July
30
2023
Anu.mn
Мэдээ
Америкийн мужуудын товч танилцуулга ба иргэдийнх нь цалин хөлсний дундаж орлого болон амьж ...
Америкийн мужуудын товч танилцуулга ба иргэдийнх нь цалин хөлсний дундаж орлого болон амьжиргааны өртгийн харьцуулсан жагсаалт
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Америкийн мужуудын товч танилцуулга ба иргэдийнх нь цалин хөлсний дундаж орлого болон амьжиргааны өртгийн харьцуулсан жагсаалт
Photo: IStock

Мужуудын иргэдийн цалин хөлс, мужаасаа хамаарч өөр хоорондоо ихээхэн ялгаатай байдаг.  Амьдарч буй улс орноо таньж мэдэх, магадгүй амьдрах газраа сонгоход тань тустай дундаж орлого, амьжиргааны зардлыг харьцуулсан жагсаалтыг Yahoo нийтэлжээ.

АНУ-ын дундаж цалин 2023 оны байдлаар, салбар, ажлын байр, насны бүлэг, туршлага, боловсрол зэргээс хамаарч харилцан адилгүй,  нэг цагийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 27.77 ам.доллараас эхлэн ихээхэн ялгаатай, мөн мэргэжил, оршин суугаа газраасаа хамааран жилд дунджаар цалин 45,060-335,200 долларын хооронд байна. Ер нь АНУ-д жилийн дундаж цалин 89,000 доллар байдаг. Энэ нь, хүн амын тал хувь нь энэ хэмжээнээс бага, үлдсэн хэсэг нь дунджаас илүү орлоготой байгааг харуулдаг. АНУ-д, нэг хүнд ногдох жилийн орлого нь 70,000-аас 100,000 ам.доллар байхад тав тухтай амьдрах боломжтой. GOBankingRates, Миссурийн Эдийн засгийн судалгаа, мэдээллийн төв болон Хөдөлмөрийн статистикийн товчооны мэдээллийг ашиглан муж бүрийн амьжиргааны өртгийн индексийг улсын дундажтай харьцуулан тогтоосон бөгөөд судалгаанд орон сууц, нийтийн үйлчилгээ, хүнсний бүтээгдэхүүн, эрүүл мэнд, тээвэр гэх мэт зургаан ангилалд хамаарах зардлыг багтааж, жилийн дундаж цалинг 1 хүнээр, харин жилийн нийт зардлыг 4 хүнтэй гэр бүлээр (хөдөлмөр эрхэлж буй насанд хүрсэн хоёр хүн, хоёр хүүхэд) тооцож дараах жагсаалтыг гаргажээ.

50. Миссисипи

Жилийн дундаж цалин: 45,180 доллар

Жилийн нийт зардал: $56,889

Түүх, байгалийн үзэсгэлэнт газруудаар баялаг АНУ-ын өмнөд муж болох Миссисипи нь, АНУ-ын жилийн дундаж цалингаараа хамгийн бага муж юм. Гэвч амьдралын өртөг нь улсын дунджаас 15%-иар доогуур байдаг тул Миссисипи бол хамгийн хямд газарт тооцогддог. Нийтийн үйлчилгээний үнэ улсын дунджаас 11.1%, хүнсний бүтээгдэхүүн 6.6%, орон сууц 32.6% хямд байна.

49. Арканзас

Жилийн дундаж цалин: 48,570 доллар

Жилийн нийт зардал: $60,637

АНУ-ын өмнөд хэсэгт орших Арканзас муж нь үзэсгэлэнт газар нутагтай, Озарк уулсаараа алдартай. Арканзас АНУ-ын дөрөв дэх хамгийн хямд мужаас 11-т шилжсэн. Амьжиргааны өртөг 9.4%-аар бага. Хамгийн их хэмнэлт нь орон сууц, бусад мужаас 22.1% -р бага байна.

48. Баруун Виржиниа

Жилийн дундаж цалин: 49,170 доллар

Жилийн нийт зардал: $60,235

Баруун Виржиниа нь, Шинэ голын хавцал зэрэг байгалийн үзэсгэлэнт газруудаараа алдартай, нүүрсний уурхайн баялаг түүхтэй. Dominion Energy Inc (NYSE:D) нь Баруун Виржиниа дахь хамгийн том компаниудын нэг юм.

