April
29
2024
Anu.mn
Мэдээ
Байден сая гаруй хууль бус цагаачдыг өршөөж, албадан гаргахаас хамгаалан, ажиллах зөвшөөрө ...
Байден сая гаруй хууль бус цагаачдыг өршөөж, албадан гаргахаас хамгаалан, ажиллах зөвшөөрөл олгохыг хүсч байна
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Байден сая гаруй хууль бус цагаачдыг өршөөж, албадан гаргахаас хамгаалан, ажиллах зөвшөөрөл олгохыг хүсч байна
Photo: iStock

Цагаан ордон Америкийн иргэдтэй гэрлэсэн хууль бус цагаачдад АНУ-д түр хугацаагаар эрх зүйн статус олгох, ажиллах зөвшөөрөл олгох арга замыг хэлэлцэж байна гэж Voice of America мэдээллээ.

Ардчилсан намын хууль тогтоогчид болон иргэний эрхийн бүлгүүд, АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байденыг тус улсад байгаа бичиг баримтгүй цагаачдыг хамгаалах арга хэмжээ авахыг шаардсан байна.

Арваннэгдүгээр сарын 5-нд болох сонгуулийн өмнө, цагаачлалын асуудал сонгогчдын, ялангуяа Бүгд найрамдахчуудын дунд хамгийн чухал асуудал болоод байна. Трамп, Байдены хязгаарлалт багатай цагаачлалын бодлого нь, хууль бус цагаачлалыг нэмэгдүүлэхэд хүргэсэн гэж буруутгадаг.

Харин Байдены засаг захиргаа, АНУ-ын иргэдийн цагаач статустай эхнэр, нөхрүүдийг хамруулан өршөөл үзүүлэх боломжийг авч үзсэн бөгөөд энэхүү түр зуурын статус нь, ажиллах зөвшөөрөл авах болон иргэний харъяалал авах боломжийг хурдасгах магадлалтай байгаа юм.

Гэхдээ Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч, Засаг захиргаа "Бодлогын боломжит хувилбаруудыг судалж байна. Илүү шударга, илүү хүмүүнлэг цагаачлалын тогтолцоог бий болгох нь бидний үүрэг" гэсэн боловч, тодорхой арга хэмжээний талаар ярилцахаас татгалзжээ. FWD.us хүний ​​эрхийн байгууллагын мэдээлснээр 1.1 сая орчим хууль бус цагаачид АНУ-ын иргэдтэй гэрлэсэн байна.

Өнгөрсөн жил Ардчилсан намын 86 гишүүн, Байден болон Дотоодын аюулгүй байдлын дарга Алехандро Майоркас нарт захидал илгээсэн бөгөөд уг захидалдаа, тэднийг АНУ-ын иргэдийн цагаач эхнэр, нөхрүүдийг хамгаалж, гадаадад байгаа хүмүүсийн гэр бүлийг нэгтгэх үйл явцыг эхлүүлэхийг уриалсан ажээ.

Вашингтонд болсон хүний ​​эрхийн хэвлэлийн бага хурал дээр Филадельфийн оршин суугч, АНУ-ын иргэн Эллисон Баутиста, Бразилд төрсөн нөхөр нь гэрлэснээсээ хойш 20 жил хууль ёсны цагаачлалын статусгүй хэвээр байгаа гэж мэдэгджээ. Энэ хос гурван хүүхэдтэй бөгөөд барилгын компани ажиллуулдаг. Америк эмэгтэй Баутиста, Байденд хандаж "Энэхүү он жилүүдэд бид хагацаж салах айдас, сэтгэл зүйн хүнд нөхцөлд амьдарч ирсэн. Ялангуяа цагаачлалд эерэг бус хандлагатай засаглал дахин засгийн эрхэнд гарвал, гарах үр хөврөлөөс айж байна" хэмээн арга хэмжээ авахыг уриалж байсан юм.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.