2020 онд,олон америкчууд ажилгүй болсноос, эсвэл коронавирусын халдвараас дайжиж олноор шилжин нүүж байсан. Харин 2021 онд COVID-19 нь, нүүх нийтлэг шалтгаан биш болсон ч, алсын зайнаас ажиллах боломжууд давамгай гарч ирснээр 2022 онд ч тэр, америкчууд тус улсын том хотуудаас, боломжийн газар руу газар руу нүүх хандлага үргэлжилсэээр байна. Харин хүн амаа өсгөх зорилготой хот, суурингууд хүн амаа нэмэгдүүлж, эдийн засгаа хөгжүүлэх зорилгоор ажилтан, ажилчид, гэр бүлүүдийг орон нутагтаа татахаар ажиллаж байна. Мөн шилжиж нүүх, шинэ газарт дасан зохицоход туслах энэхүү мөнгийг хаанаас, ямар эх үүсвэрээс олгож байгаа болон хэрхэн авах талаар Money Talks News сэтгүүлд нийтэлжээ.
1. Баруун Виржиниа
Баруун Виржиниа муж, зайнаас ажиллагсдыг татах хөтөлбөрийг санал болгож байна. Шаардлага хангасан хүмүүст, хөтөлбөрийн дагуу хоёр жилийн хугацаанд 12,000 долларын тусламж үзүүлнэ, мөн ажлын байраар хангаж, амралт, аялалын түрээсийн тоног төхөөрөмжийг үнэ төлбөргүй ашиглах зэрэг олон боломжуудыг олгоно. Ascend West Virginia хөтөлбөр нь, Intuit-ийн гүйцэтгэх захирал асан Баруун Виржиниа мужийн уугуул иргэн Брэд Смит болон түүний эхнэр Алисаас 25 сая долларын бэлэг хүлээн авснаа үүнд зарцуулж байгаа юм. Мөнгийг хоёр жилийн хугацаанд дараах байдлаар олгоно
2. Тулса, Оклахома
Tulsa Remote хөтөлбөрт хамрагдах өргөдөл гаргагч нь, "12 сарын дотор" Тулса муж руу нүүж, бүрэн цагийн зайнаас ажилладаг ажилтай байх эсвэл Оклахомагаас гадуур хувиараа хөдөлмөр эрхэлдэг байх.
3. Канзас мужийн Топека
Шаунид байрладаг Канзас мужийн нийслэл Топека хотод, ажиллаж эсвэл зайнаас ажиллах ажил эрхэлж, байр түрээслэх эсвэл худалдан авсан тохиолдолд 15,000 доллар хүртэл олгоно.
4. Ньютон, Айова
Ньютоны орон сууцны хөтөлбөрт оролцохын тулд Айова мужид, шинэ байшин худалдаж авах юм уу барихад 10,000 доллар олгоно. Орон сууцны зардалд хотын газрын үнэ ороогүй болно. 2023 онд шинэ байшингаа барьж эхлэх хэрэгтэй бөгөөд бүрэн дуусгах хэрэгтэй. Байрны зээлээ хаасны дараа хотоос санхүүгийн урамшуулал авна.
5. Охайо мужийн Хамилтон дүүрэг
Хамилтон нийгэмлэгийн сан нь, Охайо мужийн баруун өмнөд хэсэгт шинээр суурьшигчдыг нэмэгдүүлэхийн тулд, Авьяас чадвартнуудыг татах хөтөлбөрийн тэтгэлгийг санал болгож оюутны зээлийн өрийг төлөх санаачилга гаргаад байна. Энэхүү хувийн сан нь, бүс нутгийг дэмжиж, орон нутгийн хэмжээнд хүүхэд, гэр бүлийн нийгэм, эрүүл мэндийн асуудлыг шийдвэрлэх, хүн амын суурьшилтыг сэргээх чиглэлээр ажилладаг.
Тус байгууллага нь, нийгмийн үйл ажиллагаанд оролцох хүсэлтэй хүмүүст давуу эрх олгодог. Хөтөлбөрийн гишүүд сард 300 доллараас дээш, дээд тал нь 10,000 доллар хүртэх боломжтой.
6. Шоалс, Алабама
Алабамагийн баруун хойд хэсэгт орших, Флоренс Мускле Шоалс хотыг багтаасан Шоалс бүсэд, алсаас ажиллаж, амьдарч 10,000 доллар аваарай. Remote Shoals-д хамрагдахын тулд:
7. Манкато, Канзас
Канзас мужийн хойд хэсэгт орших 900 орчим хүн амтай Жевелл Каунтид үнэ төлбөргүй газар дээр. барилга барьж амьдарч эхлэх боломжтой.
8. Линкольн, Канзас
Канзасын хөдөө аж ахуйн энэхүү нийгэмлэг бүхий Линкольн суурин хэдхэн мянган хүн амтай. 14,000-аас 35,000 хавтгай дөрвөлжин фут (1300-3250 мкв) хооронд үнэ төлбөргүй газрыг санал болгож байна. Уг газар нь, барилга барихад бэлэн, гудамж, цэвэр, бохир усны шугамтай бүсэд байрладаг. Өргөдөл гаргагч нь, тохиролцсон хугацаанд дор хаяж 1300 хавтгай дөрвөлжин фут (120 м.кв) байшин барихыг зөвшөөрч, дизайны удирдамжийг дагаж мөрдөх ёстой.
9. Аляск
Тэнд шилжин суурьших зорилготойгоор бүтэн хуанлийн жил амьдарвал, жил бүр ногдол ашиг авах эрхтэй болдог. Тэтгэлгийн хэмжээ нь, мужийн засгийн газраас жил бүр хэрхэн батлахаас хамаарна. 2022 оны хэмжээ 3,284 доллар байв. Энэ мөнгийг байнгын сангийн ногдол ашгаас төлдөг бөгөөд оршин суугчид жил бүрийн эхний улиралд өргөдөл гаргаснаар авдаг байна.