December
3
2023
Anu.mn
Мэдээ
Дэлхийн хамгийн том мөсөн уул хөвсөөр задгай далайд гарчээ
Дэлхийн хамгийн том мөсөн уул хөвсөөр задгай далайд гарчээ
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Дэлхийн хамгийн том мөсөн уул хөвсөөр задгай далайд гарчээ
Photo: IStock

1986 онд Антарктидын эргээс тасарч, 2023 оны хавар хөвж эхэлсэн дэлхийн хамгийн том мөсөн уул болох A23a, 11-р сарын дундуур Өмнөд далайд гарч хөвж эхэлсэн талаар Meduza мэдээлэв.

A23a нь, Филчнерийн мөсөн массын захаас тасарч үүссэн таш том мөсөн уул бөгөөд сүүлийн 37 жил далайн ёроолд бэхлээстэй байсан. Харин энэ хавар идэвхтэй хөдөлгөөнд орж хөвж эхэлснээс хойш 1118 далайн миль (2070 километр) замыг туулаад байна. Сард 150 гаруй километрийн хурдтай хөвж эхэлсэн A23a, зургаан сарын хугацаанд хоёр мянга гаруй километр замыг туулж, одоо илүү хурдтай хөвж байна

Антарктидын судалгааны Британийн судлаач Элла Гилберт, Оливер Марш нар, “Хөвөх явцдаа A23a мөсөн уулын талбай бараг өөрчлөгдөөгүй хэвээр байна. Ойролцоогоор 4170 хавтгай дөрвөлжин километр талбайтай, мөсний зузаан нь ойролцоогоор 400 метр. Ийм хэмжээний мөсөн уул Өмнөд Атлантын далайн халуун усанд ч удаан хугацаанд хайлахгүй үлдэж чадна. Мөсөн уул хойд зүгт Өмнөд Африк руу чиглэн хөвж байгаа нь, далайн навигацид нөлөөлөх эрсдэлтэй” гэсэн байна. Харин, Оросын эрдэмтэд мөсөн уул 12-р сард Шотландын тэнгист орж, удалгүй хайлж үгүй болно, эсвэл Уедделл Гирийн системийн усны эргүүлэгт орж хэдэн жилийн турш эргэлдэнэ гэж үзэж байна.

Ямар аюултай вэ

-Мөсөн уул нь, далайн тээвэрт аюултай.

-Мөн далайн газрын тосны олборлолтын платформд аюул учруулна. Газрын тосны цооногуудтай мөргөлдсөн тохиолдолд газрын тос алдагдаж, улмаар далайн амьтад хордох, үхэлд хүрэх аюултай. 

-Харин хайлсан тохиолдолд, усны температур, давсжилт өөрчлөгднө, учир нь цэвэр уснаас бүрдэх мөсөн уул нь хүрээлэн буй далайн орон зайн химийн найрлагад нөлөөлнө

-Мөсөн уул аралтай мөргөлдөх. Саяхан, 2023 оны 9-р сарын 6-нд НАСА-гийн Aqua хиймэл дагуулын камеруудад, 1.4 хавтгай дөрвөлжин км талбайтай D-30A мөсөн уул Өмнөд Шотландын арлуудын Кларенс гэдэг жижиг арлыг мөргөсөн тохиолдол бүртгэгдсэн байна. Энэ мөргөлт нь, жил бүр тус аралд ирж үржүүлгэд орж өвөлждөг 100 000 орчим оцон шувуунд аюул учруулах боломжтой байсан. Гэхдээ азаар энэ үед арал дээр шувууд байгаагүй ажээ. Мөргөснийхөө дараа мөсөн уул хоёр долоо хоног арлыг тойрон эргэлдэж байгаад, задгай далайд гарч хөвөн оджээ.

Эдгээр аюулаас зайлсхийхийн тулд мөсөн блокыг дэлбэлэх, их буугаар буудах, дулааны үүсгүүр суурилуулах зэрэг аргууд байдаг ч, энэ мөсөн уул асар том хэмжээтэй тул боломжгүй байгаа ажээ. Эрдэмтэд, 50 гаруй жилийн турш Персийн булан зэрэг цэвэр усны хомсдолтой бүс нутгуудад мөсөн уулыг зөөвөрлөхийг санал болгож байгаа ч, эдгээр төслүүдийн нэг нь ч амьдрал дээр хэрэгжихгүй байгаа талаар онцлон ярьсан байна. 

Арктик ба Антарктидын судалгааны хүрээлэнгийн Мөс, ус цаг уурын мэдээллийн төвийн мэргэжилтнүүд A23a мөсөн уулыг хянах үүрэгтэй бөгөөд түүний ирээдүйн хувь заяа нь, далайн усны урсгал, усан доорх газрын тогтоц болон бусад олон хүчин зүйлсийн цогц харилцан үйлчлэлээс хамаарна гэж үзэж байна.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.