Татвар гэж юу вэ?
Татвар нь орон нутаг, бүс нутаг, үндэсний хэмжээний зэрэг төрийн байгууллагаас хувь хүн эсвэл аж ахуйн нэгжид ногдуулж буй заавал төлөх шимтгэл юм. Татварын орлого нь зам, сургууль барих эсвэл нийгмийн хамгаалал, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх зэрэг нийтийн үйл ажиллагааны санхүүжилт болж өгдөг.
Эдийн засагт татвар нь тухайн татварыг ногдуулсан байгууллага ч гэлтгүй бизнес эсвэл бизнесийн эцсийн хэрэглэгч зэрэг татвар төлөгч хэн ч байсан татварын ачааг үүрдэг байна. Нягтлан бодох бүртгэлийн үүднээс нь авч үзвэл холбооны болон мужуудын татвар, барааны татвар зэрэг хэд хэдэн татварын төрлүүдийг авч үзэх ёстой ажээ.
Татварын тухай ойлголт
Төрийн албаны ажил, үйлчилгээг санхүүжүүлэх, мөн тухайн улсын дэд бүтцийн бүтээн байгуулалт болон засварын санхүүжилтыг босгохын тулд засгийн газар нь ихэвчлэн хувь хүн, компаниудаас татвар авдаг. Цугларсан татвар нь иргэдийн амьжиргааны түвшин, эдийн засгийг сайжруулахад зарцуулагдана. АНУ болон дэлхийн бусад олон оронд татвар төлөгчдийн орлогод "орлогын албан татвар" ногдуулдаг. Тухайн орлого нь цалин, хөрөнгө оруулалтын өгөөж, ногдол ашиг болон бусад нэмэлт орлого, бүтээгдэхүүн, үйлчилгээний төлбөр зэрэг байж болно.
Татварын орлогыг төрийн үйлчилгээ, засгийн газрын үйл ажиллагаа, мөн нийгмийн хамгаалал, эмнэлгийн үйлчилгээнд зарцуулдаг. Хүн амын ихэнх хэсгийг эзлэж буй "baby boomer" үеийнхэн нас ахих тусам тэдэнд зориулагдах нийгмийн даатгал болон эрүүл мэндийн үйлчилгээний зардалын эзлэх хувь нь Холбооны татварын төсөвт улам бүр нэмэгдсээр байна. АНУ-ын түүхийн туршид татварын бодлого нь улс төрийн мэтгэлцээний гол сэдэв байсаар ирсэн.
Татвар төлөгчдийн орлогын тодорхой хувийг засгийн газарт төвлөрүүлэх шаардлагатай болдог. Засгийн газраас тогтоосон хэмжээгээр татвар төлөх нь заалшгүй зүйл бөгөөд санаатайгаар татвараас зайлсхийсэн эсвэл зохих дүнг бүрэн төлөөгүй тохиолдолд хуулийн дагуу шийтгэл ногдуулна (нөгөөтэйгүүр татвараас зайлсхийсэн нь татварын хариуцлагыг бууруулах, татварын дараах орлогыг нэмэгдүүлэхийн тулд авсан арга хэмжээ бол энэ нь бүрэн хууль ёсных юм).
Ихэнх засгийн газрууд тусгай агентлаг эсвэл яамдаар дамжуулан татвар хураадаг. АНУ-д энэ үүргийг Дотоодын орлогын алба (Internal Revenue Service- IRS) нь холбооны хэмжээнд гүйцэтгэдэг.
Татварын төрлүүд
Маш түгээмэл хэд хэдэн төрлийн татвар байдаг
• Орлогын албан татвар - муж эсвэл холбооны засгийн газрын тогтоосноор орлогын хувиас тооцож авна.
• Цалингийн татвар- эрүүл мэнд болон нийгмийн хамгааллын хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхийн тулд ажилтны нэрийн өмнөөс засгийн газарт төлдөг. Ажил олгогч нь ажилтны цалингаас суутгана.
• Байгууллагын татвар - холбооны хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхийн тулд засгийн газраас татвар болгон авдаг аж ахуйн нэгжийн ашгийн хувь.
• Борлуулалтын татвар - тодорхой бараа, үйлчилгээнд ногдуулах татвар, харьяаллаас хамаарч өөр өөр байдаг.
• Өмчийн татвар - газар, өмчийн үнэ цэнэд үндэслэсэн тооцно.
• Тариф- импортын барааны татвар; дотоодын үйлдвэрлэлийг дэмжих зорилготой.