Тээврийн зардал АНУ-ын дунджаас 11.2%, эрүүл мэндийн зардал 1.8%-иар өндөр, харин бусад бүх зүйл хямд. Хамгийн том зөрүү нь орон сууц, энэ нь дунджаас 31.2%-иар хямд байна.

47. Өмнөд Дакота

Жилийн дундаж цалин: 49,890 доллар

Жилийн нийт зардал: $63,247

Өмнөд Дакота нь Рашмор уул, Бадлендсийн үндэсний цэцэрлэгт хүрээлэн, томоохон тариалангийн талбайгаараа алдартай. 2022 онд ажилгүйдэл хамгийн их буурсан мужуудын нэг болжээ.Өмнөд Дакотагийн оршин суугчид бусад мужаас 5.5%-иар бага цалин авдаг. Эндхийн орон сууц дунджаас 7.1%-иар доогуур байгаа ч, хоол хүнс бусад бүс нутгуудаас 4.3%-иар илүү үнэтэй байна.

46. ​​Алабама

Жилийн дундаж цалин: 50,620 доллар

Жилийн нийт зардал: $58,964

Иргэний эрхийн үүслийн баялаг түүхтэй, өмнөд нутгийн сэтгэл татам Алабама бол АНУ-ын анхны арван гурван колонийн нэг юм. Америкийн дөрөв дэх хамгийн хямд муж. Энд нийтийн үйлчилгээ нь улс орныхоос 7%-р үнэтэй боловч бусад бүх зүйл, ялангуяа орон сууц - 30.4% -иар хямд.

45. Өмнөд Каролина

Жилийн дундаж цалин: 50,650 доллар

Жилийн нийт зардал: $63,113

Өмнөд Каролина бол Атлантын далайн үзэсгэлэнт эрэг, наран шарлагын газруудаараа алдартай АНУ-ын зүүн өмнөд муж юм. Өмнөд Каролинад амьжиргааны өртөг улсын дунджаас 5.7%-иар доогуур (2017 онд 0.5%-иар өссөн). Энд орон сууц 18.4%-иар хямд ч, байрны ашиглалтын зардал дунджаас 10.6%-иар илүү үнэтэй байна.

44. Луизиана

Жилийн дундаж цалин: 50,940 доллар

Жилийн нийт зардал: $62,645

Луизиана нь Креол, Кажуны өвөрмөц соёл, баялаг, уламжлалт түүх, уламжлалт хоолоороо алдартай. Сүүлийн хэдэн жилийн турш амьжиргааны өртгийн түвшин буурснаар одоо хямд өртөгтэй мужуудын жагсаалтад 18-р байр эзэлж байна. Энд амьжиргааны өртөг улсын дунджаас 6.4%, орон сууцны үнэ 13% -иас бага байна.

43. Оклахома

Жилийн дундаж цалин: 50,940 доллар

Жилийн нийт зардал: $57,424

Оклахома нь Америкийн уугуул америкчуудын өв уламжлал, ковбой соёл, өргөн уудам тал нутгаараа алдартай АНУ-ын төв хэсэгт байрладаг. АНУ-ын 29 дэх том эдийн засгийг бүрдүүлдэг.Оклахома муж, улсын дундажаас 14.2%-иар амьжиргааны өртөг багатай байна. Тус муж 2017 онд улсын хэмжээнд тавдугаарт (хамгийн хямд) байсан бол 2023 онд хоёрдугаарт шилжсэн. Бодит хэмнэлт нь орон сууц. Бусад мужуудаас 29.8% хямд.

42. Айдахо

Жилийн дундаж цалин: 51,350 доллар

Жилийн нийт зардал: $66,660

Айдахо бол уулс, ой мод, үржил шимт тариалангийн талбай, төмсний нийлүүлэлт болон байгалийн үзэсгэлэнт газруудаараа алдартай муж юм. Айдаход амьжиргааны өртөг нь улсын дунджаас бүтэн хувиар доогуур нэлээд хямд өртөгтэй. Зарим зардал дунджаас доогуур ч,, харин хоол хүнс, орон сууц гэх мэт зардал өндөр , тээврийн зардал улсын дунджаас 12.6%-иар илүү, орон сууцны зардал дунджаас 5%-иар илүү зэрэг нь бусад мужуудаас өндөр байна.

