March
20
2024
Anu.mn
Мэдээ
Америкийг яагаад Колумбын нэрээр нэрлэхгүй, америк гэж нэрлэсэн талаархи таамгууд
Америкийг яагаад Колумбын нэрээр нэрлэхгүй, америк гэж нэрлэсэн талаархи таамгууд
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Америкийг яагаад Колумбын нэрээр нэрлэхгүй, америк гэж нэрлэсэн талаархи таамгууд
Photo: iStock

Кристофер Колумб, одоогийн Колумбид очиж үзээгүй ч, Испанийн хаан ширээнд алба хааж байсан генуезийн далайчныг хүндэтгэн Өмнөд Америкийн бүхэл бүтэн улсыг нэрлэжээ. Үүнээс гадна АНУ-д түүний нэрээр нэрлэгдсэн муж хүртэл байдаг. Харин Колумбын нээсэн гэж үздэг тив яагаад түүний нэрээр нэрлэгдээгүй талаар Дзен.сайт бичжээ.

Заримдаа цаг хугацаа, үлгэр домгийн нөлөөн дор түүх өөрчлөгдөж, үнэн зөв нь үнэн биш болдог нь түүхэн дэх хамгийн чухал үйл явдлуудад ч хамаатай байдаг.

Кристофер Колумбыг 1492 онд Америкт хүрсэн анхны далайчин гэж үздэг бөгөөд тэр үедээ, тэр далайгаар Энэтхэг рүү очих зорилгодоо хүрсэн гэдэгтээ бүрэн итгэлтэй байсан гэдэг. Зарим түүхчид, Испанийн далайчин Кубын ойролцоо газардсан нь, Викингүүд Хойд Америкийн эрэгт анх хүрч ирснээс хойш хэдэн зууны дараа болсон гэж үздэг бөгөөд Скандинавчууд 11-р зуунд орчин үеийн АНУ руу далайгаар аялаж байсан гэж үздэг.

Америго Веспуччигийн өв

Түүхчид, тивийн нэрний гарал үүслийн гол хувилбар гэж үздэг нэг дүр нь, Флоренцын аялагч Америго Веспуччи юм. 1507 оноос хойш түүнийг амьд байх үед, газрын зураг бүтээгч, зураг зүйчид шинэ газар нутгийг "Америк" гэж нэрлэж эхэлсэн байдаг. Колумб энэ үед аль хэдийн нас барсан байжээ. Нэрийг нь өгсөн байж болзошгүй шалтгааныг, Веспуччигийн шинэ тивийг Европт сурталчилж байсан идэвхтэй ажиллагаатай нь холбож үзэх нь бий. Тэрээр нас барахдаа олон өдрийн тэмдэглэл, аялал, экспедицийн тухай тэмдэглэлээ үлдээж, судалгааныхаа санхүүжүүлэгчидтэй түнш, нягт харилцаатай байсан нь түүнийг тухайн үеийнхээ судлаач болгосон байдаг. Веспуччи, шинэ газар нутгийг "Шинэ ертөнц" гэж тодорхойлж байсан бөгөөд энэ нь, зөвхөн хэд хэдэн арлууд эсвэл Энэтхэгийн нэг хэсэг биш, харин цоо шинэ тив гэж үзсэн анхны хүмүүсийн нэг юм.

Нэрийн түүхийн тухайд, Америго гэдэг нэр нь ялангуяа сонсоход тааламжтай, янз бүрийн хэлэнд амархан зохицдог. Түүний нэрийг Унгарын Гэгээн Эмерикийн хүндэтгэлд зориулж өгсөн ажээ. Латинаар Americus гэж бичигддэг. Германы зураг зүйч, хэвлэн нийтлэгч Вальдсимюллер аялагчийн тэмдэглэлд үндэслэн, шинээр нээгдсэн газруудад Америго гэж нэр өгсөн анхны хүн юм. Зураг зүйч 16-р зууны дунд үед хэвлэгдсэн "Космографийн танилцуулга" хэмээх бүтээлдээ үүнийгээ тусгасан байдаг. Үүний дараа 1511 онд Шенер, 1538 онд Меркатор зэрэг бусад зураг зүйчид энэ нэрийг мөн хэрэглэх болжээ.

Ричард Америк

Өөр нэг онол байдаг - энэ нь 15-р зуунд амьдарч байсан худалдаачин Ричард Америкийн нэртэй холбоотой юм. Энэхүү чинээлэг Британийн худалдаачин, 1490-ээд оны сүүлчээр Жон Каботын Хойд Америкийн эрэг рүү хийсэн далайн экспедицийг санхүүжүүлж, зохион байгуулжээ. Гол зорилго нь загас агнуурын газар олох явдал байсан бөгөөд Ньюфаундлендийн эрэгт хүрсэн энэ аялал амжилттай болсон ч, аяллын олон нарийн ширийн зүйл, түүний дотор Каботын газрын зураг хадгалагдаагүй юм. Ийнхүү, Ричард Америк, Каботын аялалд хөрөнгө оруулсныхаа дараа нээсэн газруудыг, түүний нэрэмжит болгон нэрлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байж болох юм гэж үздэг. Гарал үүслийн хувьд түүний овог нэр нь Уэльсийн өвийг илтгэдэг бөгөөд "ам" гэдэг үг нь "хүү" гэсэн утгатай, харин Меуриг нь эцгийнх нэр байх боломжтой ажээ.

Харин, энэ түүхийн хамгийн сэтгэл хөдөлгөм зүйл бол дурдсан бүх хүмүүс, нэгэн үед зэрэг амьдарч байсан явдал юм! Алдарт Америго Веспуччи нь, Каботын ивээн тэтгэгч, Хойд Америкийг нээсэн Ричард Америкийн нэрээр хочлогдон энэ нэр улам дэлгэрч, хүчээ авсан байж магадгүй гэсэн таамаг байдаг.

Хэрэв бид түүхийн цар хүрээний талаар ярих юм бол, газар нутгийн нэр нь зүгээр л өчүүхэн зүйл юм. Эдгээр газар нутгийн уугуул оршин суугчдад, газарзүйн агуу нээлтүүдийн учруулсан үр дагаврыг ойлгох нь илүү чухал бөгөөд эдгээр экспедицүүд нь мэдлэг, соёлыг авчираад зогсоогүй, колоничлолын дайн, боолчлолыг тээн ирж уугуул ард түмнийг устахад хүргэсэн гашуун түүхтэй юм.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.