August
1
2023
Anu.mn
Мэдээ
8-р сарын 1-ээс АНУ улайсдаг гэрлийн чийдэнг хориглоно: Одоо америкчуудын тал хувь нь энэ ...
8-р сарын 1-ээс АНУ улайсдаг гэрлийн чийдэнг хориглоно: Одоо америкчуудын тал хувь нь энэ төрлийн гэрлийг ашиглаж байна
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
8-р сарын 1-ээс АНУ улайсдаг гэрлийн чийдэнг хориглоно: Одоо америкчуудын тал хувь нь энэ төрлийн гэрлийг ашиглаж байна
Photo: IStock

АНУ-ын Эрчим хүчний яам (ЭМЯ) улайсдаг гэрлийн чийдэнг үйлдвэрлэдэг, худалдан авч борлуулдаг АНУ-ын компаниудад торгууль ногдуулж эхэлнэ. Энэ хууль наймдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ гэж Daily Caller мэдээлжээ.

Улайсдаг гэрлийн чийдэнгийн статустай холбоотой олон жилийн улс төр, зохицуулалтын тэмцлийн дараа Эрчим хүчний яам, LED гэрлийн зах зээлийг бэхжүүлэх дүрэм журмыг хэрэгжүүлэхээр шийджээ. Мэдээллийн дагуу Эрчим хүчний яам 2020 оны байдлаар АНУ-ын орон сууцны 50 орчим хувийг улайсдаг чийдэнгээр хангаж байгаа компаниудад торгууль ногдуулах арга хэмжээ авах магадлалтай байна. Тус агентлаг нь, зөрчил бүрт үйлдвэрлэгч, импортлогч, борлуулагч, жижиглэн худалдаалагчдад 542 долларын торгууль ногдуулах эрхтэй бөгөөд үүнээс харахад улайсдаг чийдэнгийн их хэмжээний  захиалга, борлуулалтын торгуулийн хэмжээ хэдэн сая долларт хүрэх юм. “Урд нь энэ чиглэлийн зохицуулалтад жижиглэнгийн худалдаачдыг хамруулдаггүй байсан бол харин одоо энэ хууль, нийлүүлэлтийн сүлжээн дэх бүгдэд үйлчилнэ. Ердийн гэр ахуйн хэрэгслийн үр ашгийн стандартаас хамаагүй өргөн хүрээтэй эдийн засгийн салбарт нөлөөлнө” гэж Beveridge & Diamond PC-ийн өмгөөлөгч Даниел Эйзенберг ярьжээ.

Мөн, Гэр ахуйн цахилгаан хэрэгслийн стандартын төслийн гүйцэтгэх захирал Эндрю де Ласки "Гадаа гэрэлтүүлэг, хашаа цэцэрлэгийн гэрлийн чийдэнгийн хувьд улайсдаг чийдэнгийн эрин үе дууссан" гэж үзэж буйгаа илэрхийлэн бичжээ.

Home Depot, Lowe's зэрэг олон томоохон жижиглэнгийн худалдаачид шинэ журмыг дагаж мөрдөж эхлээд байна.

Hutton Electric, Heating and Air компаниуд, улайсдаг чийдэн нь LED чийдэнгээс хямд өртөгтэй боловч, LED чийдэн нь илүү ашигтай, ашиглалтын хугацаандаа харьцангуй хямд байдаг гэж мэдээлэв. Үүнээс гадна АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа, аяга таваг угаагч, ус халаагч, зөөврийн хийн генератор, хийн зуух зэрэг гэр ахуйн цахилгаан хэрэгсэлд хамаарах шинэ дүрмийг боловсруулаад байна.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.