December
25
2022
Anu.mn
Мэдээ
Дэлхийн өнцөг булан бүрт Христийн Мэндэлсний Баярыг тэмдэглэдэг 10 ер бусын уламжлал
Дэлхийн өнцөг булан бүрт Христийн Мэндэлсний Баярыг тэмдэглэдэг 10 ер бусын уламжлал
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Дэлхийн өнцөг булан бүрт Христийн Мэндэлсний Баярыг тэмдэглэдэг 10 ер бусын уламжлал
Photo: IStock

Дэлхийн улс орнууд Христийн Мэндэлсний Баярыг тэмдэглэх өөр өөрийн гэсэн өвөрмөц зан заншилтай байдаг, энэ талаар TravelLeisure мэдээлэв.

Жишээлбэл, Европын зарим орнуудад Христийн Мэндэлсний Баяраар, Гэгээн Николайн ер бусын дүр болох Крампус гэх хүүхдүүдийн оймсонд бөөн нүүрс үлдээхээс эхлээд хусны мөчрөөр цохих хүртэл бүх аргаар шийтгэх зорилготой муу санаатан гол баатар байдаг. Smithsonian Magazine вэбсайтад бичсэнээр Крампус нь ялангуяа Альпийн болон Төв Европын орнуудад хамгийн түгээмэл байдаг байна.

Япон улс өөрийн гэсэн Христийн Мэндэлсний Баярын уламжлалтай бөгөөд зарим талаараа Kentucky Fried Chicken-тэй адил. 1970-аад оны эхээр KFC, шарсан шувууны махыг Америкчуудын баярын хамгийн дуртай хоол хэмээн сурталчлах кампанит ажилаа эхлүүлсэнтэй холбоотой бөгөөд Зул сарын баярын тусгай сав баглаа боодол, зоогийн газрын гадаа байрладаг хурандаа Сандерсийн хөшөөнд Санта Клаусын малгай өмсгөсөн зэрэг нь, энэ мессежийг улам бататгаж өгсөн гэдэг. KFC-ийн вэб сайтад мэдээлснээр, өнөөдөр Япон дах KFC-ийн хамгийн өндөр борлуулалт нь баярын үеэр буюу Христийн Мэндэлсний Баярын өмнө дээд цэгтээ хүрдэг байна.

Мөн бусад улсуудын зарим уламжлал нь, хүмүүст танил бус, нийтлэг бус байж болох ч дэлхий даяар таран суурьшсан төрлөх уламжлалаа дээдэлдэг хүмүүсийн хувьд хайрлаж мөрддөг зүйл нь юм.

Крампус, Европын хэд хэдэн улс

Гэгээн Николасын муу дүрийн хувьд, doppelgänger Христийн Мэндэлсний Баярын өмнө муу хүүхдүүдийг шийтгэх даалгавартай байдаг. Тэр  нь, “хүн- ямаа”-ны дүрд хувилсан ихэвчлэн үслэг, эвэртэй чөтгөр юм. Крампус нь, тоглоомоор дүүрэн цүнхний оронд, ялангуяа муу хүүхдүүдийг хулгайлж, там руу авч явах сагс, ууттай явдаг. Энэхүү баярын уламжлалыг Krampusnacht и Krampus Runs-ын үдэшлэг дээр харж болно. Энэ амьтны хувцас өмссөн үеэр чимээ шуугиантай зугаацагчид хотоор гүйлдэж зугаацдаг.

Мари Лвид, Уэльс

Уэльст морьд, Христийн Мэндэлсний Баяр хоёр салшгүй зүйл бөгөөд зэрэгцэн явагддаг. Мари Лвид гэдэг нь "Саарал гүү" гэж орчуулагдна. Морины баримал эсвэл морины хувцас өмссөн хэн нэгнийг хаалганаас хаалганы хооронд хэсэг хүмүүс дагалдаж явахыг хэлдэг. Яг гарал үүсэл нь тодорхойгүй байгаа ч Wales.com сайтын мэдээлснээр энэ уламжлал олон зуун жилийн тэртээгээс эхтэй. Энэхүү зан үйл нь Уэльсийн уламжлалт дуунууд болон илүү чанга хөгжим, мөн хөгжилтэй байхын тулд айлд орох хүсэлтээр эхэлдэг. Энэ нь хамтлаг болон байшингийн оршин суугчдын хооронд зохиогддог уран зохиолын уралдаан маягийн орчин үеийн рэп уралдаанаас ялгаатай биш харилцаа дууны тэмцээн юм.

Далайн эргийн үдэшлэг, Австрали

Мөнх ногоон мод, цагаан цасаар Христийн Мэндэлсний Баярыг ихэвчлэн төсөөлдөг. Харин Австралид арванхоёрдугаар сарын 25-ны өдөр зуны дунд үед таардаг тул Зул сарын үдэшлэг далайн эрэг дээр зохион байгуулагддаг. Өөр нэг алдартай уламжлал нь, хүмүүс цэцэрлэгт хүрээлэн болон гадаа талбайд лаа асааж, баярын дуу дуулдаг лааны гэрэлт дуулал юм.

