July
4
2023
Anu.mn
Мэдээ
АНУ-аас албадан гаргах боломжтой нөхцөлд байсан хууль бус цагаач америкийн алдартнууд
АНУ-аас албадан гаргах боломжтой нөхцөлд байсан хууль бус цагаач америкийн алдартнууд
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
АНУ-аас албадан гаргах боломжтой нөхцөлд байсан хууль бус цагаач америкийн алдартнууд
Photo: Shutterstock

2018 онд дэлхийд алдартай кино судлаач Сезар Миллан, жүжигчин Жада Пинкетт Смитийн фэйсбүүк дэх "Red Table Talk" нэвтрүүлэгт оролцож, АНУ-д хэрхэн ирсэн талаараа илэн далангүй ярилцсаныг Global News нийтэлжээ.

Миллан 21 настайдаа халаасандаа ердөө 100 доллартай, Мексикээс АНУ-ын хилийг хууль бусаар давж, Калифорнид ирэн нохойн байр цэвэрлэх, нохой салхилуулах ажлаас гараагаа эхэлжээ. Энэ үед түүний найз охин нь, хэрэв чи хэзээ нэгэн цагт телевизэд ажиллахыг хүсч байгаа бол англи хэл сурах хэрэгтэй гэж зөвлөснийг биеүүлснээр, одоо тэрээр "The Dog Whisperer " телевизийн шоуныхаа ачаар олон улсын хэмжээний од болсон аж. -"Би хилийн дүрмийг зөрчсөн гэдгээ мэдэж байсан. Гэхдээ би үүнийг мөрөөдлийнхөө төлөө хийсэн." гэж ярьдаг. АНУ-д хууль бусаар нэвтэрснээсээ хойш 18 жилийн дараа 2009 онд Миллан албан ёсоор АНУ-ын иргэн болсон. Энэхүү нохойнд хайртай хүн АНУ-д хууль зөрчин ирсэн цорын ганц алдартан биш бөгөөд АНУ-д хууль бусаар нэвтэрсэн эсвэл цагаачлалын хуулийг зөрчин амьдарч байсан олон алдартнууд байдаг байна.

Арнольд Шварцнеггер

Бодибилдингийн тамирчин, кино од, Калифорнийн амбан захирагч асан тэрээр, Америк дахь карьерынхаа эхэн үед цагаачлалын дүрмийг зөрчин амьдарч байсан. Учир нь, 1960-аад оны сүүлээр төрөлх Австриасаа АНУ-д ирж, зөвхөн бодибилдингээр ажиллах боломжтой виз авчээ. Энэ үедээ нэмэлт мөнгө олохын тулд Шварцнеггер өрлөгчингөөр ажиллаж байв. Хэрвээ хоёр ажил хийж байсан нь баригдвал, ирээдүйн супер одыг албадан гаргахад хангалттай шалтгаан болох байжээ. Тэрээр 1974 онд АНУ-ын байнгын оршин суугч, 1983 онд АНУ-ын иргэн болсон байна.

Сальма Хайек

Оскарт нэр дэвшсэн жүжигчин бүсгүй, хэдийд ийм байснаа нууцалдаг ч,  АНУ-д богино хугацаанд хууль бусаар амьдарч байсан гэдгээ шуудхан хүлээн зөвшөөрдөг. Энэ талаараа Мексик жүжигчин бүсгүй өөрөө мэдэлгүй визний хугацаагаа хэтрүүлсэн. Энэ асуудлаа, тус улсыг түр орхин гарч шинэ виз гаргуулснаар энгийнээр шийдсэн гэж Испанийн нэгэн сэтгүүлд ярилцлага өгсөн байдаг. Тус улсад 20 гаруй жил амьдарсны эцэст 2013 онд Америкийн иргэншил авчээ.

Майкл Ж Фокс

Энэхүү сайхан сэтгэлтэй Канад эр, АНУ-ын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэдэг. Тэрээр 1979 онд анх АНУ-д орж ирэхдээ хэсэг хугацаанд хууль бус цагаач байсан. Түүний ажлын виз хараахан гараагүй байсан тул техникийн хувьд хил давах ёсгүй байв. Тэрээр 2010 онд бичсэн "Азтай хүн: Дурсамж" номондоо хил рүү ойртоход маш их сандарч байсан ч, ямар ч асуудалгүй давсан гэж бичжээ. Тэрээр одоогоор Канад-Америкийн давхар иргэншилтэй бөгөөд Нью-Йоркийн Манхэттэнд амьдардаг.

Шарлиз Терон

Шарлиз Терон 19 настайдаа "эх оронч бус" хэмээн АНУ-аас албадан хөөгдсөн. Өмнөд Африкийн, Оскарын шагналт бүсгүйн найруулж, санхүүжүүлсэн Кубын тухай киног нь  Америк эх оронч бус, улс орныг бусниулсан аястай гэж үзсэний улмаас АНУ-аас хөөгдсөн гэж One India сонин бичжээ. Энэ явдал түүнд Америкийн нутаг дэвсгэрт улс төр, дайн, хүний ​​эрхийн зөрчлийг эсэргүүцэхээсээ өмнө, АНУ-ын иргэн болох ёстой гэдгийг нь ойлгуулсан гэдэг. Үүний дараа юутай ч түүнийг АНУ руу буцахыг зөвшөөрсөн. Терон 2007 онд 32 настай байхдаа АНУ-ын иргэншил авчээ.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.