• Өв залгамжлалын татвар - иргэнийнас барах үеийн үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн бодит үнэ (FMV); нийт үл хөдлөх хөрөнгийн хэмжээ нь муж, холбооны засгийн газраас тогтоосон босго үзүүлэлтээс давсан байх ёстой байна.
Татварын систем улс орнуудад харилцан адилгүй байдаг ба хувь хүн болон албан байгууллага нь орлого олох, үйл ажиллагаа явуулж эхлэхийн өмнө тухайн улсын татварын тухай хуулийг сайтар судлах нь чухал юм.
АНУ дахь татварын янз бүрийн нөхцөлийг доор дурдав. Ерөнхийд нь авч үзвэл:
Холбооны засгийн газар нь орлогын, байгууллагын, цалингийн татварыг;
Төр нь орлогын болон худалдааны татварыг;
Хотын захиргаа эсвэл орон нутгийн засаг захиргаа нь өмчийн татварыг тус тус голчлон ногдуулдаг байна.
Орлогын татвар
Дийлэнх улсын адил АНУ нь орлогын албан татварын өсөлтийн системтэй бөгөөд үүгээрээ бага орлоготой хувь хүмүүсээс илүү өндөр орлоготой хүмүүс эсвэл корпорациуад өндөр хувийн татвар ногдуулдаг.
Татвар төлөгчийн төлөх ахиу татварын хэмжээнд янз бүрийн хүчин зүйл нөлөөлдөг бөгөөд тэдний хүсэлтэд үндэслэн - гэрлэсэн бөгөөд хамтран хүсэлт гаргагч , гэрлэсэн бөгөөд бие даан хүсэлт гаргагч, ганц бие эсвэл өрх толгойлсон зэргээс хамаарна. Тухайн хүний мэдээлэл нь хэр хэмжээний татвар ногдуулахад том хүчин зүйл болж өгдөг. Татвар төлөгчийн орлогын эх үүсвэрээс хамааран татвар ногдуулна. Орлогын татвар ногдуулахад нөлөөлж болох өөр өөр төрлийн орлогын нэр томъёог судлах хэрэгтэй юм.
Хөрөнгийн ашгийн татвар нь хөрөнгө оруулагчдын хувьд чухал ач холбогдолтой. Үүнийг холбооны засгийн газраас ногдуулж, дагаж мөрддөг бөгөөд энэ нь хөрөнгөө үнэ цэнэ нь өссөн үед зарж олсон ашгийн татвар юм.
Ашигт ногдуулах татварын хувь хэмжээ нь тухайн хөрөнгийг эзэмшсэн хугацаанаас хамаардаг. Богино хугацааны хөрөнгийн олз (худалдан авснаас хойш нэг жил ба түүнээс бага хугацааны дотор зарагдсан хөрөнгө) өмчлөгчийн ердийн орлогын албан татварын хувь хэмжээгээр татвар ногдуулдаг бол нэг жилээс дээш хугацаанд эзэмшсэн хөрөнгөд илүү бага хувь хэмжээгээр татвар ногдуулдаг. Татварыг бууруулснаар их хэмжээний хөрөнгө оруулалтыг дэмждэг байна. Хөрөнгийг худалдсан болон татварын тайлан гаргаж байх үед өмчлөлийн хугацааг нотлохын тулд татварын бүртгэл хөтөлнө.
Цалингийн татвар
Ажил олгогч нь цалингийн татварыг ажилтны цалингаас суутган авдаг бөгөөд энэ мөнгийг эрүүл мэнд болон нийгмийн даатгалын хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх зорилгоор холбооны засгийн газарт тушаана. 2022 оны эхэнд л гэхэд ажил эрхлэгчид эрүүл мэндийн даатгалд цалингийн 1.45%, нийгмийн даатгалд 6.2% болох 147 мянган доллар төлсөн байна.
[Анхаарах: 200,000 доллараас дээш орлоготой хүн бүр (эсвэл хамтран хүсэлт гаргасан гэрлэсэн хосууд 250,000 доллар) эрүүл мэндийн даатгалд нэмэлт 0,9%-ийг төлдөг.]
Цалингийн татвар нь ажилтан болон ажил олгогчийн талын аль алинд хамаарна. Ажил олгогч нь дээр дурдсан ажилтны хувь болон ажил олгогчийн хувийн давхардсан дүнг тушаана. Ажил олгогчийн хувь хэмжээ нь суурь цалингийн даатгал болох 6.2%, нийт цалингаас эрүүл мэндийн даатгалд 1.45%-ийг тооцож төлнө. Тиймээс нийт төлөгдөх дүн нь 15.3% болдог (6.2% нь ажилтны нийгмийн даатгал, +6.2% ажил олгогчийн нийгмийн хамгаалал, +1.45% ажилтны эрүүл мэндийн даатгал, +1.45% ажил олгогчийн эрүүл мэндийн даатгал).
