January
13
2024
Anu.mn
Танд хэрэгтэй
Гадаад хэл сурахад туслах, найман хөгжилтэй видео тоглоом
Гадаад хэл сурахад туслах, найман хөгжилтэй видео тоглоом
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Гадаад хэл сурахад туслах, найман хөгжилтэй видео тоглоом
Photo: IStock

Видео тоглоом нь, шинэ хэл сурах дараагийн алхам байх боломжтой. Хэл сурахад түгээмэл хэрэглэгддэг програмууд таныг залхааж эхэлбэл дараах тоглоомуудыг ашиглах нь үр дүнтэй гэж TheGamer зөвлөжээ.

Хэрэв танд видео тоглоомоор дамжуулан шинэ хэл сурах санаа таалагдаж байвал, зарим студиуд сургалтдаа зугаатай, сохирхолтой арга технологуудыг нэвтрүүлэх арга замыг хэрэгжүүлээд эхэлжээ.

Influent. Оюун ухааны ордонд тавтай морил!

Influent нь, дуудлагын сургалт, үгсийн санг тасралтгүй, аажмаар суулгах замаар хөгжүүлэхэд анхаардаг. Энэ тоглоомын санал болгож буй 23 хэлний аль нэгийг сонгох анхны томоохон бэрхшээлийг даван туулж чадвал болох нь тэр. Бүрэн ойлгосны дараа та, "оюун санааны виртуал ордон"-г судлах болно. Тэнд та, өөр хэлээр хайч, чийдэн, муур гэх мэт өдөр тутмын янз бүрийн зүйлстэй харилцах боломжтой. Хэрэв танд тусгай мэргэжлийн хэлний дадлага хэрэгтэй бол, та өөрийн үгсийн жагсаалтыг оруулж болно.

Earthlingo. Түүхэн дэх хамгийн тайван харь гарагийн довтолгоо!

Та Мако хэмээх өхөөрдөм бяцхан улбар шар харь гарагийн хүний дүрд тоглосноор дэлхийтэй танилцаж, аяллынхаа үеэр хүссэн хэлээ сурах болно. Сонгох 28 хэлтэй тул та хамгийн их сурахыг хүсч байгаа хэлээ сурахад хангалттай цаг хугацаа гарна. Хамгийн сайн тал нь, энэ тоглоом бүрэн үнэ төлбөргүй байдаг. Хэрэв танд, Earthlingo-ийн санал болгож буй бүх мэдээллийг шавхах хүсэл зориг байвал, танд 1000 гаруй үгийг зааж чадна. Энэ нь, өөр өөр улс орны онлайн найз нөхдөө гайхшруулах боломж юм.

Kore VR. Толгой эргэхээс болгоомжил!

Энэ тоглоомын санал болгож буй цорын ганц хэл бол Солонгос хэл юм.

Хангыл хэмээх солонгос цагаан толгойн янз бүрийн үсэг, тэмдэгтүүдийг буудаж, дуудлагыг сонсож, сурч, тэр байтугай солонгос хоолны талаар бага зэрэг сурах боломжтой.

Linguist FPS. Боловсролын мэргэн буудагчид байдаг

FPS төрөл нь, танд хэл заах учиртай тоглоомын хувьд гэнэтийн бөгөөд зоримог сонголт. Гэхдээ Rocket Boy Games-ийн хөгжүүлэгчид, энэхүү хачирхалтай хослолыг амжилттай болгож чадсан. Мэргэн буудагчидыг сургалтын дадлагад ашиглаж болдог байх нь. Тоглоом дох 16 хэлнээс сонгож, хэлний мэдлэгээ нэмэгдүүлж, сурахын зэрэгцээ, амжилтынхаа хэрээр илүү олон зэвсэг, сайжруулалтыг олж авдаг нь сонирхолтой. Энэ нь, сургууль дээр үгсийн сангийн шалгалт өгөх эсвэл Дуолинго-гийн шар шувуунд заналхийлүүлснээс илүү сонирхолтой урамшуулал болж өгдөг.

Lost Abroad Cafe. Кафе ажиллуулж хэл сурах!

Lost Abroad Caf нь, гадаад улсад анхны кофе шопоо нээх гайхалтай туршлага өгч, мөн шинэ хэл сургахын зэрэгцээ үйлчлүүлэгчдэд үйлчлэх боломжтой, хөөрхөн, хүртээмжтэй шаардлагатай хэлний дижитал хэлбэрийг санал болгодог. Энэхүү тоглоом нь, дэлхийн олон хотуудаар аялах боломжийг олгож, өдөр тутмын амьдралдаа ашигладаг практик үг хэллэгүүдийг заадаг бөгөөд долоон өөр хэлний каталогийг санал болгодог:

  • Франц.
  • итали.
  • Испани.
  • Герман.
  • Хятад.
  • Солонгос.
  • Япон.

Newcomer. Уран зөгнөлт RPG-д хийж чадахгүй зүйл бий юу?

Уран зөгнөлт дүрд тоглох энэхүү тоглоом нь, танд шинэ хэл зааж чадах өөр нэг төрөл юм. Newcomer-ын хөгжүүлэгчид энэ боломжийг олж харсан бөгөөд Хаант улсаа аварч, оршин суугчидтай нь нөхөрлөхийн тулд, хэл сурахдаа нухацтай хандахад хөтлөнө. Энэхүү тоглоом нь испани, франц, итали хэл сурах сонирхолтой эхлэгчдэд зориулагдсан. Энэхүү баатарлаг адал явдалд оролцсоноор та 100 гаруй шинэ үг, 32 түлхүүр хэллэгийг сурах болно. Сонгосон хэлээрээ олон төрлийн өгүүлбэрүүдтэй танилцана.

Kana Quest. Япон хэл сурах аятайхан хувилбар!

Kana Quest нь хирагана, катаканагийн суурьтай болох шаардлагатай Япон хэл суралцагчдад зориулагдсан юм. Үүнд гурван скрипт буюу цагаан толгойн хоёр нь багтдаг. Олон хэлээр ярьдаг, хэлтэй хүмүүс флаш картыг хэл сурах хэрэгсэл болгон ашиглахыг зөвлөдөг. Харин флаш картууд танд тохирох зүйл биш бол, та оронд нь 300 гаруй өвөрмөц оньсого, асуултыг ашиглан өөрийгөө сорьж болно. Гоё пиксел график нь бас сайхан урам өгдөг.

Noun Town. Мэдлэгээр дүүрэн тосгонууд, асуулт хариултын тэмцээнээс хамаагүй дээр!

16 өвөрмөц тосгоны оршин суугчидтай хийсэн харилцан яриа, бэсрэг тоглоомууд, эрэл хайгуулаар дамжуулан Noun Town танд, өнгөлөг гайхалтай ертөнцдөө, долоон хэлнээс сонгосон аль нэг хэлийг заадаг. Энэ нь танд 1000 гаруй үг, хэллэг сурах боломжийг олгоно. Та шинэ үгсийн санд суралцаж, тоглогч бус дүрүүдтэй ярих дасгал хийж, мэдлэгээ шалгах болно. Мөн Noun Town тоглоомын хамгийн гайхалтай шинж чанаруудын нэг бол, сонссон зүйлийг тань давтан хэлэх чадвар юм. Тоглоом нь, таны дуудлагыг хүлээн зөвшөөрөгдөх эсэхийг хэлж өгдөг.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.