December
20
2023
Anu.mn
Танд хэрэгтэй
Эрүүл амьдралын хэв маягийн зөвлөмж, хандлагууд өөрчлөгдсөөр байна
Эрүүл амьдралын хэв маягийн зөвлөмж, хандлагууд өөрчлөгдсөөр байна
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Эрүүл амьдралын хэв маягийн зөвлөмж, хандлагууд өөрчлөгдсөөр байна
Photo: Shutterstock

Орчин үед эрүүл амьдралын хэв маяг ихээхэн алдаршсан ч, энэ ойлголт нилээдгүй өөрчлөгдөж байдгийг, мөн хоол тэжээл, согтууруулах ундааны хэрэглээ, дасгал хөдөлгөөнд хандах хандлага хэрхэн өөрчлөгдөж буй талаар Lifehacker нийтэлжээ.

Хоол хүнс,тэжээл

2010 оны сүүлээр, АНУ-ын Эрүүл мэндийн яам өөрийн хоолны дэглэмийн шинэ хувилбарыг нийтэлж байв. Үүнд, төрөл бүрийн жимс, ногоо, үр тариа хэрэглэх зөвлөгөө багтаж байсан:

  • Хоолны дэглэм дэх ханасан өөх тосны хэмжээг нийт хэрэглэсэн калорийн 10% хүртэл бууруулах;
  • Тослог багатай сүү, сүүн бүтээгдэхүүнийг түлхүү хэрэглэх;
  • Холестерины хэмжээг өдөрт 300 мг хүртэл хязгаарлах.

Гэхдээ,энэхүү албан ёсны зөвлөмжтэй зэрэгцэн, хэд хэдэн хоолны дэглэмийн моод гарч алдаршин, хоол тэжээлд голлох үүрэг гүйцэтгэсэн бөгөөд ихэнх нь хуурай, шөлгүй хоолыг хассан. Жишээлбэл, жүүстэй хоолны дэглэм, зөвхөн хүүхдийн хоолноос бүрдсэн хоолны дэглэм зэрэг хооллолт маш их дэлгэрч байв. Мөн хоол боловсруулалтыг сайжруулж, хоолны дуршлыг дарах үйлчлэлтэй гэж алимны цууг нэмэлтээр ихээхэн хэрэглэж байжээ. Гэвч энэ нь, судалгаагаар батлагдаагүй юм.

Харин, АНУ-ын Эрүүл мэндийн яамны 2015 онд гаргасан зөвлөмжид зарим өөрчлөлт орсон. Таргалалт, чихрийн шижин өвчний өсөлтөөс үүдэлтэй элсэн чихрийн эсрэг дайнаар, 80-90-ээд онд өрнөж байсан өөхний эсрэг дайныг орлуулсан. Мөн холестерины хязгаарлалт нь зөвлөмжөөс хасагдаж, аюултайд тооцогдохоо больж, өөх тосны талаархи үзэл бодол маш их өөрчлөгдсөн.” Газар дундын тэнгисийн хоолны дэглэм” гэх мэт эдгээр шим тэжээлээр баялаг хоолны дэглэм нь таргалалт, чихрийн шижин өвчнөөс сэргийлдэг болохыг судалгаагаар тогтоож, мах ихтэй, бараг нүүрс усгүй кето хоолны дэглэм дэлгэрч байна. Хамгийн эрс өөрчлөлт нь, хоол тэжээл, түүний хэмжээг хязгаарлалах хандлага дээр гарсан. Жингийн илүүдэлгүй, хэвийн жинтэй байх нь, эрүүл мэнд, биеийн эерэг байдлыг хангах цогц арга барил гэсэн хандлагад шилжсэн.

Хүмүүс хоол хүнснийхээ порц, хэмжээнд ихээхэн анхаардаг болсон. Мөн өөрийгөө халамжлах хөдөлгөөн өрнөж, энэ нь стресстэй тэмцэхэд тусалдаг гэсэн ургамлын гаралтай адаптогенуудыг алдартай болоход хүргэсэн. Тэдний тусламжтайгаар хүмүүс сэтгэлийн түгшүүр, ядаргаагаа бие даан даван туулахыг хичээж байна.