41. Кентакки

Жилийн дундаж цалин: 51,490 доллар

Жилийн нийт зардал: $63,515

Кентакки нь бурбон үйлдвэрлэл, морин уралдаан, хөгжмийн өв уламжлалаараа алдартай. Тамхи үйлдвэрлэдээр тэргүүлдэг. Амьжиргааны өртөг нь бусад улсаас 5.1%-иар доогуур. Гэхдээ орон сууцны үнэ бусад мужаас 22.7%-иар хямд ч, нийтийн үйлчилгээний зардал 6.1%-иар, бусад зардал 7%-иар өндөр байна.

40. Монтана

Жилийн дундаж цалин: 52,200 доллар

Жилийн нийт зардал: $70,141

Монтана мужид гайхамшигтай мөсөн голууд, онгон зэрлэг байгалиараа алдартай Glacier National Park байрладаг.Мужийн нийт амьжиргааны өртөг улсын дунджаас ердөө 4.8%-иар өндөр. Орон сууцны үнэ 22.5%-иар хямд.

39. Теннесси

Жилийн дундаж цалин: 52,820 доллар

Жилийн нийт зардал: $60,369

Мемфис дэх Элвис Преслигийн төрсөн газар, Нэшвилл дэх Гранд Оле Опри зэрэг хөгжмийн баялаг өв уламжлалтай зүүн өмнөд муж юм.Мужийн оршин суугчдын амьжиргааны өртөг улсын дунджаас 9.8%-иар доогуур байдаг. Теннесси нь амьдрахад хамгийн хямд арав дахь муж болжээ.

38. Канзас

Жилийн дундаж цалин: 52,850 доллар

Жилийн нийт зардал: 58,562 доллар

Канзас нь орон сууц, түрээс хямд, мөн хүнсний үнэ харьцангуй хямд, эрүүл мэндийн үйлчилгээний зардал багатай зэргээс шалтгаалан улсдаа хамгийн боломжийн амьжиргааны өртөгтэйд тооцогддог. Канзасын оршин суугчид дундаж америкчуудаас 12.5 хувиар бага мөнгө зарцуулдаг нь, тус мужийг гурав дахь хамгийн хямд муж болгож байна. Орон сууцны үнэ дунджаас 28.9%-иар бага байна.

37. Индиана

Жилийн дундаж цалин: 53,500 доллар

Жилийн нийт зардал: $60,168

Индиана нь автомашины уралдааны соёлоороо алдартай бөгөөд Индианаполис хотын Моторт хурдны зам дээр алдарт Индианаполис 500 уралдааныг зохион байгуулдаг.Индиана бол Америкийн хамгийн хямд 8 дахь муж юм. Бүх зардал нь улсын дунджаас доогуур байгаа бол орон сууцны төлбөр 22.6%-иар хямд бөгөөд жилд ердөө $10,262 байна.

36. Айова

Жилийн дундаж цалин: 53,520 доллар

Жилийн нийт зардал: 59,700 доллар

Тус муж нь тариалангийн талбайгаараа алдартай. Айова мужид эрүүл мэндийн тусламж үйлчилгээнээс бусад бүх ангилалд амьжиргааны өртөг хямд байдаг нь улсын дундаж үзүүлэлт юм. Энэ жагсаалтын 7 дахь хамгийн хямд муж юм.

35. Нью Мексико

Жилийн дундаж цалин: 54,400 доллар

Жилийн нийт зардал: $62,912

Баруун өмнөд хэсэгт байрладаг Нью Мексико нь уугуул америк, испани, англичуудын хүчтэй нөлөөлөл бүхий соёлын өвөөрөө алдартай.Амьжиргааны өртөг нь улсын дунджаас 6%-иар доогуур байгаа тус улсын хамгийн хямд 20 мужийн нэг юм. Орон сууцны үйлчилгээний хөлс 10.4%-иар илүү, харин орон сууцны үнэ 11.6%-иар дунджаас доогуур байна. Зөвхөн эрүүл мэндийн үйлчилгээ нь АНУ-ын дунджаас илүү өндөр байдаг.

