March
28
2024
Anu.mn
Мэдээ
Калифорнийн, олон мянган алтанзул цэцэг цэцэглэдэг Едэн цэцэрлэг
Калифорнийн, олон мянган алтанзул цэцэг цэцэглэдэг Едэн цэцэрлэг
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Калифорнийн, олон мянган алтанзул цэцэг цэцэглэдэг Едэн цэцэрлэг
Photo: iStock

Хойд Калифорни дахь, Crystal Hermitage Gardens цэцэрлэгт хүрээлэнд жил бүрийн хавар 20,000 алтанзул цэцэг цэцэглэдэг гэж OnlyInYourState бичжээ.

Калифорнийн алтанзул цэцэг, гоёмсог цэцэг ургамлаар дүүрэн энэхүү гайхалтай газар, Невада-Ситид байрладаг бөгөөд дэлхийн өнцөг булан бүрээс хүмүүс ирж үздэг, аялагчдын сэтгэлийг татдаг үзэсгэлэнтэй цэцэрлэг юм. Мөн алтанзул цэцэглэх хаврын энэхүү үе нь, энэ улирлын хамгийн сэтгэл хөдөлгөм үйл явдлуудын нэг юм.

Тасалбарын үнэ:

13 ба түүнээс дээш насныхан: Ажлын өдрүүдэд $12.50; 15 доллар - амралтын өдрүүдэд;

Хүүхэд 3-12 нас: 5 доллар.

Нэмэлтээр, Expanding Light Retreat-ийн үдийн цагаан хоолны үйлчилгээ: 15 доллар

Мөн улирлын турш хязгааргүй зочлох - 28 долларын тасалбар нь улирлын туршид хүчинтэй байна.

Дөрөвдүгээр сарын 10 хүртэл тасалбар шаардлагагүй, харин 10 долларын хандив өгдөг.

Ажиллах цаг:

Ням гараг - 13:30-16:00 /дээд хэсэг/ ;

Даваа гараг - 9:00-12:30, 13:30-17:00;

Мягмар - амарна;

Лхагва гараг - 9:00-12:30, 13:30-17:00;

Пүрэв гараг - 13:30-16:00 (дээд хэсэг);

Баасан гараг - 9:00-12:30, 13:30-17:00;

Бямба гараг - 13:30-16:00 (дээд хэсэг).

Жил бүрийн хавар, энэ цэцэрлэгт 20,000 хүртэл алтанзул цэцэг цэцэглэдэг. Энэ жил цэцэрлэгийн багийнхан Голланд булцууны 111 гаруй сорт тарьжээ. Дөрөвдүгээр сарын цэцэглэлт урьд өмнөхийн адил, санаанд буушгүй арвин, өтгөн шигүү ургаж цэцэглэх төлөвтэй байна!

Тухайн газрын түүх

Невада хотын хамгийн алдартай газруудын нэгд тооцогддог Crystal Hermitage нь, Свами Криянанда хэмээх.Хинду шашны удирдагчийн гэрийн цэцэрлэг байжээ. Тэрээр, энд амьдрах хугацаандаа 140 орчим ном, 400 гаруй хөгжмийн зохиол бичжээ. Криянанда бол 1960-аад онд байгуулагдсан дэлхий даяарх оюун санааны хөдөлгөөн болох Анандагийн үүсгэн байгуулагчдын нэг юм.

Эдгээр цэцэрлэгүүдийг бясалгал, залбирал хийх, байгалиас таашаал авах газар болгох зорилгоор байгуулсан бөгөөд хүмүүсийн итгэл үнэмшлээс үл хамаарсан, байгальд амарч зугаалах хамгийн тохиромжтой газар, үзэсгэлэнт цэцэрлэг болсон юм.

Зуны улиралд, алтан зул цэцэгнээс гадна сарнай, бегониа, герани, петуния, мариголд болон бусад, төрөл бүрийн цэцгүүд нүд баясгам гоёмсогоор цэцэглэж байдаг байна..

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.