Согтууруулах ундаа

2010 оны АНУ-ын Эрүүл мэндийн яамны удирдамжид, архины дунд зэргийн хэрэглээ буюу эмэгтэйчүүдэд өдөрт нэгээс илүүгүй, эрэгтэйчүүдэд хоёроос илүүгүй порц архи уухыг зөвлөж байв. АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр, нэг порц нь 17 мл цэвэр спирт юм. Хэрэв үүнийг байнга хэрэглэгддэг ундаа руу шилжүүлбэл, 350 мл шар айраг, 147 мл дарс, 44 мл архи, виски, жин, ром болно. Түүгээр ч барахгүй, 2010 оноос зарим эмч нар улаан дарсыг зүрхэнд тустай, хөгшрөлтийг удаашруулдаг хэмээн зөвлөсөөр байгаа юм.

Харин 2020 он гарсаар эдгээр зөвлөмжүүд их өөрчлөгдөөгүй ч, 2018, 2019 онуудад архины хэмжээ, архины хор нөлөөг багасгахгүй, хортой гэсэн хандлага гарч, согтууруулах ундааны хэрэглээ нь, зүрх судасны өвчлөлд хүргэх нөлөөтэй гэж үзэж байснаас илүү хорт хавдар, таргалалтын эрсдэл дагуулдаг гэж судлаачид үзсэн байна. Үүнтэй холбоотой ундааны үйлдвэрлэгчид, архины агууламж багатай шинэ бүтээгдэхүүн, тухайлбал бага градустай шар айраг үйлдвэрлэж эхлээд байна.

Спорт

2010-д онд АНУ-д илүү илүү хүнд төрлүүдээр хичээллэх нь түгээмэл байсан. Мөн эртний хүмүүсийн биеийн хөдөлгөөнтэй төстэй модонд авирах, чулуу, гуалин зөөх зэрэг дасгалын төрлүүд хүртэл гарч ирж, гуталгүй, хөл нүцгэн гүйх гүйлтийг сонирхож,“Гүйхээр төрсөн” ном хэвлэгдэж, хөл нүцгэн гүйлтийн нийгэмлэг байгуулагдаж, марафонд оролцогчид хөл нүцгэн гүйж эхэлсэн байдаг.Ерөнхийдөө тэр үеийн, биеийн тамирын дасгал хийх зөвлөмжүүд нь "илүү их дасгал хийх тусмаа сайн" гэсэн зарчим дээр суурилдаг байв. Биеийн бүх дасгалууд нь ашиг тустай, долоо хоногт дор хаяж 150 минутын дунд зэргийн эрчимтэй дасгал хийхийг зөвлөж байв.

Харин одоо, хэт эрчимтэй дасгалын хэлбэр түгээмэл хэвээр байгаа ч, энэ талаархи шинжлэх ухааны үзэл бодол өөрчлөгдсөн. Богино хугацааны биеийн тамирын дасгал нь (бага эрчимтэй байсан ч) амьдралыг уртасгаж, архаг өвчнөөс хамгаалдаг - зарим тохиолдолд илүү урт, илүү хүнд дасгал сургуулилтаас ч илүү сайн гэсэн хандлагатай болсон. Мөн сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хэмжээнд, бясалгал, йог, өдрийн нойрны студиуд нээгдэж эхлээд байна.

Шинжлэх ухааны шинэ дүгнэлтүүд гарч, чиг хандлагууд өөрчилөгдөн юунд итгэх нь тодорхойгүй үед амьдарч байгаа бидний хувьд, хангалттай унтаж, олон төрлийн хоолны дэглэм барьж, түргэн хоол, чихэрлэг зүйлсээс зайлсхийн, идэвхтэй хөдөлгөөнтэй байж, бие махбодоо сонсох төрлөх чанараа сэргээх нь чухал болоод байна.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.