиерын "Амжилт бол олон зөв жижиг зүйлсийн нийлбэр юм" гэсэн гайхалтай үгийг иш татаад, бид хувийн санхүүгээ амжилттай зохицуулахын тулд хийж чадах жижиг зүйлүүдийн нэг бол бага зардал гаргах явдал юм гэж Fool сэтгүүл зөвлөсөн байна.
1. Загвар хөөцөлдөх
АНУ-ын Хөдөлмөрийн статистикийн товчооноос саяхан гаргасан судалгаагаар охид, эмэгтэйчүүд жилд дунджаар 545 ам.долларыг хувцсанд зарцуулдаг байна. харин эрэгтэйчүүд болон хөвгүүд ойролцоогоор 326 доллар зарцуулдаг. Эдгээр нь дундаж үзүүлэлт бөгөөд харин сүүлийн үеийн загвар хөөцөлдөгчид илүү их мөнгө зарцуулдаг нь ойлгомжтой. Загварын чиг хандлага удаан үргэлжилдэггүй, хэт загварлаг зүйлс маш хурдан хэрэглээнээс гардаг. Тиймээс 2023 онд, "2022 оных" шиг харагдахааргүй сонгодог загварын хувцас худалдаж авдаг байх нь хамгийн сайн арга юм.
2. Даатгал
Даатгал нь бидний санхүүгийн баталгаат байдалд зайлшгүй шаардлагатай. Даатгалын зардлаа бууруулж болох зарим жишээ.
3. Хүнс
Бид хэр их хоол хүнс худалдаж авах шаардлагатайг тооцоолоход уул нь маш хялбар. Гэвч, Feeding America сэтгүүлийн мэдээлснээр АНУ-ын нийт хүнсний бараг 40% нь дэмий үрэгдэж, америкчууд 408 тэрбум доллар хаядаг байна. Та долоо хоног бүр, 10 долларын үнэтэй хүнс хаяхад, жилд 520 доллар болно. Зөвхөн иднэ гэж бодсон хоолоо худалдаж авснаар та 520 доллар хэмнэнэ.
4. Гишүүнчлэл ба захиалга
Хэзээ ч юм хэрэг болох гишүүнчлэл, хөнгөлөлтийн картад бүү зарлага хий. Та мөнгөө хэмнэж чадах эсэхээ мэдэхийн тулд одоогийн бүх гишүүнчлэл болон хөнгөлөлтийн карт, захиалгын сайтуудын жагсаалтыг гарга. Дараа нь тэдгээр нь танд үнэ цэнэтэй эсэхийг тодорхойлохын тулд тэдгээрийг нэг нэгээр нь хянаж үзээд, тэдэнгүйгээр амьдрах боломжтойг нь хая.
5. Орон сууц
Хэрэгцээтэй хэмжээнээсээ том байшин худалдаж авах сонирхол нь асуудалд оруулна. Ипотекийн зээл, татвар, орон сууцны өмчлөгчийн даатгалаас гадна үйлчилгээ, ашиглалтын хэрэглээний зардал, засвар гэх мэт зүйлд илүү их мөнгө төлөх шаардлагатай болно. Мөн үл хөдлөх хөрөнгийн татвар, орон сууц өмчлөгчдийн холбооны хураамжийг өндөр төлөх нь тодорхой. Та байшингаа хэрхэн ашиглахаар төлөвлөж байгаа, хэр их зай талбай шаардлагатайг сайтар бодож үзээрэй. Хэрэв та хамтрагчтайгаа 300 квадрат метр талбайтай байшинд амьдардаг ч, ихэвчлэн нэг өрөөнд цагийг өнгөрөөдөг бол танд хэрэгтэй хэмжээнээс илүү зай байна. Та ашигладаггүй талбайн төлбөрөө төлөх л ёстой.