Цалингийн татвар болон орлогын албан татвар нь тусдаа зүйл ч хоёул ажилтны цалингаас суутган авч, засгийн газарт тушаадаг. Цалингийн татвар нь нийгмийн даатгал болон эмнэлгийн тусламжийн хөтөлбөрийг санхүүжүүлэхэд чиглэгддэг. Хувиараа хөдөлмөр эрхэлдэг хүн бол хувиараа хөдөлмөр эрхлэлтийн татвараар дамжуулан ажилтан болон ажил олгогчийн аль алиных нь татвартай тэнцэх хэмжээний татвар төлөх ёстой болдог бөгөөд энэ нь нийгмийн даатгал болон эрүүл мэндийн салбарт санхүүжилт болдог.
Байгууллагын татвар
Аж ахуйн нэгжийн татварыг тухайн компанийн татвар ногдох орлогоос төлдөг. Компанийн татвар ногдох орлогыг тооцоолох алхамууд нь:
• Борлуулалтын орлого - борлуулсан бүтээгдэхүүний өртөг (COGS) = нийт ашиг
• Нийт ашиг - ерөнхий болон захиргааны зардал (G&A), борлуулалт, маркетинг, судалгаа, хөгжүүлэлтийн(R&D) зардал, элэгдэл хорогдол гэх мэт үйл ажиллагааны зардал = хүү болон татварын өмнөх ашиг (EBIT)
• EBIT - хүүгийн зардал = татвар ногдох орлого
АНУ-д аж ахуйн нэгжийн татварын хувь хэмжээ одоогоор 21% байна. 2017 оны "Татварыг бууруулах болон ажлын байрны тухай хууль (TCJA)" гарахаас өмнө аж ахуйн нэгжид ногдох татварын хувь хэмжээ 35% байсан.
[Чухал: Ерөнхийлөгч Байден компаниудад илүү татвар ногдуулах сонирхолтой байна. Аж ахуйн нэгжийн татварын хэмжээг 26.5% хүртэл нэмэгдүүлэх эсвэл 21% хэвээр үлдээж 1 тэрбум доллараас дээш орлогоо хувьцаа эзэмшигчдэдээ тайлагнадаг компаниудад 15%-ийн доод хэмжээний татвар ногдуулах зэрэг сонголттой ажээ.]
Борлуулалтын татвар
Худалдан авагч бараа, үйлчилгээний үнийг төлөхдөө борлуулалтын татварыг мөн хамт төлдөг. Бизнес эрхлэгч нь үйлчлүүлэгчээс борлуулалтын татвараа авч, мөнгийг засгийн газарт тушаадаг.
Муж бүр өөрийн борлуулалтын татварыг системийг хэрэгжүүлж болох бөгөөд уг татвар нь бүс нутгаас хамаараад харилцан адилгүй байдаг.
2021 онд муж улсын болон орон нутгийн борлуулалтын татварын хамгийн өндөр хувь нь Теннесси мужид 9.55% байсан байна. Аляск, Делавэр, Монтана, Нью Хэмпшир, Орегон зэрэг таван муж нь өөрийн борлуулалтын татваргүй байсан ч Аляск мужид орон нутгийн борлуулалтын татвар тогтоохыг зөвшөөрсөн байна.
Өмчийн татвар
АНУ-ын нийтлэг байдаг өмчийн татвар бол үл хөдлөх хөрөнгийн зар сурталчилгааны татвар юм. Өмч хөрөнгийн татварыг тооцоход "millage" гэх аргыг ашигладаг; Энэ нь үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний 1000 доллар тутамд ногдох дүнг илэрхийлнэ (1mill=1000$). Өмчийн үнэлгээг орон нутгийн засаг захиргаанаас томилогдсон өмчийн үнэлгээ гаргагч тогтоодог. Давтан үнэлгээг ихэвчлэн нэгээс таван жил тутамд хийдэг.