34. Вайоминг

Жилийн дундаж цалин: 54,440 доллар

Жилийн нийт зардал: $61,908

Вайоминг бол АНУ-ын баруун хэсгийг хатуу ширүүн ландшафт бүхий, Йеллоустоун оршдог, мал аж ахуй эрхэлдэг муж юм. Амьдрахад хамгийн таатай засаг захиргааны нутаг дэвсгэрийн нэгжүүдийн нэг юм.Хүн ам сийрэг суурьшсан баруун бүсийн Вайоминг муж нь 2017 оноос хойшхи хамгийн хямд мужуудын жагсаалтын 16- д хэвээр байна. Тэнд амьжиргааны өртөг нь улсынхаас 7.5 хувиар доогуур.

33. Миссури

Жилийн дундаж цалин: 54,520 доллар

Жилийн нийт зардал: $59,633

Миссури, Нуман хаалгаараа алдартай АНУ-ын баруун дунд хэсэгт орших муж юм. Movoto-ийн мэдээлснээр Миссуригийн сарын дундаж амьжиргааны өртөг нь сард 2,202-6,411 долларын хооронд хэлбэлздэг, Америкийн зургаа дахь хамгийн хямд муж юм. Орон сууц улсын дунджаас 20.1 хувиар хямд. Бусад бүх зардлууд таваас арван хувиар бага.

32. Небраска

Жилийн дундаж цалин: 55,070 доллар

Жилийн нийт зардал: $61,507

Небраска бол эрдэнэ шишийн талбай, элсэн толгодтой Их Талуудын муж бөгөөд анхны суурьшигчидын баялаг түүхтэй газар юм.Небраскагийн амьдралын өртөг нь улсын дунджаас 8.1%-иар доогуур, хамгийн хямд 12 мужийн нэг юм. 3.4% илүү үнэтэй Эрүүл мэндийн үйлчилгээг эс тооцвол бусад бүх зардал бусад мужаас бага байдаг.

31. Невада

Жилийн дундаж цалин: 55,490 доллар

Жилийн нийт зардал: 69,070 доллар

Невада бол АНУ-ын баруун өмнөд хэсэгт орших муж бөгөөд олон элсэн цөлүүдтэй, казино, Лас Вегас байрладаг. Movoto-ийн мэдээлснээр Невада мужийн энгийн түрээслэгч орон сууцанд сард 1060 доллар зарцуулдаг.Хэрвээ та Невадад амьдрахыг хүсвэл Америкийн дундаж цалингаас 3,2%-иар илүү зардал гаргах болно. Хамгийн их зарлага нь 16%-иар илүү орон сууцны үйлчилгээний зардал, мөн эрүүл мэндийн үйлчилгээ 15.2%-иар өндөр байна.

30. Хойд Дакота

Жилийн дундаж цалин: 55,800 доллар

Жилийн нийт зардал: $64,987

Хойд Дакота нь өргөн уудам тал нутаг, газрын тосны олборлолт, нөхөрсөг нийгэмлэгүүдээрээ алдартай. Амьжиргааны өртгийн индекс нь Америкийнхаас 2.9%-иар доогуур байдаг тул Хойд Дакота жагсаалтын яг дунд хэсэгт ордог. Эрүүл мэндийн зардал дунджаас 13.8%-иар өндөр, харин орон сууцны зардал дунджаас 9.3%-иар доогуур байна.

29. Мэн

Жилийн дундаж цалин: 55,960 доллар

Жилийн нийт зардал: $77,168

Мэн нь далайн эргийн үзэсгэлэнт газар, хавч, далайн өв соёлоороо алдартай. Мужийн амьжиргааны өртөг дунджаас 15.3%-иар өндөр байдаг. Орон сууцны үнэ өндөр буюу улсын дунджаас 25 хувиар өндөр байна. Бусад зардал дунджаас 17%-иар их.

28. Флорида

Жилийн дундаж цалин: 55,980 доллар

Жилийн нийт зардал: $68,802

Флорида бол нарлаг наран шарлагын газар, цэнгээний газрууд, онгон зэрлэг байгалиараа алдартай зүүн өмнөдийн муж юм. 2021 онд Нарлаг мужид амьдрах өртөг бусад мужаас 1%-иар бага байсан бол одоо 2.8%-иар өссөн. Хоол хүнс, нийтийн аж ахуйн үйлчилгээний хөлс, бүгд улсын дунджаас хэдхэн пунктээр дээгүүр байгаа бол тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээ арай доогуур байна.Флорида муж нь хөрөнгө оруулалт, үл хөдлөх хөрөнгийн өмчлөлийн хувьд хамгийн шилдэг хотуудын нэг юм.

