December
9
2023
Anu.mn
Мэдээ
Иргэд нь, АНУ-руу хамгийн их цагаачилдаг топ 25 улс
Иргэд нь, АНУ-руу хамгийн их цагаачилдаг топ 25 улс
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Иргэд нь, АНУ-руу хамгийн их цагаачилдаг топ 25 улс
Photo: IStock

АНУ бол дэлхийн хамгийн олон цагаачидтай улс юм. Ямар улсуудаас Америк руу хамгийн олон хүмүүс цагаачилдаг талаар Yahoo мэдээлжээ.

АНУ нь, цагаачидын урсгалаас эдийн засгийг илүү их дэвшилд хүргэдэг төрөл бүрийн мэргэжлийн ажиллах хүчнээр хангагдаж ашиг тус хүртэхийн зэрэгцээ, цагаачид АНУ-ын эдийн засагт шинэ ур чадвар, санаа, технологи авчирдаг гэж үздэг ч, хууль бус цагаачид ямар ч татвар төлдөггүй, мужаас халамжийн мөнгө авч, хариуд нь юу ч өгдөггүй учираас эдийн засгийг бууруулах томоохон шалтгаан болдог гэж үзэх нь ч бий. Гэхдээ энэ нь үнэн биш, бүр үнэнд ойр ч биш юм. 2010 онд Нийгмийн үйлчилгээний газраас, хууль бус цагаачид АНУ-ын эдийн засагт авч байснаасаа 12 тэрбум доллараар илүү хувь нэмэр оруулсан гэсэн тооцоо Цагаачлалын бодлогын хүрээлэнд гаргаж өгсөн байдаг. Энэ нь хууль бус цагаачид, улс орны амжилтад хэрхэн хувь нэмрээ оруулдгийн тод жишээ боловч, мэдээжийн хэрэг энэ нь тэдний хууль бусаар цагаачилсан үйлдлийг зөвтгөх зүйл биш юм.

Organization of Economically Developed Countries байгууллагын явуулсан судалгаагаар, цагаачлалын түвшин өндөр байх нь, эдийн засаг өсөхөд нөлөөлдөг, энэ нь эдийн засгийн өсөлтийг өдөөгөөд зогсохгүй инновацийг сайжруулж, хараат байдлын харьцааг бууруулахад хүргэдэг гэсэн дүгнэлт гарчээ.

Дэлхийн зарим томоохон компаниуд, сүүлийн үед олон талт байдлын ач холбогдлыг хүлээн зөвшөөрч, өөр өөр үндэстний хүмүүсийг багтаасан ажиллах хүчнийг бүрдүүлэх үйл ажиллагаагаа эрчимжүүлж байна. Үүний илрэл нь, Fortune 500 компанийн жагсаалтын 44 орчим хувийг цагаачид эсвэл тэдний хүүхдүүд үүсгэн байгуулсан байгаагаас харагддаг.

АНУ-д сүүлийн 10 жилийн хугацаанд иргэд нь хамгийн их цагаачилсан улсуудыг, Цагаачлалын бодлогын хүрээлэнгийн цагаачлалын статистик мэдээлэл дээр үндэслэн 2022 оны байдлаар гаргажээ.

25. Ирланд

АНУ-дах нийт цагаачдын тоо: 118,539.

Ирландчууд сүүлийн хоёр зууны турш Америкийн соёлд ихээхэн хувь нэмэр оруулсан бөгөөд тэдний тоо цөөрсөн ч, АНУ-д хамгийн олон цагаачидтай улсын тоонд орсоор байна.

24. Израиль

АНУ-дах цагаачдын нийт тоо: 133,935.

2013-2023 онд хууль ёсны байнгын оршин суугч нийт: 111,261.

Яг одоо тус улсын аюулгүй байдлын нөхцөл байдлаас болж Израиль, АНУ дах цагаачдын хамгийн өндөр хувьтай орнуудын жагсаалтыг ахиулж магадгүй юм. Хоёр улс цагаачдын асуудлыг хөнгөвчлөхөд ихээхэн анхаардаг.

23. Ливан

АНУ-дах цагаачдын нийт тоо: 144,024.

2013-2023 онд хууль ёсны байнгын оршин суугч нийт: 112,110.

