November
28
2023
Anu.mn
Мэдээ
АНУ-аар аялахад хамгийн сонирхолтой, явж үзүүштэй 11 маршрут
АНУ-аар аялахад хамгийн сонирхолтой, явж үзүүштэй 11 маршрут
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
АНУ-аар аялахад хамгийн сонирхолтой, явж үзүүштэй 11 маршрут
Photo: Depositphotos

АНУ-д жолоодож явахад тохиромжтой олон тооны маршрутууд байдаг ч зүгээр л орхигдуулж болохгүй маршрутууд байдаг. Эдгээрийг Buzzfeed цуглуулсан.

1.Рокын Кливлендээс блюз Мемфис хүртэлх хөгжмийн ертөнцтэй танилцах аялал. Ойролцоогоор зай: 735 миль (1,183 км) Үзэх зүйл: Рок-н Роллын алдрын танхимд зочилж, хөдөө орон нутаг болон Гранд Оле Опри дахь Нэшвиллээр аялж, блюзийн эх орон Мемфис дэх Грейсланд хүрнэ.

2. Финиксээс Гранд хавцал хүртэлх цөлөөр явах аялал. Ойролцоогоор зай: 230 миль (370 км) Үзэх зүйл: Архитектурт дурлагсад Скотсдейл дэх Талисен Уэстэд зочлох. Нэмж дурдахад экологийн Аркосанти хотод очиж, Седонагийн улаан энгэрээр алхаж, Гранд хавцлаар аялах нь зүйтэй.

3. Кентуккигээр аялах: Лексингтоноос Луисвилл хүртэл .Ойролцоогоор зай: 200 миль (322 км).Үзэх зүйл: Лексингтон, Лоуренсбург, Лоретто, Клермонт дахь архины үйлдвэрүүдийн дарсны амталгаа. Мөн замын хажуугийн гайхалтай ургамал, цэцэгс, зам дагуух алдартай цагаан хашаануудыг харж аялаарай.

4. Калифорнийн эрэг дагуух үзэсгэлэнтэй газруудын аялал: Сан Францискогоос Сан Диего. Ойролцоогоор зай: 500 миль (805 км). Юу үзэх вэ: Сан Францискогоос урагш эрэг дагуу Half Moon булангаар явж, АНУ-ын далайн эргийн хамгийн үзэсгэлэнтэй газруудыг үзэж болно. Малибугийн наран шарлагын газруудад таашаал авч, Сан Диегогийн Гаслэмп дүүрэгт зугаалснаар аялалаа дуусгана.

5. Иллинойс мужийн Чикаго хотоос Висконсин мужийн Дор Каунти хүртэл Баруун Дундадаар дамжин өнгөрөх авто аялал. Ойролцоогоор зай: 280 миль (451 км). Юу үзэх вэ: Мичиган нуурын баруун эрэгт байрлах Милуоки урлагийн музей, Ламбау талбай руу спорт чиглэлийн аялал, мөн явганаар болон завиар аялах сонирхолтой маршрутууд бий

6. Атлантын далай дагуух Массачусетс муж улсын Бостон хотоос эхлээд Флоридагийн Ки Уэстэд дуусах Америкийн хамгийн эртний хотуудын аялал. Ойролцоогоор зай: 2,400 миль (3,862 км) Үзэх зүйл: Бостоны иргэний дайны халуун цэг дэх түүхэн үзмэрүүд, Массачусетс мужийн Салем дахь Силезийн шулмын гэрт зочлох, мөн Америкийн хамгийн эртний хот болох Флоридагийн Сент Августин руу явж, халуун орны Ки-Уэстэд аяллаа дуусгана.

7. Техасын гол зүрхэн хэсгээр аялах аялал: Далласаас Корпус Кристи хүртэл. Ойролцоогоор зай: 420 миль (676 км) Юу үзэх вэ: Даллас дахь бичил шар айрагны үйлдвэрүүдтэй танилцах, Вако дахь Техасын байгаль хамгаалагчийн алдрын танхим, музейтэй танилцах, Остины тайзны хөгжим сонсох боломж. Мөн Сан Антонио дахь Аламод зочилж, Корпус Кристи дахь Мексикийн буланд аялалаа дуусгана.

8. Дакота, Бадландаас Йеллоустоун хүртэл байгалийн гайхамшгуудаар аялах. Ойролцоогоор зай: 1,300 миль (2,092 км) Юу үзэх вэ: Замдаа та гайхалтай хадан цохио, уулын оргилуудыг харж, Рашмор уул, Чөтгөрийн цамхагт зочилж, аялалаа хуучин Йеллоустонд дуусгах болно.

9. Америк маягийн хотуудаар явах дурсамжит аялал: Чикагогоос Лос Анжелес хүртэл. Ойролцоогоор зай: 2,400 миль (3,862 км) Үзэх зүйл: Винди-Сити Салхит хотын өнгө үзэмж нь, яалт ч үгүй таны сэтгэлийг татна, мөн Сент Луис дахь Gateway Arch-ийг үзэх нь зүйтэй. Дараа нь, Оклахома дахь Колман театр, мөн Аризонагийн Селигман түүхэн дүүрэгт зочилж болно. Эцэст нь нарлаг Лос Анжелес руу явах замдаа Аризона дах Аризона галт уулын тогоог үзээрэй.

10. Массачусетс мужийн Провинстаун хотоос Орегоны эрэг хүртэлх машинаар явах аялал. Ойролцоогоор зай: 3300 миль (5311 км). Юу үзэх вэ: АНУ-д анх суурьшсан хүмүүс, нэг эргээс нөгөө эргийн хооронд тэнүүчилж байхдаа юу мэдэрдэг байсныг мэдрээрэй. Чикаго, Finger Lakes-н панорама, үзэсгэлэнт байгалийг үзэх, Орегоны эргийн онгон дагшин гоо үзэсгэлэнт байгалиар давхиж аяллаа дуусгаарай.

11. Лос Анжелесаас Лас Вегас хүрэх хөгжилтэй аялал. Ойролцоогоор зай: 320 миль (515 км) Юу үзэх вэ: Санта Моникагийн усан онгоцны зогсоолоос эхлэнэ, дараа нь Лос-Анжелесаас зүүн тийш Elmer’s Bottle Tree Ranch and Calico Ghost Town хүртэл явна. Мөн Невада руу явах замдаа Син хотын Peggy Sue's Diner нэртэй 50-аад оны хэв маягтай зоогийн газраар орж сайхан хооллох боломжоо бүү алдаарай.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.