Өмчийн татварын хувь хэмжээ нь харьяаллын дагуу ихээхэн ялгаатай байдаг бөгөөд олон мужид машин, завь зэрэг биет өмчид татвар ногдуулдаг. 2018 оны санхүүгийн жилд нэг хүнд ногдох өмчийн татвар хамгийн их татсан муж нь Нью Жерси бөгөөд 3,378 доллар байжээ. (Колумбиа дүүрэг 50 мужтай хамт тооцогдох юм бол нэг хүнд ногдох 3,740 долларын татвараар илүү өндөрт жагсах болно.) Харин хамгийн бага дүнтэй муж нь Алабама ба нэг хүнд ногдох татвар 598 доллар байв.
Тариф
Тариф гэдэг нь нэг улс өөр улсаас импортолсон бараа, үйлчилгээнд ногдуулдаг татвар юм. Бусад орноос импортолж буй бараа, үйлчилгээний үнийг нэмэгдүүлэх замаар дотоодын худалдан авалтыг дэмжих зорилготой.
Тарифын үндсэн хоёр төрөл байдаг:
1. Тухайн зүйлийн төрлөөс хамааран тогтмол зардлаар ногдуулдаг тариф
2. Тухайн зүйлийн үнийн дүнгийн хувиар тооцдог хураамжийн (ad valorem) тариф (өмнөх хэсэгт байгаа үл хөдлөх хөрөнгийн татвар шиг).
Тарифын талаар улс төрчдийн байр суурь хуваагдмал байдаг бөгөөд бодлого нь зорилгодоо нийцэж байгаа эсэх талаар маргаантай байдаг.
Үл хөдлөх хөрөнгийн татвар
Үл хөдлөх хөрөнгийн татварыг зөвхөн хуулиар тогтоосон хасагдах хязгаараас хэтэрсэн үл хөдлөх хөрөнгөд ногдуулдаг. 2022 оны байдлаар холбооны хасагдах хязгаар нь 12.06 сая доллар байна. Өв залгамжлалын үл хөдлөх хөрөнгө албан татвараас чөлөөлөгдөнө.
Үл хөдлөх хөрөнгийн татвар ногдуулахдаа үл хөдлөх хөрөнгийн хасагдах хязгаарын дүнг хасдаг байна. Жишээлбэл, 14.7 сая долларын үл хөдлөх хөрөнгө 2.64 сая долларын үл хөдлөх хөрөнгийн татвар төлөх ёстой. Үл хөдлөх хөрөнгийн татварын хувь хэмжээ нь 18% -иас 40% хүртэл нэмэгддэг ахиу хувь хэмжээ юм. Үл хөдлөх хөрөнгийн татварын дээд хэмжээ 40%-иас 1 сая доллараас хэтэрсэн тохиолдолд ногдуулдаг.
Мужууд нь холбооны засгийн газраас бага хасагдах хязгаарлалттай байж болох ч 1 сая доллараас бага үл хөдлөх хөрөнгийн татвартай муж байхгүй. Массачусетс болон Орегон муж нь 1 сая долларын хасагдах хязгаартай байдаг. 2021 онд Хавай болон Вашингтонд хэрэгжүүлсэн үл хөдлөх хөрөнгийн татварын дээд хэмжээ 20% байсан.
Үл хөдлөх хөрөнгийн татвар нь өв залгамжлалын татвараас ялгаатай. Өв залгамжлагчид хөрөнгийг олгохоос өмнө үл хөдлөх хөрөнгийн татвар ногдуулдаг. Харин залгамжлалын татварыг хүлээн авагч нь төлдөг. Холбооноос баталсан өв залгамжлалын татвар байдаггүй бөгөөд 2021 оны байдлаар Айова, Кентаки, Мэрилэнд, Небраска, Нью Жерси, Пенсильвани гэх зургаан муж л өв залгамжлалын татвар авдаг.
АНУ-д орлогын татвар хэрхэн ажилладаг вэ?
АНУ-д иргэдийн орлого нэмэгдэхийн хэрээр татвар аажмаар нэмэгдэж байна. Одоогоор АНУ-д холбооны татварын долоон хэсэг байдаг ба 10%-аас 37%-ийн орлогын татвартай.
АНУ-ын татвар бага уу?
Ерөнхийдөө АНУ-ын татвар бусад өндөр хөгжилтэй орнуудынхаас бага юм. Татварын бодлогын төвийн мэдээлснээр 2018 онд АНУ-ын татварын нийт орлого дотоодын нийт бүтээгдэхүүний (ДНБ) 24%-ийг эзэлж байсан бол Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын (OECD) бусад гишүүн 35 орны дундаж татвар нь 34% байжээ.
Эх сурвалж: www.investopedia.com/terms/t/taxes.asp
Орчуулсан: Дуламноров, Тэмүүжин (3B анги, Соёл-Эрдэм Дээд Сургууль)