July
1
2023
Anu.mn
Мэдээ
Хэрэв та нэг сарын турш өдөр бүр 10,000 алхам хийвэл GymBird компани танд 10,000 доллар тө ...
Хэрэв та нэг сарын турш өдөр бүр 10,000 алхам хийвэл GymBird компани танд 10,000 доллар төлөх болно
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Хэрэв та нэг сарын турш өдөр бүр 10,000 алхам хийвэл GymBird компани танд 10,000 доллар төлөх болно
Photo: IStock

Фитнессийн брэнд GymBird нэг сарын турш өдөрт 10,000 алхам алхаж чаддаг хүнд 10,000 ам.доллар санал болгож, хүмүүсийг эрүүл амьдралын замд хөтлөхөд нь түлхэц өгөх арга хэмжээ санал болгосон талаар NewsWeek мэдээллээ.

Шинэ Chief Step Officer нь, 18 нас хүрсэн байх ба АНУ-ын иргэн эсвэл байнгын оршин суугч байх ёстой. Хамрагдахыг хүсэгч нь ажил нь хэрхэн явагдаж байгаа талаар долоо хоног бүр 2 минутын видео тайлан, долоо хоног бүрийн төгсгөлд  үйл ажиллагааныхаа талаар болон санаа зовнил, мэдрэмжийнхээ талаар бичих, мөн бусдыг алхалтын эхний алхмаа хийхийг  уриалсан нэг пост нийтлэж байх шаардлагатай. .

Өдөрт 10,000 алхам алхах нь, эрүүл мэндээ сайжруулах хамгийн сайн зүйл гэж тооцогддог. Зай нь тухайн хүнээс хамаарах ч ойролцоогоор 8 км-тэй тэнцдэг.

Энэ оны эхээр нэгэн эмэгтэй, өдөрт 10,000 алхам алхснаар бараг 60 кг жин хассан талаараа, "Би нэг алхамаар эхэлсэн. Жижигхэн алхмууд ч гэсэн зөв зүг рүү чиглэсэн алхмууд байдгийг би танд сануулж байна" гэж бичжээ.

Өдөрт 10,000 алхам алхах нь зүрх судасны эрүүл мэндийг сайжруулж, зүрхний өвчин, цус харвалт, цусны даралтыг бууруулж, жингээ барихад тусалдаг.

Спорт, эрүүл мэндийн шинжлэх ухааны сэтгүүлд нийтлэгдсэн 2021 оны судалгаагаар, алхалтын тоо нь эрт нас баралт, зүрх судасны өвчнөөр өвчлөх эрсдэлтэй холбоотой болохыг тогтоожээ. Өдөрт 10,000 алхам алхснаар дунд болон ахимаг насны хүмүүсийн  нас барах эрсдэл 40%-иар, зүрх судасны өвчнөөр өвчлөх эрсдэл 35%-иар буурдаг нь харагдсан байна.

Алхах нь, сэтгэцийн эрүүл мэнд болон сэтгэл санааг сайжруулж, стресс, түгшүүр, сэтгэлийн хямралын шинж тэмдгийг бууруулдаг эндорфиныг ялгаруулахад тусалдаг бөгөөд ясны эрүүл мэндийг сайжруулж, ясны сийрэгжилт зэрэг өвчний эрсдлийг бууруулахаас гадна зүрхний цохилтыг нэмэгдүүлдэг нь энергийн түвшинг нэмэгдүүлж, цусны эргэлтийг сайжруулж, илүү их хүчилтөрөгч, шим тэжээлийг бие махбодид хүргэхэд тусалж, энэ нь нийт энергийн түвшин, тэсвэр тэвчээрийг сайжруулдаг.

“Бид анхлан суралцагчид, эсвэл туршлагатай мэргэжилтнүүд ч бай илүү олон хүнд фитнессээр хичээллэх бүх үе шатанд нь туслахыг зорьдог. Бид алхах гэх мэт энгийн арга замаар хүн бүрийг анхны алхмыг хийхэд нь урам зориг өгөхийг зорьж байна” гэж GymBird-ийн төлөөлөгч ярьсан байна.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.