January
24
2024
Anu.mn
Мэдээ
100% үхэлд хүргэдэг коронавирусыг Хятадын лабораторид гаргаж авчээ
100% үхэлд хүргэдэг коронавирусыг Хятадын лабораторид гаргаж авчээ
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
100% үхэлд хүргэдэг коронавирусыг Хятадын лабораторид гаргаж авчээ
Photo: IStock

Хятадын эрдэмтэд, "хүнжүүлсэн" хулганыг 100 хувь үхэлд хүргэсэн COVID-19-ийн мутацлагдсан омгийг туршиж байна гэж NewYorkPost мэдээлэв.

Өнгөрсөн долоо хоногт Бээжинд хэвлэгдсэн судалгаандаа, GX_P2V гэгддэг үхлийн аюултай вирусыг “хүнжүүлсэн хулгана” буюу хүний ​​ген, эс, эд, эрхтнүүдийн үйл ажиллагааг гүйцэтгэдэг, хүнтэй төстэй генийн бүтцийг тусгах зорилгоор бүтээсэн хулганын тархинд халдаасан. “Энэ нь GX_P2V, хүнд халдварлах эрсдэлтэйг харууллаа. Бидэнд SARS-CoV-2-тэй холбоотой вирусын эмгэг төрүүлэх механизмыг ойлгох өвөрмөц загвар бий” гэж судалгааны зохиогчид бичжээ.

Хурдан, аймшигтай үхлийн аюултай вирус нь, коронавирусын үеэл болох GX/2017-ийн мутацид орсон хувилбар юм. Үүнийг цар тахлаас гурван жилийн өмнө буюу 2017 онд Малайзын панголинуудаас илрүүлсэн гэж мэдээлж байна. Панголиныг, хайрст шоргоолж идэштэн гэж нэрлэдэг бөгөөд манай гарагийн дулаан бүсэд амьдардаг хөхтөн амьтад юм.

Уг вирусээр халдварлуулсан бүх хулгана ердөө найм хоногийн дотор үхсэн бөгөөд үүнийг "гайхалтай" хурдацтай үхэл гэж үзсэн байна. GX_P2V вирус нь хулгануудын уушиг, яс, нүд, мөгөөрсөн хоолой, тархинд халдварласан байв. Үхэхээсээ хэдхэн хоногийн өмнөөс, хулганууд жингээ хурдтай хасаж, бөгтийж, маш удаан хөдөлгөөнтэй болсон бөгөөд хамгийн аймшигтай нь, үхэхийн өмнөх өдөр тэдний нүд бүрэн цагаан болсон явдал байжээ. Энэ судалгаа нь COVID-19-тэй холбоотой вирусын халдвар авсан хулгануудын нас баралтын түвшинг 100% гэж мэдээлсэн анхны судалгаа юм.

Лондонгийн их сургуулийн генетикийн хүрээлэнгийн тархвар судлалын мэргэжилтэн Франсуа Баллу, уг судалгааг "аймшигтай" бөгөөд "шинжлэх ухааны үүднээс огт утгагүй зүйл. “Хүнжүүлсэн” хулганын хачирхалтай үүлдрийг вирусээр албадан халдварлуулсан туршилтаас ямар ч үнэ цэнэтэй зүйл олж харахгүй байна. Харин эсрэгээр нь, хичнээн олон зүйл буруугаар эргэж болохыг харж байна. Урьдчилсан дүгнэлтдээ, судалгаанд ашигласан биоаюулгүй байдлын түвшин эсвэл урьдчилан сэргийлэх арга хэмжээг заагаагүй байна. Энэ нь, туршилтыг тахал үүсгэж болзошгүй эмгэг төрүүлэгчдийг судлахад шаардлагатай биоаюулгүй байдлын заавар, арга техникийг гаргаагүй, дагаж мөрдөх дүрэмгүй хийсэн мэт сэтгэгдэл төрүүлж санаа зовних шалтгаан болж байна.. Энэ нь 2016-2019 онд Ухань хотод хийсэн туршилт, Ковид-19 тахалыг үүсгэсэн байж болзошгүй гэсэн таамаглалд хүргэж байсантай адил юм." гэж профессор X дээр бичжээ. 

Ратгерсийн их сургуулийн хими, хими биологийн профессор Ричард Х.Эбрайт Баллоугийн санаа зовнилыг "зөвшөөрч байна" гэдгээ мөн илэрхийлсэн бол, Стэнфордын Анагаах ухааны профессор асан доктор Геннадий Глинский, "Энэ солиорлыг хэтэрхий оройтохоос өмнө зогсоох ёстой" гэж бичжээ.

2024 оны, хятадын эрдэмтдийн энэхүү судалгааны ажил, COVID-19 тахлын халдварыг үүсгэсэн байж болзошгүй гэгддэг Хятадын Уханий Вирус судлалын хүрээлэнтэй ямар ч холбоогүй гэсэн байна.

Энэ зун АНУ-ын тагнуулын агентлагууд, коронавирусыг өөр лабораториос гаралтай байхыг үгүйсгээгүй ч, Уханий лабораториос халдварлагдсан гэсэн шууд нотлох баримт олоогүй юм.

COVID-19-ийн гарал үүсэл одоо ч, тодорхойгүй байгаа билээ.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.