27. Висконсин

Жилийн дундаж цалин: 56,120 доллар

Жилийн нийт зардал: $63,916

Висконсин бол сүүний аж ахуй, бяслаг үйлдвэрлэл, Грин Бэй Пакерс хөлбөмбөгөөрөө алдартай Баруун Дундад муж юм. Висконсин дахь орон сууцны үнэ улсын дундажаас 14.7%-иар хямд.

26. Хойд Каролина

Жилийн дундаж цалин: 56,220 доллар

Жилийн нийт зардал: $64,050

Хойд Каролина бол үзэсгэлэнт наран шарлагын газар, Цэнхэр уулс бүхий, хөгжингүй хотуудтай муж юм. Мужийн эрүүл мэндийн зардал улсын дунджаас 4.3%-иар өндөр боловч бусад бүх зүйл нь арай бага, өөрөөр хэлбэл эрүүл мэндээс бусад бүх зүйл нь 9. 1%-иар их. Харин орон сууцны үнэ тус улсын бусад мужуудаас 10% хямд байна.

25. Охайо

Жилийн дундаж цалин: 56,530 доллар

Жилийн нийт зардал: $61,507

Охайо нь аж үйлдвэрийн түүх, спортын баг, эрч хүчтэй амьдралын хэв маягаараа алдартай. Охайо мужийн энгийн түрээслэгч орон сууцанд сард 788 доллар зарцуулдаг. Амьдрах өртөг нь улсын дунджаас 8.1%-иар бага байна. Бусад бүх зүйл хямд, гэхдээ тийм ч их зөрүүтэй биш (бараг 25% -ийн хямдралтай зарагддаг орон сууцыг эс тооцвол).

24. Техас

Жилийн дундаж цалин: 57,300 доллар

Жилийн нийт зардал: $61,908

Техас бол газар нутаг, хүн амын хувьд АНУ-ын хоёр дахь том муж юм. Энэ нь ковбой соёл, газрын тосны үйлдвэрлэлээрээ алдартай.Техас мужийн амьжиргааны нийт өртөг улсын дунджаас 7.5%-иар доогуур байгаа нь тус мужийг Америкийн хамгийн хямд 15-т оруулж байна. Орон сууц 15.3%-иар, хүнсний зардал 9.7%-иар, бусад зардал 3.1%-иар хямд байна. Мөн  улсын орлогын албан татвар байхгүй.

23. Юта

Жилийн дундаж цалин: 57,360 доллар

Жилийн нийт зардал: $68,802

Юта бол үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Мормончуудын өв уламжлалтай баруун муж юм. Domo Inc болон Zions Bancorporation нь бүс нутгийн хамгийн том хоёр компани юм.Юта нь хамгийн хямд мужуудын жагсаалтын 29-т ордог бөгөөд энэ нь энд байгаа бүх зүйл улсын дунджаас 2.8% илүү үнэтэй гэсэн үг юм. Орон сууц, тээвэр 8% илүү үнэтэй боловч эрүүл мэндийн үйлчилгээ 8.1% хямд байна.

22. Жоржиа

Жилийн дундаж цалин: 58,000 доллар

Жилийн нийт зардал: $59,298

Амьжиргааны өртөг бусад мужаас 11.4 хувиар бага байна. Энэ нь тус мужийг Америкийн тав дахь хамгийн хямд муж болгодог. Нийт зардал нь улсын дунджаас доогуур, орон сууцны үнэ бусад мужуудаас бараг 25% хямд байна.

21. Мичиган

Жилийн дундаж цалин: 58,000 доллар

Жилийн нийт зардал: $61,708

Их нууруудын Мичиган муж нь автомашины үйлдвэрлэл, нуурын эрэг, Мотаун хөгжим зэргээрээ алдартай.Мичиганчууд амьжиргааны нийт зардалдаа дундаж америкчуудаас дунджаар 7.8%-иар бага мөнгө төлдөг. Нийтийн орон сууцны үйлчилгээ, эрүүл мэнд, тээврийн зардал бусад мужуудаас багахан зөрүүтэй.

