October
6
2023
Anu.mn
Мэдээ
Байдены засаг захиргаа хилийн хана барихын тулд, холбооны 26 хуулийг хүчингүй болгожээ
Байдены засаг захиргаа хилийн хана барихын тулд, холбооны 26 хуулийг хүчингүй болгожээ
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Байдены засаг захиргаа хилийн хана барихын тулд, холбооны 26 хуулийг хүчингүй болгожээ
Photo: IStock

Аравдугаар сарын 4-нд АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа, Техас мужид хилийн хана барих зөвшөөрөл өгөхийн тулд холбооны 26 хуулийг хүчингүй болгохоо мэдэгдэв. Байдены засаг захиргаа, Дональд Трампын үед байнга хэрэглэдэг байсан гүйцэтгэх засаглалын хэлбэрийг анх удаа ашиглалаа гэж AP News мэдээлжээ.

Дотоодын аюулгүй байдлын яам, (DHS) АНУ-ын Холбооны бүртгэлд "хууль бусаар хамгийн их хил нэвтэрдэг” Хилийн хэсгүүдэд хана барих ажлыг эхлүүлэх талаар мэдэгдэл нийтэлжээ. Мэдээлэлдээ, энэ санхүүгийн жилд Рио Гранде хөндийн 21 мужид 245,000 орчим хүмүүс хууль бусаар хил нэвтэрсэн талаар дурдсан байна.

Энэхүү DHS-аас татгалзсан холбооны хуулиудад, Цэвэр агаарын тухай хууль, Аюулгүй цэвэр, ундны усны тухай хууль болон Барилга байгууламжид зориулсан газар чөлөөлөх асуудалтай холбоотойгоор Ховордсон амьтдын тухай хууль хүртэл орж байна.

Сапата, Макаллен (Техас) хотуудын хооронд байрлах Старр тойргийн уулархаг ранчуудад 1200 хавтгай дөрвөлжин миль (3,108 хавтгай дөрвөлжин км) талбайг эзэлдэг 65 мянга орчим хүн амьдардаг, ан амьтнаар баялаг дархан цаазат Доод Рио Гранде хөндий зэрэг газрууд эдгээр татгалзсан хуулиудад өртөх юм.

АНУ-ын Гааль, Хилийн Хамгаалах газар (CBP) зургаадугаар сард уг төслийг зарлаж, 8-р сард одоо байгаа барилга байгууламжид 20 миль (32 км) хүртэл нэмэгдэх барилгын зургийг гаргаж олон нийтийн саналыг авч эхэлсэн ажээ. Старр тойргийн шүүгч Элой Вера, барилгын ажил Фалькон далангаас, Салиньо хотыг дайран өнгөрнө гэсэн байна.

Эдгээр газрууд дах ховордсон ургамлууд болон толботой зэрлэг муур зэрэг амьтдын амьдрах орчинд барилгын ажил хийгднэ гэдэгт байгаль орчны мэргэжилтнүүд ихээхэн санаа зовниж байгаа бөгөөд энэтөлөвлөгөөгөөр, эндхийн байгаль орчны яг зүрхэнд нэвтэршгүй хаалт босох болно. Ингэснээр зэрлэг амьтдын нүүдэл зогсохоос гадна зэрлэг амьтдын хоргодох газрууд устахад хүрнэ. Энэ бол хил орчмын бүс нутгийн хувьд байгаль хамгааллын хувьд аймшигтай алхам” гэж Биологийн төрлүүдийн төвийн баруун өмнөд нутгийн байгаль хамгаалагч Лайкен Жордал ярьж байв.

Трампын засаг захиргааны үед 2017-2021 оны нэгдүгээр сарын хооронд баруун өмнөд хилийн дагуу 450 миль (724 км) хаалт барьсан бөгөөд энэ 9-р сарын 4-нд гаргасан DHS-ийн шийдвэр нь, "өмнөд хилийг бүхэлд нь хамарсан том хана барих нь бодлогын ноцтой шийдвэр биш" гэж үзэж, 2021 оны 1-р сарын 20-нд барилгын ажлыг зогсоох тухай мэдэгдэж байсан Байдены засаг захиргааны байр суурьтай зөрчилдөж байгаа юм.

Харин CBP, энэ төслийг 2021 оны мэдэгдэлтэй нийцэж байгаа гэж зарласан нь, өнгөрсөн саруудад өмнөд хилээр дамжин өнгөрөх цагаачдын өсөлт, тэр дундаа есдүгээр сарын сүүлчээр Eagle Pass-р дамжин АНУ-д нэвтэрсэн олон мянган цагаачдын асуудалтай тэмцэж буй Ардчилсан намын зүгээс, шүүмж, улс төрийн хэлэлцүүлэг, мэтгэлцээн дагуулж байна. “Хилийн хана барих нь, 21-р зууны асуудлыг, 14-р зууны арга барилаар шийдэж байна гэсэн үг. Хана нь, хилийн хамгаалалтыг сайжруулахгүй. Би татвар төлөгчдийн мөнгийг үр ашиггүй хилийн хананд үрэхийг эсэргүүцсээр байх болно гэж Конгрессын гишүүн Хенри Куэллар мэдэгдсэн бол, харин “Хилийн хана болон бусад биет саадууд барих үр нөлөөг олон жил үгүйсгэсний эцэст DHS-ээс гаргасан энэхүү мэдэгдэл нь засаг захиргааны сэтгэлгээний өөрчлөлтийг харуулж байна. Хилийн дагуух хана бол манай хилийн хяналтыг хадгалах үр дүнтэй хэрэгсэл юм. Энэхүү концессын дагуу, хүмүүс хилийн бусад хэсгүүдээр хууль бус нэвтрэхээс урьдчилан сэргийлэхийн тулд хилийн дагуу хана босгох ажлыг нэн даруй эхлүүлэх ёстой " гэж Америкийн цагаачлалын шинэчлэлийн холбооны ерөнхийлөгч Дэн Стейн мэдэгдэлдээ дурдсан байна.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.