July
22
2023
Anu.mn
Мэдээ
АНУ-ын үл хөдлөх хөрөнгөд хөрөнгө оруулснаар саятан болж болох мужууд
АНУ-ын үл хөдлөх хөрөнгөд хөрөнгө оруулснаар саятан болж болох мужууд
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
АНУ-ын үл хөдлөх хөрөнгөд хөрөнгө оруулснаар саятан болж болох мужууд
Photo: IStock

Тоо томшгүй олон саятнууд үл хөдлөх хөрөнгө дээр хөрөнгөө босгосон байдаг. Ирэх 5 жилийн хугацаанд аль мужид үл хөдлөх хөрөнгө худалдаж аввал ашигтай байх талаар Yahoo мэдээлэв.

Сиэтл дэх Good as Sold Homebuyers компанийн эзэн Майк Чиу, "Үл хөдлөх хөрөнгөд хөрөнгө оруулах нь баялаг бүтээх найдвартай арга гэж эртнээс тооцогддог. Үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг урьдчилан таамаглах аргагүй гэдэг ч, зарим мужууд үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалт хийх ирээдүйтэй боломжуудыг харуулж байна. Хүн амын өсөлт, эдийн засгийн хөгжил цэцэглэлт, таатай бодлого зэрэг хүчин зүйлсээс шалтгаалан хэд хэдэн мужууд ирэх таван жилийн хугацаанд ашигтай боломжуудыг санал болгох төлөвтэй байна." гэжээ.

Үл хөдлөх хөрөнгөөс баялаг бүтээх сонирхолтой, мөн эхлүүлэх газар хайж байгаа хүмүүс дараах таван мужийг жагсаалтынхаа эхэнд тавихыг зөвлөжээ.

Техас

Техас яагаад, ирэх таван жилийн хугацаанд үл хөдлөх хөрөнгө худалдаж авах болон баялгийг хуримтлуулах боломжтой хамгийн сайн муж вэ гэдэгт хариулах гурван шалтгаан.

1/ Үл хөдлөх хөрөнгийн үнийн өсөлт. Техас дахь байшингийн дундаж үнэ  2000 оноос хойш тогтмол өссөн.  Үндэсний үнэ буурахад Техас дахь уналт удаан үргэлжлэхгүй бөгөөд дараа нь үнэ цэнээ сэргээнэ. Энэ нь үл хөдлөх хөрөнгийн эздэд, асар их ашиг олох боломжийг олгож байна.

2/ Хүн амын байнгын өсөлт. Жил бүр хагас сая гаруй хүн Техас руу нүүж ирдэг.Харин явж буй хүмүүсийн тоо хамаагүй бага байгаа нь Техасын хүн амын цэвэр өсөлтийг жил бүр эерэг болгож, дотоод шилжилт хөдөлгөөнөөр хэдэн зуун мянган хүн ирж байгаа нь орон сууцны хэрэгцээг өсгөж, эрэлтийг тогтворжуулдгаас үнэ өртгийг тогтвортой өсгөх хандлагатай байна.

3/ Уг муж нь газар эзэмшигчийн таатай хуулиудаараа алдартай. Бусад мужуудтай харьцуулахад Техас мужид, өмчийн хамгаалалт илүү сайн, шилжин суурьших үйл явц илүү хурдан, түрээслүүлэгч, түрээслэгчийн хоорондын маргаанд шударга хууль тогтоомжууд үйлчилдэг.Түүнчлэн, үл хөдлөх хөрөнгийн  менежмент, ашигт ажиллагааг хангахад хялбар.

Вашингтон

Технологийн эрчимтэй салбар, хөгжиж буй эдийн засагтай Вашингтон муж, үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалтын соронзон орон болсон. Ялангуяа Сиэттлийн бүс нутаг мэдэгдэхүйц өсөлттэй байгаа бөгөөд орон сууц, арилжааны үл хөдлөх хөрөнгө гэх мэт өргөн хүрээний хөрөнгө оруулалтын боломжуудыг санал болгож байна. Технологийн томоохон компаниуд байгаа нь, үл хөдлөх хөрөнгийн чиглэлээр бүс нутгийг сонирхол татахуйц болгоход хувь нэмэрээ оруулдаг.

