February
27
2024
Anu.mn
Мэдээ
Харьяалалгүй цагаач эмэгтэй Сан Франциско дахь сонгуулийн хорооны гишүүн болсон нь АНУ-д г ...
Харьяалалгүй цагаач эмэгтэй Сан Франциско дахь сонгуулийн хорооны гишүүн болсон нь АНУ-д гарсан анхны тохиолдол
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Харьяалалгүй цагаач эмэгтэй Сан Франциско дахь сонгуулийн хорооны гишүүн болсон нь АНУ-д гарсан анхны тохиолдол
Photo: iStock

Хятад цагаач эмэгтэй Америкийн иргэншилгүй ч, Сан Францискогийн сонгуулийн зөвлөлд ажиллахаар тангараг өргөлөө. Энэ нь үндэсний аюулгүй байдлын асуудалд хүргэж байна гэж NewYorkPost мэдээлэв.

2019 онд Хонконгоос АНУ-д аспирантурт суралцахаар ирсэн, цагаачдын эрхийн төлөө тэмцэгч Келли Вонгийг хоёрдугаар сарын 14-нд Сан Францискогийн Хяналтын зөвлөл санал нэгтэйгээр, тус хотын Сонгуулийн зөвлөлийн гишүүнээр томилов. Гэхдээ хуулийн дагуу бол санал хураалтад оролцох боломжгүй байгаа юм.

Тэрээр тус комисст ажиллаж буй анхны тус улсын харьяат бус хүн гэж тооцогдож байна. Гэхдээ Калифорнийн сонгогчид 2020 онд, Сан Францискогийн сонгуулийн зөвлөлд гишүүнээр элсэх иргэнийг, иргэний харьяалалтай байх шаардлагыг хасах арга хэмжээг баталсан ажээ.

"Миний толгойд, чи үүнийг хийж чадахгүй, чи чадваргүй, чи бол цагаач хүн. Энэ бол танай улс биш гэсэн бодол үргэлж орж ирж байсан. Хэрэв би үүнийг хийж чадвал та ч бас чадна гэсэн бодлоор өөрийгөө зоригжуулсан” гэж Вонг түүхэн томилогооны дараа ярьсан байна. Тэр Сонгуулийн яамны бодлогыг хянаж, хэрэгжүүлэх долоон хүний ​​нэг юм. Тэрээр сонгуулийг хянах, сонгогчдын бүртгэл болон шуудангаар өгсөн санал, санал авах байранд хяналт тавих үүрэг гүйцэтгэнэ.

"Энэ томилгоо нь Сан Франциско дахь бүх цагаачдын хувьд чухал үе шат юм. Хотод амьдарч буй мянга мянган цагаачидын хувьд, хэн нэгэн ньудирдах албан тушаал хашихаас өөр сайн арга байхгүй. Би цагаачлалын статусаас үл хамааран хүн бүр манай хотын ирээдүйг тодорхойлж чадна гэдэгт гүнээ итгэлтэй байна. Хэдийгээр би англи хэлээр чөлөөтэй ярьдаг ч, улс төрийн яриа, арга хэмжээнд оролцох, шинэ системд суралцах үедээ хэлний бэрхшээлтэй тулгарсаар байна" гэж Вонг өөрийн LinkedIn профайл дээрээ бичжээ.

Вонг цагаачид болон англиар ярьдаггүй хүмүүсийн санал хураалтын оролцоог нэмэгдүүлнэ гэж найдаж байна. Гэвч энэ албан тушаал нь цалингүй тул, Вонг 1969 онд байгуулагдсан " Chinese for Affirmative Action " ТББ-тай үргэлжлүүлэн ажиллахаар төлөвлөж байна. Тус байгууллагын цахим хуудсанд мэдээлснээр, түүний эрхэм зорилго нь "хятад гаралтай америкчуудын иргэний болон улс төрийн эрхийг хамгаалах, мөн АНУ-д олон үндэстний ардчиллыг дэмжих" явдал гэжээ.

Гэвч, Вонг сонгуулийн хороонд томилогдсон нь, тус улсын зарим хүмүүст Хятадын нөлөө улам бүр нэмэгдэж байна гэсэн болгоомжлолыг төрүүлж байгаа юм.

Бүгд найрамдах намын төлөөлөгч, сенатор Эрик Шмитт, “Си Зиньпин урт хугацааны тоглолт хийж байна. Сүүлийн гурав хоногийн дотор Хятадаас 452 цагаач урд хил дээр баригдлаа. Тэд манай хилийг фентанилаар дүүргэж, америкчуудыг алж байна. Шийдвэр гаргах түвшний газруудад, тэр дундаа Цагаан ордон руу бүрэн халдсан гэж хэлж болно. Соёл иргэншил ингэж төөрөлддөг. Хэн ч, хаанаас ч эргэлзээгүй орж ирж болох нээлттэй хилтэй байх санаа нь ухаангүй зүйл. Бид Майоркас болон Ерөнхийлөгч Жо Байден нарт хариуцлага тооцохын тулд чадах бүхнээ хийх хэрэгтэй” гэж хоёрдугаар сарын 20-нд хэлсэн үгэндээ анхааруулжээ.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.