April
28
2024
Anu.mn
Мэдээ
Эмэгтэй эмч нарын, эмэгтэй өвчтөнүүдийн нас баралт, эрэгтэй эмч нарынхтай харьцуулахад ба ...
Эмэгтэй эмч нарын, эмэгтэй өвчтөнүүдийн нас баралт, эрэгтэй эмч нарынхтай харьцуулахад бага гэсэн судалгааны үр дүн гарчээ
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Эмэгтэй эмч нарын, эмэгтэй өвчтөнүүдийн нас баралт, эрэгтэй эмч нарынхтай  харьцуулахад бага гэсэн судалгааны үр дүн гарчээ
Photo: iStock

Эмэгтэй эмч нараар эмчилгээ хийлгэсэн өвчтөнүүдийн нас барах эрсдэл бага, гэхдээ тухайн өвчтөний хүйсээс хамаардаг гэсэн хачирхалтай судалгааны үр дүнг NaukaUA мэдээлэв.

Судалгааны үр дүнг Annals of Internal Medicine сэтгүүлд нийтэлжээ.

458 108 эмэгтэй өвчтөнүүдийн 142 465 (31,1%), 318 819 эрэгтэй өвчтөний 97 500 (30,6%) нь эмэгтэй эмчээр үйлчлүүлсэн бөгөөд эмэгтэй эмч нарын эмэгтэй өвчтөнүүдийн нас баралтын түвшин 8.15%, харин эрэгтэй эмчийн хувьд 8.38% гэсэн судалгааны дүгнэлт гарчээ. Эрдэмтдийн үзэж байгаагаар энэ нь эмнэлзүйн хувьд мэдэгдэхүйц ялгаа юм.

Үүнээс улбаатай, эмэгтэйчүүдийг эмнэлгийн ажилд илүү татах нь, өвчтөнүүдэд ашигтай гэж эрдэмтэд үзжээ.

Харин эрэгтэй эмчийн, эрэгтэй өвчтөнүүдийн дундах нас баралт 10,23%, эмэгтэй эмчийн эрэгтэй өвчтөнүүдийнх 10.15% гэж гарсан нь их ялгаагүй байгаа бөгөөд дахин хэвтэн эмчлүүлэгсдийн хувь бараг ижил байгаа нь ажиглагдсан байна.

Өвчтөний эдгэрэлтэд эмчийн хүйс хэрхэн нөлөөлдөг вэ?

Одоогоор, эмэгтэй, эрэгтэй эмч нарын эмчилгээний арга барил ямар ялгаатай байдаг болон яагаад эмэгтэй өвчтөнүүд эмэгтэй эмчээр эмчлүүлэхэд илүү ашиг тустай байгаа талаар судалгаа хийгдээгүй байна.

Эрдэмтэд, энэхүү судалгааны үр дүнд үндэслэн, эрэгтэй эмч нар эмэгтэй өвчтөнүүдийн өвдөлтийн хүч, субьектив мэдрэмжийн ноцтой байдлыг дутуу үнэлдэг байх магадлалтай, тиймээс эмэгтэй өвчтөнүүд бүрэн тусламж авдаггүй байх боломжтой гэж үзсэн байна. Үүний зэрэгцээ, өвчтөнүүд эмэгтэй эмчид үзүүлэх дуртай байдаг, түүнчилэн цаашдын үнэлгээ, эмчилгээнд чухал ач холбогдолтой эмзэг мэдээллийг эмэгтэйчүүд, эмэгтэй эмч нарт илүү их хэлдэг болох нь харагджээ.

Судлаачид, эмч нарын хүйсийн харьцуулалтаар хийгдсэн энэхүү судалгаанд, нас баралтын түвшин зөрүүтэй байгаа шалтгааныг цаашид судлах шаардлагатай. Эмчилгээний явц дах эмчийн хүйсийн нөлөөг ойлгож, тодорхойлох нь, өвчтөнүүдэд үзүүлэх тусламж үйлчилгээг сайжруулахад чухал ач холбогдолтой гэж онцлон тэмдэглэжээ.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.