February
9
2024
Anu.mn
Мэдээ
АНУ-д 1950-иад оноос хойш гараагүй өндөр түвшинд тэмбүү өвчний дэгдэлт тархаж байна
АНУ-д 1950-иад оноос хойш гараагүй өндөр түвшинд тэмбүү өвчний дэгдэлт тархаж байна
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
АНУ-д 1950-иад оноос хойш гараагүй өндөр түвшинд тэмбүү өвчний дэгдэлт тархаж байна
Photo: IStock

АНУ-д тэмбүүгийн томоохон дэгдэлт гарч, 1950-иад оноос хойшхи тохиолдлын хамгийн өндөр түвшинд хүрсэн гэж DailyMail мэдээлэв.

Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвөөс (CDC) жил бүр гаргадаг тайланд дурдагдсанаар, 2022 онд улсын хэмжээнд 207,300 бэлгийн замын халдварт өвчин (БЗДХ) оношлогджээ.Энэ нь таван жилийн өмнөхөөс 17%-иар, жилийн өмнөхөөс 83%-иар өссөн үзүүлэлт юм. Мөн төрөлхийн тэмбүү буюу эх нь урагт халдаасан тохиолдол 30 хувиар өсч, хүүхдийн амьгүй төрөлт, ургийн гажигтай төрөх эрсдэл олширсон байна. Ерөнхийдөө 2022 онд 2.5 сая америк хүн бэлгийн замын халдварт өвчний халдвар авсан. Хламиди зэрэг бусад өвчин зогсонги байдалтай байгаа ч, тэмбүүгийн тохиолдол нэмэгдсээр байна гэжээ.

Байден-Харрисын засаг захиргаа, энэхүү хойшлуулшгүй асуудлыг шийдэж, эрүүл мэндийн тогтолцооны ялгавартай байдлыг арилгахын тулд боломжтой бүх арга хэрэгслийг ашиглахыг эрмэлзэж байгаа бөгөөд АНУ-д тэмбүүгийн өвчлөлийг бууруулахад анхаарч ажиллах шинэ ажлын хэсэг байгуулна гэж мэдэгдэв.

1940-1950-иад онд олон нийтийн эрүүл мэндийн кампанит ажил амжилттай явагдаж, бэлгэвч, пенициллиний өргөн хэрэглээний улмаас тэмбүүгийн өвчлөл эрс буурч,1990-ээд оны сүүл гэхэд Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвүүд АНУ-д тэмбүү өвчнийг устгах үндэсний төлөвлөгөөг боловсруулж, зорилгодоо хүрэх боломжтой гэж зарлаж байв. Гэвч сүүлийн арван жилийн хугацаанд өвчний тархалт эрс нэмэгдсэнийг, эмч мэргэжилтнүүд бэлгэвчний хэрэглээ багассан, орон нутгийн бэлгийн эрүүл мэндийн эмнэлгүүд цөөрсөн, хар тамхины хэрэглээ өргөн тархсан зэрэг олон шалтгаануудтай холбон тайлбарлаж байна.

Тэмбүү нь ихэвчлэн бэлгийн замаар халдварладаг бактерийн халдвар юм. Шинж тэмдгүүд нь халдвар авснаас хойш 3-4 долоо хоногийн дотор илэрдэг ч, ихэвчлэн анзаарагддаггүй эрсдэлтэй. Эмчилгээ хийлгээгүй тохиолдолд өвчин тархи, нугас руу тархаж, толгой өвдөх, цус харвалтад хүргэх, менингит болон тархины хамгаалалтын бүрхүүлийн үрэвсэлд хүргэх зэрэг хүндрэл үүсгэдэг. Антибиотик, тариагаар эмчилдэг.

CDC-ийн мэдээлснээр 2022 онд АНУ-д төрөлхийн тэмбүүтэй 3,755 хүүхэд төрсөн нь 10 жилийн өмнөхөөс 10 дахин, өмнөх оныхоос 31%-иар их байна. Үүнээс 282 нь амьгүй төрсөн. Одоогоор Өмнөд Дакота мужид тэмбүүгийн өвчлөл хамгийн өндөр буюу 100,000 хүнд 84 тохиолдол бүртгэгдэж байна. Энэ нь өвчлөл өндөр байгаа Нью Мексико мужаас хоёр дахин их байгаа бөгөөд мэргэжилтнүүд, Өмнөд Дакота мужид гарсан дэгдэлт нь уугуул америкчуудын дунд тархсан халдвартай холбоотой гэж мэдэгджээ.

Тэмбүүтэй гэж оношлогдсон хүмүүсийн 29% нь зөвхөн эрэгтэйчүүдтэй бэлгийн хавьталд ордог эрчүүд. Харин 24.8% нь эмэгтэйчүүдэд илэрсэн байна.

"Бид өнөөгийн тахал өвчинтэй тэмцэхийн тулд хэдэн арван жилийн өмнө боловсруулсан урьдчилан сэргийлэх стратегийг үргэлжлүүлэн ашиглах боломжгүй. Хүмүүст шинжилгээ, эмчилгээ шаардлагатай” гэж мэргэжилтнүүд санал нэгтэй хэлж байна. Браун их сургуулийн эмнэлгийн ажилтан, доктор Филип Чен, "Энэ халдвар цисжендер гетеросексуал хүмүүсийн дунд тархаж байна гэж үзэхээр байна. Бид шалтгаануудыг нь судалж, эрж хайхгүй байна." гэж ярьсан байна.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.