April
26
2024
Anu.mn
Мэдээ
АНУ-д амьдарч буй цагаачидын ажилладаг түгээмэл салбарууд ба цалингийн дундаж
АНУ-д амьдарч буй цагаачидын ажилладаг түгээмэл салбарууд ба цалингийн дундаж
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
АНУ-д амьдарч буй цагаачидын  ажилладаг түгээмэл салбарууд ба цалингийн дундаж
Photo: iStock

Сүүлийн үеийн судалгаагаар АНУ-д шинээр ирсэн цагаачид, уугуул америкчуудтай харьцуулахад ихэнхи нь дээд боловсролтой байдаг нь харагджээ. Шинээр ирсэн хүмүүсийн дундаж нас болон ажилладаг салбарууд, ямар цалин авдаг талаар Insider мэдээлэв.

2020 оны 1-р сараас хойш ажиллах хүчиний тоо, өнөөдрийн байдлаар гурван сая гаруй хүнээр нэмэгдсэн байгаа ч, АНУ-д төрсөн уугуул ажиллагсадын тоо бараг өөрчлөгдөөгүй хэвээр байгаа юм. Энэ нь сүүлийн жилүүдэд АНУ-ын ажиллах хүчний өсөлтөд цагаачид голлон нөлөөлснийг харуулсан байна. Цагаач ажилчдын эзлэх хувь 2020 оны 1-р сард 16.8% байсан бол, 2024 оны 3-р сард 19.3% болж өссөн гэж Хөдөлмөрийн статистикийн товчооноос мэдээлжээ.

Цагаачлалыг дэмжигчид, АНУ-д шинээр ирсэн хүмүүс америкчуудын ажлын байрыг булаагаагүй харин, АНУ-ын эдийн засагт асар их түлхэц өгсөн гэж цагаачлалын эсрэг тэмцэгчидийг няцаадаг бөгөөд олон мянган Америкчууд тэтгэвэрт гарч, залуучууд өмнөхөөсөө цөөхөн хүүхэдтэй болж байгаа энэ үед, цагаачлал нь АНУ-ын ажиллах хүчийг хадгалах, өсгөх хамгийн сайн арга гэж үзэж байна.

Goldman Sachs-ийн дөрөвдүгээр сард хэвлэгдсэн тайланд, цагаачидын ихэнхи нь залуу эрэгтэйчүүд. Тэд жилд 40,000 доллараас бага орлоготой бөгөөд АНУ-ын дөрвөн мужид зонхилон амьдардаг. Сүүлийн үеийн ердийн цагаачидын ихэнхи нь, их дээд сургууль төгссөн хүмүүс байна. Тэдний дийлэнх нь Өмнөд Америк, Төв Америк, Мексикээс ирсэн. Эдгээр бүс нутгаас ирсэн цагаачдын тоо 2023 онд, цар тахлын өмнөх дундажтай харьцуулахад гурав дахин нэмэгдсэн гэж дурджээ.

Түүнчилэн, сүүлийн жилүүдэд ирсэн цагаачдын талаас илүү хувь нь Флорида, Калифорни, Техас, Нью-Йорк гэсэн дөрвөн мужуудад суурьшжээ. Эдгээр мужуудын араас Нью Жерси, Иллинойс, Массачусетс, Жоржиа мужууд орж байна. Цагаачдад ээлтэй бодлого баримталдаг эсвэл өмнөд хилтэй ойр байдаг зэрэг нь, цагаачдыг оршин суух газраа сонгоход нөлөөлдөг болох нь харагджээ.

Сүүлийн гурван жилийн хугацаанд АНУ-д ирсэн цагаачдын бараг 90% нь 16-54 насныхан. Шинээр ирсэн цагаачдын ажилгүйдлийн түвшин 6.3%, харин АНУ-д төрсөн ажилчдынх 3.8% байна. 16 ба түүнээс дээш насны цагаачдын 55 орчим хувь нь эрэгтэй, харин АНУ-д төрсөн ижил насны ажиллагсадын 46 хувь нь эрэгтэй байна.

Мөн сүүлийн үеийн цагаачидын боловсролын түвшин, АНУ-д төрсөн ажилчидаас өндөр. АНУ-д төрсөн ажиллагсадын 34 хувь нь дээд боловсролтой байгаа бол, 16 ба түүнээс дээш насны цагаачдын 39 гаруй хувь нь бакалавр болон эрдмийн зэрэгтэй байна. Харин 9-р анги төгссөн цагаачид 13%, АНУ-д төрсөн хүмүүс 28% байгаа нь ихээхэн ялгаатай байгаа нь харагджээ. Сүүлийн үед ирсэн цагаачдын, хамгийн их ажилладаг түгээмэл салбар нь барилга, мэргэжлийн болон бизнесийн ажил, зочид буудал, рестораны үйлчилгээ болох нь харагдав. Цагаачдын 16 гаруй хувь нь барилгын салбарт барилгын ажилчин, мужаан, цахилгаанчинаар ажиллаж байна. Харин АНУ-д төрсөн ажилчдын 6.4 хувь нь л барилгын салбарт ажилладаг. Мөн цагаачдын 17 орчим хувь нь, мэргэжлийн болон бизнесийн салбарын хамгийн түгээмэл мэргэжлүүд болох жижүүр, хамгаалалтын ажилтан, тохижилт, засварын ажил эрхэлж байгаа бол, АНУ-ын уугуул ажиллагсадын 12 хувь нь, энэ салбарт ийм төрлийн ажил хийдэг байна.

Цагаачдын 12 орчим хувь нь зочид буудал, хоолны үйлчилгээний салбарт ажилладаг. Харин АНУ-д төрсөн хүмүүсийн 7 хувь нь энэ салбарт ажиллаж байна. Goldman Sachs-ийн мэдээлснээр, 2023 оны байдлаар цагаач ажилчид жилд дунджаар 39,000 долларын цалин авдаг. Харин америк энгийн ажилчид 54,000 долларын цалин авдаг гэсэн байна.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.