20. Пенсильвани

Жилийн дундаж цалин: 58,470 доллар

Жилийн нийт зардал: $65,723

Пенсильвани бол түүхэн ач холбогдолтой, Амишийн соёл, Филадельфийн дурсгалт газруудтай зүүн муж юм. Пенсильвани мужид амьдрах нь улсын дунджаас 1.8%-иар илүү үнэтэй бөгөөд бусад зардал нь дундажтай бараг адил. Энд зардал маш олон янз байдаг ба орон сууцны үнэ улсын дунджаас 11.9%-иар бага, харин орон сууцны хэрэглээний зардал 8.9%-иар өндөр байна.

19. Аризона

Жилийн дундаж цалин: 58,620 доллар

Жилийн нийт зардал: 70,810 доллар

Хэдийгээр тус муж 2017 онд жагсаалтын дунд (25-т) байсан ч, Аризона нь Америкийн хамгийн хямд мужуудын жагсаалтын 36-д бичигдэж байна. Тэнд амьжиргааны өртөг улсын дунджаас 5.8%-иар өндөр.

18. Вермонт

Жилийн дундаж цалин: 59,190 доллар

Жилийн нийт зардал: 77,570 доллар

Вермонт нь агч модны сироп, байгалийн үзэсгэлэнт газруудаараа алдартай. Амьдралын өндөр өртөгтэй хөрш муж Шинэ Англитай зэрэгцэн,  дунджаас 15.9% илүү байна. Орон сууцны үнэ улсын дунджаас бараг 32% илүү байна. Тээврийн үнэ 18,3%, нийтийн аж ахуйн үйлчилгээний үнэ дунджаас 22,3% өндөр байна.

17. Хавай

Жилийн дундаж цалин: 61,420 доллар

Жилийн нийт зардал: $123,148

Хавай бол далайн эрэг, галт уул, Полинезийн баялаг соёлоороо алдартай Номхон далайд байрладаг халуун орны диваажин юм. Мөн нийгмийн даатгал, тэтгэвэрт татвар ногдуулдаггүй мужуудын нэг юм.Одоогийн байдлаар Хавай бол Америкт амьдрахад хамгийн үнэтэй муж болоод олон жил болж байна. Харин энэ жил улсын дунджаас 84%-иар өндөр байна гэсэн тооцоо гарчээ. Энэхүү өндөр өртгийн ихэнх нь орон сууцны үнэтэй холбоотой, дунджаас 314%-иар илүү үнэтэй байдаг. Мөн түрээс нь хамгийн өндөр.

16. Делавэр

Жилийн дундаж цалин: 62,260 доллар

Жилийн нийт зардал: $70,676

Делавэр бол борлуулалтын татваргүй, баялаг түүхтэй муж юм. Мужийн оршин суугчид дунджаас 5.6%-иар илүү мөнгө зарцуулдаг. Хүнсний бүтээгдэхүүн 5.3%, бусад зардал 7%, орон сууц 5% илүү үнэтэй байдаг.

15. Нью Хэмпшир

Жилийн дундаж цалин: $62,550

Жилийн нийт зардал: $77,703

Нью-Хэмпшир бол байгалийн үзэсгэлэнт газар, уулсаар баялаг муж юм.Нью Хэмпширт амьжиргааны өртөг дунджаас 16.1%-иар дээгүүр байна. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ нь хамгийн том бэрхшээл, улсын дундажаас 30.6% -иар өндөр. Бусад зардал дунджаас 27%-иар илүү.

14. Орегон

Жилийн дундаж цалин: 62,680 доллар

Жилийн нийт зардал: 81,117 доллар

Орегон бол ой мод, гар хийцийн шар айраг болон байгаль орчныг хамгаалах дэвшилтэт бодлого, этгээд сонин Портлэнд хотоороо алдартай. Хамгийн үнэтэй мужуудын жагсаалтад зөвхөн Индиана муж л түүний дээр ордог. Энэхүү баруун хойд мужид амьжиргааны өртөг улсын дунджаас 21.2 хувиар өндөр байна.

13. Миннесота

Жилийн дундаж цалин: 63,640 доллар

Жилийн нийт зардал: 65,255 доллар

10,000 нуурын нутаг гэгддэг энэ муж нь чихрийн нишингэ, амтат эрдэнэ шишийн хамгийн том үйлдвэрлэгч юм.Миннесотагийн амьдралыг өртөг улсын дунджаас арай бага буюу 4.5 хувиар бага. Хамгийн том зөрүү нь орон сууц, 15.3%-иар хямд. Гэсэн ч улсын дунджаас 12.3% өндөр өртөгтэй эрүүл мэндийн үйлчилгээтэй.

