Америкийн бизнес эрхлэгч, Shark Tank-ын хөрөнгө оруулагч, Dallas Mavericks сагсан бөмбөгийн багийн эзэн тэрээр, 1990 онд анхны CompuServe гарааны бизнесээ 6 сая доллараар зарж байсан бол есөн жилийн дараа Yahoo-г 5,9 сая доллараар зарж байв. Тэр цагаас хойш Марк Кьюбан өөр олон арван салбарт хөрөнгө оруулалт хийж ирсэн. Одоо түүний хөрөнгө 4.2 тэрбум доллараар үнэлэгдэж байна. Хувийн санхүүгээ хэрхэн үр дүнтэй удирдах талаарх 4 шилдэг зөвлөгөөг нь, Inc.com нийтэлжээ.
1. Бүх өрөө дарах
Кьюбан, "Таны хийж чадах хамгийн сайн хөрөнгө оруулалт бол, аль болох хурдан өрөө төлөх явдал. Жишээлбэл, хэрэв та 7 хувийн хүүтэй оюутны зээлтэй бол, зээлээ бүх боломжоо ашиглан хурдан төлвөл, 7% таных болно Мөн зээлийн картын хүү илүү өндөр байх хандлагатай байдаг, тиймээс зээлээ хурдан төлөх ашигтай.Таны зээлийн картын өрөнд төлөх 18, 20 эсвэл 30% нь, өөр орлого олохоос хамаагүй их зардал гаргаж байдаг."
2. Наад зах нь зургаан сар хэрэглэхэд хүрэлцэхүйц хэмжээний мөнгөн хуримтлал заавал үүсгэ
Санхүүгийн аюулгүйн “дэр” буюу дор хаяж зургаан сар амьдрах хуримтлалтай байх ёстой. Энэ тохиолдолд та ажлаасаа халагдах эсвэл амьдралдаа ямар нэг зүйлийг өөрчлөхөөр шийдсэн тохиолдолд ноцтой хүндрэл гарахгүй.
3. Та эрсдэлтэй хөрөнгө оруулалт хийж болно, гэхдээ тэдгээр нь нийт мөнгөний хэмжээний 10%-с хэтрэхгүй байх ёстой
Тэрбумтнууд зарим талаараа, эрсдэл үүрч байж баяжсан гэдгийг хүлээн зөвшөөрнө. Гэхдээ, эрсдэлтэй бизнест оруулах хөрөнгө оруулалтын хэмжээг 10% хүртэл хязгаарлах, харин хөрөнгийн үлдсэн 90%-ийг хамгийн хямд индексийн санд байршуулахыг зөвлөсөн байна.
4. Хямдрал зарласан дэлгүүрийн хажуугаар бүү өнгөр
Бизнес эрхлэгч өөрийн блогтоо, "Зайлшгүй хэрэглээний зүйл авах 1000 доллараа, хямдрал ашиглан 15% хэмнэнэ гэдэг нь,1000 долларын хөрөнгө оруулалт хийж жилийн 15% ашиг авахаас илүү өгөөжтэй. Энэ нь, хямд бараагаар гэр орноо дүүргэ гэсэн үг биш. Хэмнэлттэй, ухаалаг хэрэглээ болон хөрөнгө оруулалтыг хослуулах нь, илүү сайн хувийн санхүүгийн стратегийг сонгоход тусалдаг " гэж бичжээ.