АНУ дахь Ливаны цагаачид цөөн талдаа ч, яалт ч үгүй тэд нийтийн хоолны үйлдвэрлэлд хүчтэй нөлөө үзүүлж байдаг. 1990-ээд оноос хойш Ливанаас АНУ руу цагаачлах цагаачдын тоо буурч, жилд 5000 орчим хүн болооод байна.

22. Португал

АНУ-дах цагаачдын нийт тоо: 163,523.

Португалийн диаспора нь АНУ-д баялаг түүхтэй бөгөөд Португалийн цагаачдын дийлэнх нь Азорын арлуудаас гаралтай байдаг.

21. Франц

АНУ-дах цагаачдын нийт тоо: 190,183.

Мэн муж болон Калифорнид хамгийн олон Франц гаралтай америкчуудамьдардаг. Франц энэ жагсаалтад дээгүүр бичигдээгүйн шалтгаан нь, 19-р зууны Европын бусад орнуудын цагаачлалтай харьцуулахад цагаачлалын түвшин нь бага байсантай холбоотой юм.

20. Итали

АНУ-дах цагаачдын нийт тоо: 303,297.

1880-1924 оны хооронд ойролцоогоор 4 сая италичууд АНУ-д цагаачилжээ. Италичууд Америкийн соёлд асар их нөлөө үзүүлж, АНУ-ын цагаачлалын бодлогод хүртэл нөлөөлсөн

19. Япон

АНУ-дах цагаачдын нийт тоо: 345,668.

Япон гаралтай америкчуудын 68 орчим хувь нь АНУ-ын талаар эерэг үзэл бодолтой байдаг бол ердөө 6 хувь нь маш таагүй үзэл бодолтой байна.

18. Тайвань

АНУ-дах цагаачдын нийт тоо: 374,103.

Тайвань, Хятадаас үзүүлдэг хориг саадуудыг үл харгалзан АНУ-аас ихээхэн дэмжлэг авдаг улс юм. Хоёр улсын таатай харилцааны улмаас Тайвань, АНУ-руу хамгийн олон иргэд нь шилждэг орнуудын тоонд ордог нь гайхах зүйл биш юм.

17. Иран

АНУ-дах цагаачдын нийт тоо: 397,735.

Иран сүүлийн хэдэн жилийн турш АНУ-ын хатуу хориг арга хэмжээнд өртөж байгаа хэдий ч, нийт иранчуудын тоо одоо 400,000 дөхөж байна.

16. Польш

АНУ-дах цагаачдын нийт тоо: 412,797.

АНУ дахь славян гаралтай америкчуудын ихэнхи нь Польшоос гаралтай. 19-р зуунд тэдний анхны цагаачлалын давалгаа эхэлсэн.

15. Орос

АНУ-дах цагаачдын нийт тоо: 425,429.

Одоогоор Орос, АНУ-ын харилцаа Хүйтэн дайн дууссанаас хойшхи хамгийн доод түвшиндээ хүрээд байна. Гэсэн ч, АНУ сүүлийн үед дайнаас зугтахыг оролдсон оросуудыг албадан гаргах ажиллагаагаа сэргээж байна. Путины дайчилгаа эхэлснээс хойш 22 мянга орчим оросууд АНУ-д нэвтрэхийг оролдсон байна.

14. Герман

АНУ-дах цагаачдын нийт тоо: 540,203.

1840-1880 оны хооронд олон сая хүн Америк руу нүүж ирснээр, Герман улс АНУ-д хамгийн олон цагаачтай улсын жагсаалтыг тэргүүлж байв. Дэлхийн 2-р дайны дараах хоёр орны бат бөх харилцаа нь, цагаачлалын урсгалын тасралтгүй байдлыг баталгаажуулж ирсэн.

13. Бразил

АНУ-дах цагаачдын нийт тоо: 569,325.

Бразилаас ихэвчлэн дундаж болон бага орлоготой гэр бүлүүд өөр бусад улс руу шилжин суурьшдаг. Өнгөрсөн 10 жилийн бусад жилүүдээс ялгаатай нь, 2022 онд АНУ-ын байнгын оршин суугч болсон Бразилчуудын тоо мэдэгдэхүйц өссөн байна.