12. Иллинойс

Жилийн дундаж цалин: 63,930 доллар

Жилийн нийт зардал: $61,975

Иллинойс нь Чикаго хот болон хөдөө аж ахуйгаараа ерөнхийдөө хүлээн зөвшөөрөгдсөн. Тус муж нь тээврийн томоохон төв бөгөөд Чикагогийн О'Харе олон улсын нисэх онгоцны буудал нь дэлхийн хамгийн их ашиг орлоготой  буудлуудын нэг юм. Тус муж амьжиргааны өртгөөр жагсаалтын 17-д ордог. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ улсын дунджаас 5.8%-иар өндөр байгаа ч бусад зардал дунджаас доогуур байна.

11. Род-Айленд

Жилийн дундаж цалин: $64,530

Жилийн нийт зардал: $75,562

Rhode Island нь үзэсгэлэнтэй далайн эрэг, баялаг түүхтэй, тус улсын хамгийн жижиг муж боловч амьжиргааны өртөг нь АНУ-ын дунджаас 12.9%-иар өндөр байдаг. Энэхүү муж нь хамгийн үнэтэй 15 мужид багтдаг.

10. Виржиниа

Жилийн дундаж цалин: 65,590 доллар

Жилийн нийт зардал: $68,802

Виржиниа бол Жеймстаун, Монтичелло, Шенандоа үндэсний цэцэрлэгт хүрээлэн бүхий колоничлолын түүхээр баялаг зүүн муж юм. Эдгээр түүхэн цэцэрлэгт хүрээлэнгүүд нь Виржиниагийн баялаг өв уламжлал, байгалийн тогтоц, соёлын дурсгалт газруудыг тусгаж өгдөг.Амьжиргааны өртөг нь улсын дунджаас 2.8%-иар өндөр. .

9. Аляска

Жилийн дундаж цалин: 66,130 доллар

Жилийн нийт зардал: 84,731 доллар

Аляск бол 2020 оны байдлаар 732,673 хүн амтай АНУ-ын хамгийн хойд муж бөгөөд хамгийн тусгаарлагдмал муж юм. Америкийн хамгийн том мужид амьжиргааны өртөг улсын дунджаас 26.6%-иар өндөр байна. 2021 онд энэ үзүүлэлт арай өндөр буюу 31.3% байв.

8. Колорадо

Жилийн дундаж цалин: 67,870 доллар

Жилийн нийт зардал: $70,007

Oracle корпораци болон Amazon.com Inc нь муж улсын хамгийн том хоёр компани юм. Колорадо нь Роки уулс, цанын спорт, хөгжингүй хотуудаараа алдартай. Колорадо мужид амьжиргааны өртөг улсын дунджаас 4.6%-иар өндөр байдаг. Орон сууцны үнэ дунджаас 20% өндөр байгаа ч,  орон сууцны үйлчилгээний төлбөр 8.9% бага. Эрүүл мэндийн зардал дунджаас 4 хувиар бага байна.

7. Коннектикут

Жилийн дундаж цалин: 69,310 доллар

Жилийн нийт зардал: 78,172 доллар

Коннектикут нь колоничлолын түүхтэй, мөн томоохон хотуудтай ойр байрладаг. Энэ нь түүхийн элементүүдийг орчин үеийн дэд бүтэцтэй хослуулж өгдөг. Мөн АНУ-ын хамгийн баян засаг захиргаа-нутаг дэвсгэрийн нэгжийн нэг юм. Ерөнхийдөө энд амьдрах өртөг бусад мужуудаас 16.8 хувиар өндөр байна. Орон сууцны хэрэглээний зардал улсын дунджаас 30.3%, орон сууцны үнэ 26% өндөр байна.

6 Мэрилэнд

Жилийн дундаж цалин: 69,750 доллар

Жилийн нийт зардал: 82,991 доллар

Энэ бол Чесапик Бэй, Балтимор боомтоороо алдартай баялаг түүхтэй зүүн муж юм.Мэрилэнд бол Америкийн хамгийн үнэтэй зургаа дахь муж бөгөөд амьжиргааны өртөг нь, улсын дунджаас 24%-иар өндөр. Энэ нь, орон сууцны үнэ улсын дунджаас 64%-иар өндөр байгаатай холбоотой.

