2016 онд АНУ-ын засгийн газар эрүүл мэндийн салбарт 3.2 их наяд доллар зарцуулсан нь нэг хүнд 9900 доллар буюу тус улсын нийт ДНБ-ний 17.8 хувьтай тэнцэж байна гэж CNN бичжээ.
Америк, эрүүл мэндийн салбарт дэлхийн ихэнх орноос илүү их мөнгө зарцуулдаг. Зөвхөн Швейцарь, Люксембург, Норвеги л эрүүл мэндийн салбарт АНУ-аас илүү мөнгө зарцуулдаг. Үүний зэрэгцээ, ДЭМБ-аас гаргасан эрүүл мэндийн тогтолцооны үр дүнгийн чансаанд АНУ ердөө 37-р байрыг эзэлж байна. Энэ чансааны эхний гуравт Франц, Итали, Сан Марино орсон байна.
Доктор Санжай Гуптагийн хэлснээр, АНУ-д эм, эмчилгээ өндөр үнэтэй байгаа нь үнийн тогтолцооны гажуудалтай холбоотой. Эм үйлдвэрлэгчид өөрсдөө эмийн үнийг тогтоодог тул АНУ-д эмийн үнэ хамгийн өндөрт тооцогддог. Бусад оронд шударга үнэ тогтооход хяналт тавьдаг зохицуулалтын байгууллага байдаг.
Үүнээс гадна, хөрөнгийн маш их хувь нь захиргааны зардалд ордог. Америкт эмнэлгийн төлбөрийн систем хэтэрхий төвөгтэй. Төлбөр тооцоход, боловсон хүчин, тусгай програм хангамж зэргийг шаарддаг учираас төлбөр тооцоо болон даатгалын компаниудын ажил үнэ төлбөртэй, энэ бүхэн нь эмчилгээний үнэд нөлөөлдөг.
Бусад оронд эмч нар Америктай харьцуулахад илүү олон талт мэргэшилтэй, онош болон асуудлыг илүү хурдан илрүүлдэг.
Гупта мөн,- "Эрүүл мэндийг хамгаалах анагаах ухаан" гэсэн нэр томъёог сануулав. Америкт эмч нар өвчнийг илрүүлэх бус харин алдаа гарсан тохиолдолд, өвчтөн болон даатгалын компаниуд шүүхдэж болзошгүй маргаанаас сэргийлэхийн тулд ,олон нэмэлт шинжилгээ бичдэг нь түгээмэл. Эрүүл мэндийн тогтолцооны хэтэрхий төвөгтэй зохицуулалт, хүнд сурталтай хэдий ч, Америкийн эмч нар дэлхийн хамгийн өндөр бэлтгэгдсэн мэргэжилтнүүдийн нэг бөгөөд маш ховор бөгөөд нарийн төвөгтэй өвчнийг эмчилж чадна гэж тэр хэлэв.