December
28
2023
Anu.mn
Мэдээ
АНУ-д, хүнийг саяхан идсэн гэж тархинд итгүүлдэг био электрон тураах эм бүтээжээ
АНУ-д, хүнийг саяхан идсэн гэж тархинд итгүүлдэг био электрон тураах эм бүтээжээ
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
АНУ-д, хүнийг саяхан идсэн гэж тархинд итгүүлдэг био электрон тураах эм бүтээжээ
Photo: IStock

Энэхүү чичирдэг эм нь жингээ хасах хүсэлтэй хүмүүст цатгалан мэдрэмжийг өгдөг байна. Гахайн дээр хийсэн судалгаагаар тэдэнд энэ эмийг өгөхөд, бараг 40%-р бага хоол идэж байсан гэж Guardian мэдээлэв.

Vibrating Ingestible BioElectronic Stimulator буюу Vibes хэмээн товчилон нэрлэсэн уг шахмалыг уулгасан гахайнуудыг 30 минутын дараа хооллоход, бусдаасаа бараг 40%-иар бага хоол идэж, жин нь удаан нэмэгдэж байсан бөгөөд, мөн чичирдэг үйлчилэл нь ходоодны сунгах рецепторыг идэвхжүүлж, хоол хүнс байгаа мэт мэт мэдрэмж төрүүлдэг болох нь харагдсан байна.

Үүний үр дүнд, вагус мэдрэлээр дамжин тархины гипоталамус руу дохио илгээгдэж, гормонуудын түвшинг нэмэгдүүлэн, цатгалан мэдрэмжийг төрүүлж, өлсөх мэдрэмжийг үүсгэдэг дааврын хэмжээг бууруулдаг байна.

Зохион бүтээсэн багийнхан, "Бид Vibes шахмалыг хоол идэхээс 20-30 минутын өмнө өлөн дээрээ ууж, цатгалан мэдрэмж төрсний дараа хооллох маягаар хэрэглэх нь үр дүнтэй гэж үзэж байна. Эмийн үнэ нэг центээс нэг долларын хооронд байх болно." гэж бичжээ.

Эмийн батерейгаар тэжээгддэг чичиргээ нь, ходоодны хүчил эмийн мембраныг уусгах үед үүсдэг. Мөн судлаачид, байн байн уух шаардлагагүй, ходоодон дох бусад хатуу зүйлсийн хамт биеэс гадагшилж бие засахад гардаг, том витамины хэмжээтэй ходоодон дотор суулгадаг, ийм төрлийн эмийг боловсруулах боломжтой гэж үзэж байна.

Массачусетсийн Технологийн Их Сургуулийн (MIT) туслах профессор, судалгааны ахлагч Жованни Траверсо, "Энэ арга нь өнөөдөр байгаа бусад тураах эмчилгээний, өөр боломжит синергетик хандлагыг гаргаж ирж байна" гэж ярьжээ.

Сүүлийн үед алдартай болсон Wegovy тураах тарилга нь, байнга дотор муухайрах мэдрэмж төрүүлдэг гэсэн хүмүүсийн санал гомдол дагуулсаар байгаа бөгөөд Wegovy-ийн ард ажилладаг Novo Nordisk компани нь, чичиргээт шахмалын судалгааны ивээн тэтгэгчдийн нэг юм.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.