Англи хэлэнд хүүхэд гэсэн нэр үг олон байдаг. Тэдгээрийн заримынх нь утга давхцаж эсвэл бүрэн ижил утгатай юм шиг санагддаг. Аль үгийг нь хүүхдийн насанд нь тааруулж зөв ашиглах талаар Yandex.Zen портал дээр Lim English суваг зөвлөсөн байна.
Child
Энэ бол хамгийн түгээмэл үг юм. Child гэдэг нь өсвөр насны (teenager) ангилалд хараахан орж амжаагүй аливаа хүүхдийг хэлнэ. Өөрөөр хэлбэл, өсвөр насны хүүхэд гэж нэрлэгдэх боломжгүй аливаа хүүхдийг Child гэж нэрлэж болно.
Infant
Шинэ төрсөн хүүхдийг англиар newborn гэж нэрлэдэг. Ихэнхдээ энэ нь нэг сар хүртэлх хүүхдийг хэлдэг. Дараа нь тэр Infant болно. Энэхүү үг нь нэг сараас нэг жил хүртэлх насны хүүхдийг илэрхийлдэг. Эмнэлгийн лавлах номонд энэ үгийг явж сураагүй байгаа хүүхдүүдийг тодорхойлоход ашигладаг.
Toddler
Дараагийн нас бол Toddler юм. Энэ үг нь нэгээс нэг жил зургаан сар хүртэлх насны хүүхдийг илэрхийлдэг. Бие даан хөдөлж, цэх алхаж сурсан хүүхдүүдийг нэрлэдэг.
Baby
Энэ нь бүх насны хүүхдүүдийг нэрлэдэг нийтлэг үг юм. Энэ үгээр дээрх хүүхдүүдийг нэрлэдэг үгсийн алийг нь ч орлуулж болно.
Kid
Ихэнхдээ энэ үгийг бага насны хүүхдүүд, ихэвчлэн сургуулийн насны хүүхдүүдийг илэрхийлэхэд хэрэглэдэг.