12. Их Британи

АНУ-дах цагаачдын нийт тоо: 701,102.

Их Британи, АНУ найрсаг харилцаатай . Нийтлэг хэл нь хоёр орны шилжилт хөдөлгөөнийг улам хялбар болгодог байна.

11. Канад

АНУ-дах цагаачдын нийт тоо: 778,497.

Канад нь, АНУ-ын шууд хөрш хэдий ч, АНУ-руу цагаачилдаг хүмүүсийн жагсаалтад тийм ч өндөрт ордоггүй.

10. Ямайка

АНУ-дах цагаачдын нийт тоо: 796,290.

Цагаачлалын бодлогын хүрээлэнгийн мэдээлснээр, Ямайка бол хар арьстнууд АНУ-д цагаачлан ирсэн хамгийн том улс юм. Сүүлийн үед АНУ-аас тавьсан хязгаарлалтыг нэмэгдүүлснээр Ямайкчуудыг албадан гаргах тоо нэмэгджээ.

9. Колумб

АНУ-дах цагаачдын нийт тоо: 854,921.

Саяхан Колумб улс, АНУ-ыг цагаачидтай харьцахдаа "харгис" үг хэллэг хэргэлдэг хэмээн буруушаасан.

8. Өмнөд Солонгос

АНУ-дах цагаачдын нийт тоо: 1,011,589.

Өмнөд Солонгос нь АНУ-тай нягт харилцаатай байгаа нь, Солонгосоос АНУ руу цагаачлах цагаачдын урсгалыг нэмэгдүүлэхэд хүргэсэн.

7. Куба

АНУ-дах цагаачдын нийт тоо: 1,278,627.

Хачирхалтай нь, Куба хэдэн арван жилийн турш АНУ-ын томоохон хориг арга хэмжээнүүдэд өртөж ирсэн ч, АНУ-д хамгийн олон цагаачидтай улсын тоонд ордог, АНУ-д хамгийн олон цагаачидтай Карибын тэнгисийн анхны улс юм.

6. Вьетнам

АНУ-дах цагаачдын нийт тоо: 1,338,538.

Вьетнамчууд АНУ руу бөөнөөр цагаачлах урсгал 1975 онд, Вьетнамын дайны дараа эхэлсэн.

5. Эль Сальвадор

АНУ-дах цагаачдын нийт тоо: 1,418,147.

Өмнөд Америкийн орнууд, ялангуяа эдийн засгийн хямралтай, гэмт хэргийн гаралт өндөр байгаа орнуудад, АНУ руу чиглэсэн шилжилт хөдөлгөөн нэмэгдэж байна.

4. Филиппин

АНУ-дах цагаачдын нийт тоо: 1,982,434.

Филиппин нь, АНУ-д хамгийн олон цагаачидтай улсын тоонд ордог нь хачирхалтай. Энэ түүх 1898 оны Испани-Америкийн дайнаас улбаатай бөгөөд АНУ, Филиппинд хяналтаа тогтоосноор, америкчууд Хавайд тариалангийн талбайд ажиллуулдаг байсан филиппинчүүд цагаачидын эхийг тавьжээ.

3. Хятад

АНУ-дах цагаачдын нийт тоо: 2,380,146.

Хоёр улсын харилцаа хүйтэн байгаа хэдий ч, жил бүр Хятадаас АНУ руу маш олон хүн шилжин суурьшдаг.

2. Энэтхэг

АНУ-дах цагаачдын нийт тоо: 2,709,199.

Энэтхэг бол иргэд нь илүү сайн амьдрал хайн гадаад руу нүүж байгаа, дэлхийн хамгийн олон хүн амтай улс юм. Энэтхэгийн олон цагаачид өндөр боловсролтой байдаг тул АНУ-ын томоохон компаниудад удирдах албан тушаал хашиж байдаг.

1. Мексик

АНУ-дах цагаачдын нийт тоо: 10,697,374.

АНУ-д хамгийн олон цагаачидтай 25 орны жагсаалтыг Мексик тэргүүлж байгаа нь гайхах зүйл биш юм. Нэмж дурдахад, Мексик нь мөн, АНУ-д хамгийн олон хууль бус цагаачидтай улс юм.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.