July
12
2022
Anu.mn
Мэдээ
MIT-ийн эрдэмтэд дэлхийн дулаарлыг зогсоох талаар нэгэн шийдэлд хүрсэн нь маш энгийн бөгөө ...
MIT-ийн эрдэмтэд дэлхийн дулаарлыг зогсоох талаар нэгэн шийдэлд хүрсэн нь маш энгийн бөгөөд шинжлэх ухааны уран зөгнөлт кинонуудыг санагдуулж байгаа аж.
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
MIT-ийн эрдэмтэд дэлхийн дулаарлыг зогсоох талаар нэгэн шийдэлд хүрсэн нь маш энгийн бөгөөд шинжлэх ухааны уран зөгнөлт кинонуудыг санагдуулж байгаа аж.
Photo: Shutterstock

Mассачусетын Технологийн их сургуулийн эрдэмтэд, уур амьсгалын өөрчлөлтийг буцаах арга замыг олсон гэж үзэж байгаа бөгөөд цахиур(silicon)-ын бөмбөлгүүдийн ачаар энэ үйл явцыг зогсоодоггүй юм гэхэд сааруулах боломжтой гэснийг BGR мэдээлэв.

"Сансрын бөмбөлгүүд" гэж нэрлэсэн, сал шиг хоорондоо холбогдсон хэд хэдэн нимгэн хальсан цахиурын бөмбөлгийг бий болгож, Сансарт байрлуулж томруулсны дараа, эдгээр нь Бразилын газар нутгийн хэмжээтэй ижил том болох бөгөөд дараа нь бөмбөлөгүүд нарнаас ирж буй нарны хортой цацрагийн эсрэг нэмэлт хамгаалалт болж өгнө гэж тооцжээ.

Сансрын бөмбөлөг уур амьсгалын өөрчлөлтийг зогсоож чадах уу?
Эдгээр шинэ "сансрын бөмбөлөгүүд"-ийн зорилго нь уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах эсвэл бүр зогсоох явдал юм. Сүүлийн хэдэн зуун жилийн хугацаанд дэлхий дээр температурын өсөлт эрчтэй ажиглагдаж байгаа бөгөөд NASA өмнө нь, жил жилээр дэлхийн температур хэрхэн өөрчлөгдсөнийг харуулсан хөдөлгөөнт зураг, gif-г гаргаж байсан. Мөн одоогоор, бид дэлхийн гадаргуугын хөрсөн доорх мөнх цэвдэгт асар том "тамын нүх/holes to hell" нээгдэж байгааг олж мэдсэн байна.
Эрдэмтэд саяхан дэлхийн озоны давхаргад өөр нэг цоорхойг нээсэн баримт ч бий. Тиймээс уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах эсвэл буцаах арга замыг олох нь олон хүний ​​нэн тэргүүний зорилт хэвээр байна. Энэхүү “сансрын бөмбөлөг”-ийн шинэ санаа, төлөвлөгөө нь одон орон судлаач Рожер Анжелийн анх дэвшүүлсэн үзэл баримтлалд үндэслэсэн бөгөөд анх Анжел дэлхийг нарны цацрагаас хамгаалахын тулд жижиг сансрын аппаратуудаас бүтсэн "үүл" ашиглахыг санал болгож байв.

Массачусетсийн Технологийн Их Сургуулийн судлаачид энэхүү үндсэн үзэл баримтлалын зарчим дээр суурилан, сансрын аппаратуудыг хийлдэг цахиурын бөмбөлөгөөр сольж уг санааг сайжруулсан байна. Уур амьсгалын өөрчлөлтийг буцаах энэхүү оролдлого нь энэ чиглэлд хийх асар том алхам боловч, дэлхийг нарны цацрагаас хамгаалах нь уур амьсгалын өөрчилөлтийг сааруулах олон асуудлуудын зөвхөн нэг багахан хэсэг юм. Бид бусад зүйлсийг шийдэж, бас хамгаалах хэрэгтэй хэвээр байна.

Бөмбөлөгүүд Дэлхийг хэрхэн хамгаалах вэ?
Сансрын бөмбөлгүүдээс бүрдэх энэхүү "сал" нарны цацрагаас дэлхийг яг яаж хамгаалах вэ? Бөмбөлгүүдийг Лагранжийн L1 цэг рүү илгээх бөгөөд энэ нь нар болон манай гаригийн таталцал тэнцвэртэй байдаг Дэлхий, Нар хоёрын хоорондох хэсэг юм. Тиймээс сансрын бөмбөлгүүд онолын хувьд, ямар ч биеттэй таталцахгүйгээр зүгээр л тэр орон зайд хөвөх болно гэж тооцжээ. Судлаачид мөн, бид хийж буй зүйлээ ажиглахын тулд Лагранжийн L1 хэсэг рүү сансрын хөлөг илгээх шаардлагатай болно. Энэ нь уур амьсгалын өөрчлөлтийг буцаах, эсвэл ядаж удаашруулах сайхан боломжийг бидэнд олгож магадгүй юм. Бид, үүнийг уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, эсвэл үр дагаврыг бууруулах хүчин чармайлтын өөр нэгэн хувилбар гэж үзэхгүй байна. Харин бүх зүйл хяналтаас гарсан тохиолдолд туслах зорилготой нөөц шийдэл юм гэж мэдэгджээ.

Эх сурвалж: forumdaily.com

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.