December
4
2023
Anu.mn
Мэдээ
Охайо мужид хүүхдийн нууцлаг уушгины хатгалгаа ихсэж, Хятадтай холбон үзэж байна
Охайо мужид хүүхдийн нууцлаг уушгины хатгалгаа ихсэж, Хятадтай холбон үзэж байна
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Охайо мужид хүүхдийн нууцлаг уушгины хатгалгаа ихсэж, Хятадтай холбон үзэж байна
Photo: IStock

Охайо муж, Хятадад гарсан хатгалгаа, ханиадны өвчлөл эрчтэй тархаж байгаа энэ үед хүүхдүүдийн дунд уушгины хатгалгаа өсөн нэмэгдэж буй талаар мэдээлсэн АНУ-ын анхны муж боллоо гэж New York Post мэдээлэв.

Уоррен Каунтид наймдугаар сараас хойш, хүүхдийн хатгалгааны 142 тохиолдол бүртгэгдсэн нь, мужийн дунджаас дээгүүр байна гэж Охайо мужийн Эрүүл мэндийн газраас мэдэгдсэн бөгөөд гэхдээ, албаны хүмүүс энэ өвчнийг амьсгалын замын шинэ өвчин биш, харин "нэг цаг үед ажиглагддаг уушгины хатгалгааны тоо мэдэгдэхүйц нэмэгдсэн үзүүлэлт. Өвчин хэд хэдэн сургуулийн дүүрэгт тархаж, өртсөн хүүхдүүдийн дундаж нас 8 нас байна" гэж мэдэгджээ.

Одоогоор оношлогдсон хүүхдүүдийн хувьд их "хүчтэй зовиур" байхгүй ч, ихэнхэд нь ханиалгах, халуурах, ядрах зэрэг шинж тэмдгүүд илэрч, микоплазмын уушгины хатгалгаа, стрептококк, аденовирүс буюу ханиад гэсэн оноштой байна.

Эрүүл мэндийн байгууллагаас, энэ өвөл сургуулийн сурагчид болон тэдний ойр дотны хүмүүсийг гарын ариун цэвэр сахих, ханиалгаж өвдсөн үедээ гэртээ байх, вакцинаа шинэчилж тариулахыг уриалж байна.

Харин хятад улсын хувьд, зарим бүс нутагт хүүхдийн уушгины хатгалгаа ихээхэн нэмэгдэж, эмнэлгүүд ачаалал ихтэй байна. Бээжингийн зарим халдварын түвшин өндөр байгаа сургуулиуд хичээлээ түр зогсоожээ. 

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) БНХАУ-аас "эпидемиологи, эмнэлзүйн болон лабораторийн нэмэлт мэдээлэл" авах албан ёсны мэдээллийн хүсэлтийг гаргаад байна. Хүсэлт гаргах нь нийтлэг боловч, НҮБ-аас үүнийг олон нийтэд илээр харьцангуй ховор хийдэг байна.

Миннесотагийн их сургуулийн мэдээлснээр, мөн Дани, Нидерланд зэрэг бусад улсуудад уушгины хатгалгааны өвчлөл зунаас хойш нэмэгдсэн гэсэн байна.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.