November
8
2023
Anu.mn
Мэдээ
Холбооны мөрдөх товчоо, сая сая америкчууд хохирсоор буй луйвруудаас сэрэмжлэхийг анхааруу ...
Холбооны мөрдөх товчоо, сая сая америкчууд хохирсоор буй луйвруудаас сэрэмжлэхийг анхааруулж байна
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Холбооны мөрдөх товчоо, сая сая америкчууд хохирсоор буй луйвруудаас сэрэмжлэхийг анхааруулж байна
Photo: IStock

Холбооны мөрдөх товчоо, шинээр гарсаар буй луйврын үр дүнд сая сая хүмүүс мөнгөө алдсаар байгааг болон хэрхэн луйвраас өөрсдийгөө хамгаалах талаар анхааруулсныг “News Week” сэтгүүл нийтэлжээ.

Холбооны мөрдөх товчооны мэдээлснээр, олон сая америкчууд хоорондын (P2P) төлбөрийн хэрэгслүүдийг ашигласнаар луйварт өртөж болзошгүйг анхааруулав. Venmo, Zelle зэрэг төлбөрийн аппликейшн алдаршихын хэрээр луйварчид эдгээр платформыг ашиглан хүмүүсийн банкны данс руу нэвтэрч, луйвардах болжээ.

2023 оны эцэс гэхэд, Zelle-н нийт хэрэглэгчдийн тоо 67.8 сая болно гэсэн тооцоо гарсан. Хэдийгээр P2P төлбөрийн үйлчилгээг тохируулахад хялбар, ашиглахад хялбар, ерөнхийдөө аюулгүй ч, гэмт хэрэгтнүүдийн хууран мэхлэх оролдлого нарийссаар байгааг санах нь чухал гэж анхааруулгад дурдсан бөгөөд өмнө нь өндөр настай хүмүүс дижитал луйврын хэрэгт мөнгөө алдах эрсдэлтэй гэж үздэг байсан, гэвч Better Business Bureau's Market Trust Institute-ийн шинэ тайланд дурдсанаар 18-24 насны хүмүүс эдгээр залилан мэхлэлтэд илүү ихээр өртөж байгаа нь харагдсан байна. Залуу хүмүүсийн алдсан долларын дундаж хэмжээ нэг хүний 200 орчим доллар байгаа нь, 25 ба түүнээс дээш насны хүмүүсийн нэг хүний алдсан мөнгөний хэмжээнээс 50 доллараар их байна. Харин 55-64 насны хүмүүсийн алдсан мөнгөний дундаж 123 ам.доллар орчим байна.

Хэрхэн эрсдэлээ бууруулж, залилангийн хохирогч болохоос зайлсхийх вэ

-Хамгийн нийтлэг залилан бол, харилцагч банкнаас утасдаж, "сэжигтэй" гүйлгээний талаар мэдэгддэг үйлдэл. Гүйлгээгээ цуцлах эсвэл дансаа царцаасан эсэхийг шалгахын тулд банкны ажилтан хэмээн өөрийгөө танилцуулсан хүн, өөр рүүгээ эсвэл банкны хаяг руу мөнгө илгээхийг хүсэх юм бол, энэ нь та луйварчинтай харьцаж байгаагийн баталгаа юм. Банкууд хэзээ ч хэн нэгэнд, эсвэл өөрсдийн банк руу мөнгө шилжүүлэхийг шаарддаггүй.

-Луйварчдын өөр нэг түгээмэл стратеги бол тэд Залилан мэхлэлтийн эсрэг байгууллагын өмнөөс холбогдож, банкны дансны хэрэглэгчийн нэр, нууц үг, мөн кредит, дебит картын дугаар эсвэл Нийгмийн даатгалын дугаараа баталгаажуулахыг хүсэх үйлдэл. Эдгээр мэдээллийг авсан луйварчид таны дэлгэрэнгүй мэдээлэл бүхий P2P данс үүсгэж, таны хувийн мэдээллийг хулгайлж, таны бүртгэлд нэвтрэх боломжтой болдог. Мөн тэд ихэвчлэн "санамсаргүйгээр" P2P платформ руу мөнгө илгээж, дараа нь буцааж авахыг хүсдэг. Хэрэв танд ийм зүйл тохиолдвол мөнгийг буцааж илгээж болохгүй, харин платформтой холбоо барьж, алдааны талаар мэдэгд. Эдгээр мөнгө хулгайн, ихэвчлэн гүйлгээнүүд нь залилангийн гэж тэмдэглэгдсэн байдаг. Хэрэв та мөнгийг буцааж илгээвэл платформ танд хариуцлага хүлээлгэх боломжтой.

- Хэн нэгэн янз бүрийн шалтгаанаар яаралтай мөнгө шилрүүлэх, төлбөр төлөх шаардлагатай гэж ярьж сүрдүүлвэл энэ нь луйвар гэдгийг сана. Ятгалгад нь бүү авт. 

- Хэнд ч утсаа бүү ашиглуул. Зөвхөн карт эсвэл дансны хуулга дээрх дугаарыг ашиглан банк руугаа залга. Онлайн банкны утасны дугаар үнэн биш байж магадгүй байдаг. Дансныхаа гүйлгээг мэдэж байхын тулд сэрэмжлүүлэх мэдэгдэл тохируулга ашигла.

-Ерөнхийдөө Холбооны мөрдөх товчоо, Zelle эсвэл Venmo гэх мэт платформуудыг, зөвхөн найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ ашиглахыг зөвлөж, танихгүй хүмүүс эсвэл компани руу мөнгө илгээхгүй байхыг зөвлөж байна.

-Мөн Холбооны мөрдөх товчооноос, луйварчидын утасны дугаар нь,10 оронтой дугаарууд байх хандлагатай гэж мэдэгджээ. Банкны байгууллагууд ихэвчлэн таван оронтой богино кодоос SMS илгээдэг бөгөөд текстэнд холбоос оруулдаггүй.

-Олон нийтийн Wi-Fi эсвэл гар утасны сүлжээний цэгүүд дээр P2P програмуудыг ашиглахаас болгоомжлох хэрэгтэй.

P2P төлбөрийн луйврын хохирогч болсон хүмүүс P2P төлбөрийн платформд нэн даруй мэдэгдэж, банктайгаа холбоо барих хэрэгтэй. Холбооны мөрдөх товчоо нь, интернетийн гэмт хэргийн гомдлын төвд (www.ic3.gov) онлайнаар гомдол гаргах боломжийг олгодог байна.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.