Хойд Каролина

Сүүлийн жилүүдэд Хойд Каролины хүн ам  асар хурдтай өсч буй. 2022 онд хүн ам нь, өөр хоёр мужийг эс тооцвол, бусад бүх мужаас илүү хурдацтай өссөн байна.Тус муж нь хүн амын тогтвортой өсөлт, хямд орон сууцны сонголт, олон талт эдийн засгаараа олны анхаарлыг татаж байна. Шарлотт, Ролей, Дархэм зэрэг хотууд, ажлын байрны өсөлт, амьжиргааны хямд өртөг, амьдралын өндөр чанар зэргээс үүдэлтэй хүчирхэг үл хөдлөх хөрөнгийн зах зээлтэй болсон. Эдгээр хүчин зүйлс нь, бизнест ээлтэй орчинг бүрдүүлж, үл хөдлөх хөрөнгөд хөрөнгө оруулалт хийж, баялгийг бүтээх сайхан боломжтой муж болгосон байна. Homes Raleigh-ийн эзэн Фицжералд, "Таван жилийн өмнө байшин худалдаж авахад нь миний тусалсан гэр бүл өнөөдөр, боломжийн үнэтэй үл хөдлөх хөрөнгө, амьдралын өндөр чанар, технологийн болон эрүүл мэндийн салбарын ажлын байрны өсөлтийн ачаар хөрөнгө оруулалтаа бараг хоёр дахин нэмэгдүүлсэн." гэж ярьсан байна.

Теннесси

Теннесси саяхан үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалтаар алдартай газар болсон. Нашвилл, Мемфис зэрэг хотууд хямд орон сууц, татварын таатай орчин, хөгжин цэцэглэж буй дуу хөгжим, зугаа цэнгэлийн салбар зэрэг хүчин зүйлсийнхээ ачаар огцом өсөлтөд хүрч, Теннесси мужийг хөрөнгө оруулалт хийх хүсэлтэй хөрөнгө оруулагчдын сонирхол татахуйц муж болгоод байна. Ялангуяа Нэшвиллд хөгжим, энтертайнментийн салбараас үүдэлтэй томоохон өсөлт явагдаж байна. Мужийн орлогын албан татваргүй, залуу мэргэжилтнүүд тасралтгүй шилжин ирсээр байгаа тул Теннессигийн үл хөдлөх хөрөнгийн зах зээл гэрэлт ирээдүйг амлаж байгаа аж.

Колорадо

Тус муж нь цаст уулс, хуурай цөл, хурдацтай хөгжиж буй хотууд болон үл хөдлөх хөрөнгийн гайхалтай боломжуудыг  санал болгодог. Колорадогийн гайхалтай байгаль, амралт зугаалгын газрууд нь үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг өсөлтөд хүргэж байна. Денвер, Боулдер, Колорадо Спрингс зэрэг хотуудад хүн амын өсөлт нэмэгдэж, уг муж нь хөрөнгө оруулалтын таатай орчин болсон. Нэмж дурдахад Колорадогийн хөгжиж буй технологийн салбар, тогтвортой хөдөлмөрийн зах зээл нь, хүн амын өсөлт, хүчирхэг эдийн засгаараа ялалттай зах зээл гэж нэрлэгдэв. Денвер, Боулдер зэрэг хотуудад, хотын тохижилт, байгалийн гоо үзэсгэлэн хосолсон байдаг нь, оршин суугчид болон хөрөнгө оруулагчдын сонирхлыг татаж байна Үүнээс гадна, тогтвортой байдал, сэргээгдэх эрчим хүчний талаархи мужийн үүрэг амлалт зэрэг нь урт хугацааны сайхан хэтийн төлөвийг харуулж байгаа юм.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.