April
13
2024
Anu.mn
Мэдээ
Аюултай бактерийн улмаас, Лос Анжелес хотын наран шарлагын газруудаас зайлсхийхийг зөвлөж ...
Аюултай бактерийн улмаас, Лос Анжелес хотын наран шарлагын газруудаас зайлсхийхийг зөвлөж байна
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Аюултай бактерийн улмаас, Лос Анжелес хотын наран шарлагын газруудаас зайлсхийхийг зөвлөж байна
Photo: iStock

Өмнөд Калифорнид орсон хүчтэй аадар борооны улмаас усны бохирдол их байгаа тул, Лос Анжелесын бүх наран шарлагын газруудаас зайлсхийхийг олон нийтээс хүсч байна гэж KTLA мэдээлэв.

Лос Анжелесын Нийгмийн эрүүл мэндийн газраас мэдээлснээр, сүүлийн үед орсон борооны улмаас хотын гудамжууд, өндөрлөг газрууд дах суурьшлын газруудаас далайн усанд хэт их хэмжээний бактери, хог хаягдал урсаж орсон байж болзошгүй байна. Энэхүү сэрэмжлүүлэг нь, мөн далайн эргийн элсэнд бохирдол шингэсэн гэж үзэж буйтай холбоотой бөгөөд ялангуяа хүүхэд, өндөр настан, дархлаа султай хүмүүс өвдөж болзошгүй гэж албаныхан мэдэгджээ.

Эрсдэлтэй далайн эргүүд:

  • Санта Моника дахь Санта Моника хөлөг онгоцны зогсоол - далайн эрэг дагуу баруун, зүүн тийш 100 м;
  • Санта Моника Каньон Creek, Вилл Рожерс мужийн далайн эрэг - Вилл Рожерс цамхагийн хажууд, голоос эрэг дагуу баруун, зүүн тийш 100 м;
  • Пуэрко далайн эрэг дээрх Мари Каньоны шуурганы ус зайлуулах суваг - эргийн бүс;
  • Марина Дел Рей дэх Ээжүүдийн наран шарлагын газар;
  • Эскондидо Крик, Эскондидо мужийн наран шарлагын газар – бүх эргийн бүс;
  • Пико-Кентер шуурганы ус зайлуулах суваг, Санта Моника далайн эрэг - Санта Моникагийн өмнөд цамхаг 20 ба далайн шуурганы ус зайлуулах хоолойноос эрэг дагуу дээш доош 100 м;
  • Малибу нуур, Surfrider наран шарлагын газар - нийтийн бие засах газрын эргээс дээш доош 100 метр.

"Сүүлчийн үзлэгээр нянгийн хэмжээ эрүүл мэндийн стандартаас давсан тул эдгээр сэрэмжлүүлгийг өгч байна" гэж Эрүүл мэндийн газраас мэдэгдёэн бөгөөд тус агентлаг далайн усан дахь бактерийн түвшинг тогтмол шалгадаг байна. Түвшин Калифорни мужаас тогтоосон стандартад хүрмэгц хязгаарлалтыг цуцална.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.