Кентакки Дерби бол АНУ-ын хамгийн том спортын үзвэрүүдийн нэг юм. Тhe World Series, Super Bowl, NBA-ийн жил жилийн шигшээ тоглолтуудыг тэсч ядан хүлээсээр үзэх гайхалтай байдаг ч, морин уралдааны "Спортын хамгийн агуу хоёр минут"- гэж зүйрлэгддэг энэхүү тэмцээнийг үзэх үеийнх шиг хормуудыг өөр хаанаас ч олохгүй болов уу.
138 жилийн турш Кентакки Дерби жил бүр тасралтгүй зохион байгуулагдсаар ирсэн бөгөөд улам нэр хүндтэй болж, цаашид ирээдүйд зохиогдохгүй байж болохооргүй үндэсний хэмжээний уламжлал болсон нь үнэхээр гайхалтай юм. Жил бүрийн 5, 6-р сард зохиогддог энэ тэмцээний Гурвалсан Титэмийг ямар морь хүртэхийг харах тэр мөчийг хүн бүр сэтгэл догдлон хүлээдэг хэвээр л байгаа юм.
Энэ бүхэн Кентакки Дерби-гийн “Churchill Downs” морин уралдааны цогцолбороос 5-р сарын эхний хагас сайн өдөр эхэлж, 5-р сарын 3 дах долоо хоногийн хагас сайн өдөр Прикнес Стэйкес руу шилжин уралдаж, эцэст нь 6-р сарын эхний эсвэл 2 дах хагас сайн өдрөөр Белмонт Стэйкест очиж дуусдаг.
Кентакки Дерби бол “Гурвалсан Титэм”-ийн бүх уралдаануудаас хамгийн шилдэг нь болохыг харуулдаг таван шалтгааныг энд дурдъя.
1. Морин уралдаан гэхээр юу санаанд орж ирдэг вэ?
Морин уралдаан гэхээр ихэнх Америк хүмүүсийн санаанд хамгийн түрүүнд Кентакки Дерби ордог. Хэдийгээр Прикнес Стэйкес болон Белмонт Стэйкес уралдаанууд илүү удаан хугацаанд зохион байгуулагдсан ч Кентакки Дерби нь морин уралдаануудыг эхлүүлдэг. Энэ жилийн Кентакки Дерби-г 16 сая үзэгч үзснээр 2019 оноос хойших хамгийн олон үзэгчтэй “Run for the Roses” буюу "Сарнайн Төлөөх" уралдаан боллоо.
2. Бүрх малгай
Дэлхийн өөр хаанахын ч спортын арга хэмжээнүүдэд тэмцээний үзэгч эмэгтэйчүүдийн өмсөх малгайнд Кентакки Дерби шиг ач холбогдол өгдөггүй.
Прикнес болон Белмонт-д малгайнд нэг их ач холбогдол өгдөггүй бол харин Кентакки Дербид бол онцлон анхаардаг. Уралдааны үеэр хуучинсаг мөртлөө чамин хээнцэр малгай өмсөх нь, түрүүлсэн морьдынхтой дүйцэхүйц олон зураг, видеогоор дурсамж болон үлддэг бөгөөд Кентакки Дербиг онцгой болгодог бас нэгэн зүйл юм.
3. Кентаккигийн бахархал
Өөр ямар ч муж, Кентакки муж Дерби-гээрээ бахархдаг шиг спортын ямар нэг арга хэмжээгээрээ бахархдаггүй. Жишээ нь, Флорида мужид Daytona 500 болон хаврын бэлтгэл зэрэг бусад олон спортын арга хэмжээнүүд байдаг байхад Кентакки мужид зөвхөн коллежийн сагсан бөмбөг ба Дерби л байдаг. Жил бүрийн 5-р сарын энэхүү онцгой нэгэн бямба гарагт багахан үзэгчтэй байдаг уг тэмцээн нь муж мужийн телевизүүдээр шууд эфирээр цацагдаж олон сая үзэгчдийг өөртөө татдаг нь Кентаккигийнхны бахархал нь болдог билээ.
4. Гурвалсан Титэм, цомын төлөөх 20 морьд
Кентакки Дерби уралдаанд 20 морь, эздийнхээ мөрөөдлийг биелүүлэхээр Гурвалсан Титэм, цомын төлөө хурд хүч үзэн нэгэн зэрэг уралддаг бол бусад уралдаануудад хамгийн ихдээ л 16 морь, ер нь бол 14 морь л уралддаг.
5. Уралдааны сэтгэл догдлом мөчид хэлдэг алдарт үгс
"And down the stretch they come." - “За ингээд сунгаан дээр тэд гарч ирлээ” гэсэн зургаан үгийг хөтлөгч, спортын тайлбарлагч хэлэх үед үзэгчид уралдааны сүүлийн секундуудэд юу болох, аль морь түрүүлэх бол хэмээн уралдааны талбар руу амьсгал түгжин догдлонгуй ширтэн зогсдог. Авто машины уралдаан, өөр ямарч уралдаанаас энэ үгсийг ингэж сэтгэл догдлон сонсохгүй билээ. Энэ нь зөвхөн Кентакки Дерби уралдаанаас үүссэн, догдлол дүүрэн хэлэгддэг гайхалтай үгс билээ.