August
19
2022
Anu.mn
Мэдээ
iPhone 14-ийн танилцуулга 9-р сарын 7-нд болно.
iPhone 14-ийн танилцуулга 9-р сарын 7-нд болно.
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/59a5237c6fb9a499eab9bf29a18b131e1c298f89-389x492.jpg
Билгүүн
iPhone 14-ийн танилцуулга 9-р сарын 7-нд болно.
Taiwan Post English

Apple компани 9-р сарын 7-нд онлайнаар iPhone-ийн шинэ загвараа танилцуулахаар төлөвлөж байна гэж Bloomberg мэдээллээ.

Технологийн аварга компани, шинээр гаргаж байгаа төхөөрөмжүүдээ Калифорниа мужийн Купертино дахь компанийн төв байрнаас тогтмол танилцуулдаг байна. Apple, iPhone 13-ыг өнгөрсөн жилийн 9-р сард худалдаанд гаргасан. Энэ загвар нь илүү хурдан A15 Bionic процессор, сайжруулсан камер, урд талын мэдрэгчтэй жижиг ховилтой байв. Мөн iPhone 13 нь 5G үүрэн холбооны үйлчилгээг Америкчуудад өргөн хүрээнд хүргэсэн байна.

Шинэ гарах гэж буй загварын хувьд үнийн мэдээлэл нь тодорхойгүй байгаа бөгөөд энэ талаарх хүсэлтүүдэд Apple хариу өгөөгүй байгаа юм.

Wedbush securities-ийн Дан Ивес, “iPhone 14-ийн үнэ өмнөх загварын анх худалдаанд гарсан үнээс 100 ам.доллараар илүү байх магадлалтай. Учир нь гар утасыг үйлдвэрлэхэд ордог материалын үнийн өсөлт нь үүнд нөлөөлөлж байгаа“ гэжээ.

Харин Хонг Конгийн TF International Securities компанийн технологийн шинжээч Минг-Чи Куо, шинэ iPhone нь 15%-иар iPhone 13-аас үнэтэй худалдаанд гарна гэж таамаглаж байна.

iPhone 14-ийн хамгийн том өөрчлөлт нь камерын систем ба илүү сайжруулсан дүрс бичлэг хийх, мөн батерейны хугацааг уртасгасан байх болвуу гэсэн цуу яриа гараад байгаа талаар Bloomberg-д бичжээ.

Мөн iPhone 14-ийн зах зээл дээр худалдаалагдаж эхлэх огноо тодорхойгүй хэвээр байгаа бөгөөд Apple-ийн зарим ажилчид, яг баталгаатай эсэх нь эргэлзээтэй, худалдаанд 9-р сарын 16-нд гарна гэсэн мэдээллийг CNET-д өгсөн байна. Энэ удаагийн Apple-ийн танилцуулгад мөн шинэ Mac компьютерууд, iPad-ууд болон ухаалаг цагнууд багтах болвуу гэсэн хүлээлт байгаа юм.

Эх сурвалж: cbsnews.com

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.