November
26
2023
Anu.mn
Мэдээ
АНУ-ын Ерөнхийлөгч 81 настай Жо Байден
АНУ-ын Ерөнхийлөгч 81 настай Жо Байден
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
АНУ-ын Ерөнхийлөгч 81 настай Жо Байден
Photo: IStock

Энэ сарын 20-нд АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден 81 нас хүрчээ. Амьдралынхаа туршид тэрээр Америк даяар ерөнхийлөгчийн хувьд төдийгүй, гайхалтай амжилттай хүн гэдгээрээ олны танил болсон хүн бөгөөд түүний амьдралын чухал өөрчлөлтүүд, амжилт, дэвшлүүд болон хамгийн тод мөчүүд нь, хэдэн насанд нь тохиолдож байсныг ForumDaily товчлон нийтэлжээ.

81 нас - Байден бол АНУ-ын хамгийн өндөр настай ерөнхийлөгч юм. Тэрээр 2020 онд сонгогдохдоо 77 настай байсан. Тэрээр АНУ-ын хамгийн өндөр настайдаа сонгогдон ажиллаж байгаа ерөнхийлөгч болжээ.

29 нас - Байден Делавэрээс сенатороор сонгогдохдоо 29 настай байсан бөгөөд тэрээр тангараг өргөхөөсөө өмнөхөн хуулинд заагдсан сенаторуудын доод нас болох 30 хүрсэн байна. 1973-1979 онд тэрээр АНУ-ын хамгийн залуу сенатор байв.

35 нас - Байден олон жилийн турш Делавэрээс сонгогдож АНУ-ын сенатор болж байсан, Америкийн хамгийн туршлагатай улс төрчдийн тоонд ордог нэгэн юм. Мөн тэрээр Барак Обамагийн удирдлага дор 8 жил Дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байжээ.

Жо Байден олон улсын хорооны гишүүний хувьд, дэлхийн 60 гаруй орны 150 гаруй удирдагчидтай уулзаж байсан хүн юм.

Тэр гурав дахь оролдлогоороо (1988, 2008, 2020) ерөнхийлөгч болсон бөгөөд одоо дахин сонгогдохоор 4 дөх удаагаа нэрээ дэвшүүлээд байна.

Байден хоёр удаа гэрлэсэн. Түүний хоёр дахь эхнэр Жилл, түүний 5 дахь удаагийн гэрлэх саналд нь зөвшөөрсөн бөгөөд 4 саналд ньтатгалзаж байжээ.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.