5. Нью Жерси

Жилийн дундаж цалин: 70,890 доллар

Жилийн нийт зардал: 75,227 доллар

Нью Жерси нь олон янзын нийгэмлэгүүд, Атлантын далайн эргийн шугам, Нью-Йорк хот, Филадельфи хотуудтай ойрхон гэдгээрээ алдартай, АНУ-ын хамгийн баян мужуудын нэг юм. Мужийн амьжиргааны өртөг улсын дунджаас 12.4 хувиар өндөр байгаа нь орон сууцны үнэ улсын дунджаас 32 хувиар өндөр байгаатай холбоотой. Үнэн хэрэгтээ Нью Жерсид, 4.9% доогуур төлбөртэй эрүүл мэндийн тусламж үйлчилгээнээс бусад бүх зүйл арай илүү үнэтэй байдаг.

4. Вашингтон

Жилийн дундаж цалин: 72,350 доллар

Жилийн нийт зардал: $76,432

Вашингтон бол гайхалтай Cascade Range, Seattle Tech Center болон Mount Rainier, Olympic National Park зэрэг амралт зугаалгын олон боломжуудаараа алдартай. Вашингтон муж улсын амьдралын өртөг дунджаас 14.2%-иар илүү үнэтэй. Баруун хойд мужийн орон сууц улсын дунджаас 26% илүү үнэтэй байдаг. Дунджаас 20.6% өндөр эрүүл мэндийн үйлчилгээнээс гадна тээврийн зардал - 14% өндөр. Зөвхөн орон сууцны хэрэглээний зардал улсын дунджаас 11.6%-р  бага байна.

3 Калифорниа

Жилийн дундаж цалин: 73,220 доллар

Жилийн нийт зардал: 92,093 доллар

Калифорни нь Холливуд, Цахиурын хөндий, соёлын өв, байгалийн өвөрмөц хослол болох Алтан хаалганы гүүр, Йосемитийн үндэсний цэцэрлэгт хүрээлэн зэрэг дурсгалт газруудаараа алдартай, АНУ-ын хамгийн өндөр дундаж цалинтай мужуудын нэг юм. Калифорни муж улсдаа хамгийн өндөр өртөгтөйгөөрөө гуравдугаарт ордог бөгөөд амьжиргааны өртөг нь АНУ-ын дунджаас 37.6%-иар өндөр байдаг. Алтан мужид бүх зүйл улсын дунджаас 94% илүү үнэтэй, орон сууцны үнэ асар өндөр байна.

2. Нью Йорк

Жилийн дундаж цалин: 74,870 доллар

Жилийн нийт зардал: 90,018 доллар

АНУ-ын зүүн хойд хэсэгт орших Нью-Йорк муж нь дэлхийн санхүү, соёл, урлагийн төв болсон Нью-Йорк хотоороо алдартай. Big Apple бол 340,000 гаруй саятантай дэлхийн хамгийн баян метрополитан хотуудын нэг юм.2017 онд Нью-Йорк нь Вашингтон ДС-ээс бусад тивийн эх газрын аль ч мужаас илүү үнэтэй амьдарлын өртөгтэй байв. Гэсэн ч одоо 2023 онд Нью-Йорк, хамгийн үнэтэй мужуудын дөрөвдүгээр байрт орж байна. Орон сууцны үнэ улсын дунджаас 94 хувиар өндөр байна.

1. Массачусетс

Жилийн дундаж цалин: 76,600 доллар

Жилийн нийт зардал: $100,191

Массачусетс муж Америкийн түүхэнд чухал байр суурь эзэлдэг. “Эрх чөлөөний өлгий” Бостон нь Америкийн хувьсгалд гол үүрэг гүйцэтгэсэн. Тус муж нь Харвард, Массачусетсийн Технологийн Институт зэрэг нэр хүндтэй их сургуулиудаараа алдартай эрүүл мэнд, технологи, биотехнологийн төв юм. Далайн эргийн үзэсгэлэнт газрууд болон соёлын үзмэрүүд, дэвшилтэт үнэт зүйлс нь муж улсыг өвөрмөц сэтгэл татам болгож байдаг. Массачусетс муж, улсынхаа хамгийн үнэтэй мужуудын жагсаалтын 2-р байрыг эзэлж байна. Орон сууцны үнэ нь, 124% -иар өндөр байна.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.