Шарсан тахиа, Япон, Кентукки

Сая сая япончуудын уламжлалт зул сарын зоог бол хувинтай KFC юм. Зул сарын баяр нь тэдний хувьд шашны баяр биш, учир нь тус улсын ихэнх хүмүүс Христэд итгэдэггүй, гэхдээ ач холбогдол өгч хөгжилдөн тэмдэглэдэг. Энэхүү ер бусын заншил нь 40 жилийн турш үргэлжилсэн маркетингийн кампанит ажлын өв бөгөөд түргэн хоолны сүлжээ нь шарсан тахианы махыг Америкийн уламжлалт зул сарын баярын амттан болгон сурталчилснаас үүдэлтэй. Баярын өмнөх долоо хоногуудад Японы KFC-ийн гадна байрлах хурандаа Сандерсийн хөшөөг Сантагийн дүрд хувиргаж, тахианы махыг баярын тусгай боодолп савлаж үйлчилдэг.

Чимэглэл – аалзны шүлс, Украин

Энэ уламжлал нь Христийн Мэндэлсний Баярын зохих чимэглэлийг авч чадахгүй ядуу айлын модыг аалз чимэглэдэг, Христийн Мэндэлсний Баярын өглөө, шөнийн цагаар аалзны сүлжсэн утаснууд мөнгө, алт болж хувирдаг гэсэн ардын үлгэрээс эхтэй. Одоо бол Украинчууд, гацуур модоо болор, цаас, металл, хуванцар гэх мэт янз бүрийн материалаар хийсэн аалзны тор шиг нимгэн гялалзсан утаснууд ("бороо" гэж нэрлэдэг) өлгөдөг. Чимэглэл нь "бороо"-ны цаанаас солонгын бүх өнгөөр ​​гялалзаж байдаг.

Ла Бефана, Итали

Санта Клаусын нэгэн адил Ла Бефана хэмээх эмгэн шулам шүүр унан нисч, Христийн Мэндэлсний Баярын өмнөх өдөр Италийн сайн хүүхдүүдэд амттан, муу хүүхдүүдэд нүүрс авчирдаг. Италийн Христийн Мэндэлсний Баярын заншил нь Христийн шашны ид шидтэнгүүд Есүсийнд зочилсон түүхээс сэдэвлэсэн боловч түүний гарал үүсэл эртний Ромын харь шашинтны баярууд дээр ч тааралддаг гэнэ.

Консоада, Португал

Консоада бол Христийн Мэндэлсний Баярын өмнөх оройн уламжлалт баярын оройн зоог бөгөөд баярт оролцох боломжгүй болсон нас барсан найз нөхөд, хамаатан садандаа хүндэтгэл үзүүлдэг. Visit Portugal-д бичсэнээр, тэдэнд найранд оролцох боломж олгохын тулд alminhas a penar ("үхсэн хүмүүсийн сүнс")-д зориулж хоосон суудал үлдээдэг байна.

Ла Куэма дель Диабло, Гватемал

Энэхүү "чөтгөрийг шатаах" ёслол нь Гватемал дахь Зул сарын баярын оршил юм. Оршин суугчид гудамжаа шүүрдэж, хог түүж, эдгээрээ асар том овоо болгон овоолж, дээр нь чөтгөрийн дүрсийг байрлуулсны дараа бүгдийг нь шатааж, өнгөрч буй үеийн сөрөг талуудыг шатаан устгадаг.

Улаан луувангийн шөнө, Мексик

Арванхоёрдугаар сарын 23 бол Мексикийн Оаксака хотын улаан луувангийн шөнө бөгөөд энэхүү сонирхолтой уламжлалдаа, улаан луувангаар сийлсэн үзмэрүүдийг ашигладаг баяр юм. Жил бүрийн Зул сарын баярын энэ уламжлал, худалдаачид худалдан авагчдыг татахын тулд улаан лууван сийлснээс эхэлсэн, 120 гаруй жилийн түүхтэй баяр гэнэ.

Юле Ладс, Исланд

Исландад Христийн Мэндэлсний Баярын өдөр хүн бүр дор хаяж нэг ном авдаг "Зул сарын номын үер"-ээс эхлээд энгийн хуудсан талх авах зэрэг Христийн Мэндэлсний Баярын хэд хэдэн өвөрмөц уламжлалтай. Исландын Yule Lads бол бас өөр нэг уламжлал нь юм.

Зул сарын баярын өмнөх 13 хоногийн хугацаанд Юлегийн хөвгүүд уулнаас бууж хүүхдүүдэд бэлэг буюу төмс өгдөг. Орой болгон хүүхдүүд гутлаа тавиад өглөө нь, хэрэв сайн байсан бол Юл Ледийн бэлэг, муу байсан бол төмс олдог.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.