December
3
2022
Anu.mn
Танд хэрэгтэй
АНУ-д амьдрахад хамгийн тохиромжтой 10 муж
АНУ-д амьдрахад хамгийн тохиромжтой 10 муж
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
АНУ-д амьдрахад хамгийн тохиромжтой 10 муж
Photo: Shutterstock

АНУ-ын 50 мужаас, цагаачдын дунд хамгийн алдартай хэд хэдэн муж байдаг. Yandex Zen. weproject.media суваг тэрхүү мужуудын жагсаалтыг гаргажээ.

Нью Йорк

Онцлог шинж чанарууд:

Америкийн хамгийн олон хүн амтай муж. Эдийн засаг, аялал жуулчлал, аж үйлдвэрийн томоохон бүс нутаг. Тус муж улсынхаа хамгийн өндөр татвар ногдуулдаг газар. Мөн  цагаачдын тоогоор улсдаа хоёрдугаарт ордог. Хятад, Орос, Япон, Польш, Итали, Энэтхэг зэрэг маш олон үндэстэн ястгууд амьдардаг.

Орон сууц:

Нью-Йорк болон муж улсын бусад хотууд нь, үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалтад хамгийн тохиромжтойд тооцогддог. 2019 оны үл хөдлөх хөрөнгийн дундаж үнэ 500,000 доллар

Ажил:

Ажил эрхлэх, эрэлттэй байх сайхан боломж бий. Олон цагаачид энд ажлын виз авдаг. Нью-Йорк бол хэтийн төлөв, хөдөлгөөн, эрч хүч, урам зоригийн хот юм.

Хойд Каролина

Онцлог шинж чанарууд:

Сургуулийн өмнөх боловсролоороо шилдэг муж. Хойд Каролина бол АНУ-ын эдийн засгийн өндөр хөгжилтэй арван мужуудын нэг бөгөөд АНУ-ын хоёр дахь том банкны төв юм. Энд ажилгүйдлийн түвшин бага. Өндөр мэргэшсэн мэргэжилтнүүдийн оюуны төв юм.

Орон сууц:

Нийтийн үйлчилгээний зардал багатай томоохон бизнес төв. Энд амьдрах нь хямд, хувийн байшин 200,000 доллараар худалдаж авах боломжтой.

Ажил:

Санхүүгийн салбар, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, аж үйлдвэрийн салбарууд. Хойд Каролина мужийн фермийн органик хүнсний эрэлт хэрэгцээ өндөр байдаг. Олон кино компаниуд энд байрладаг, олон мянган жуулчдыг татдаг томоохон хэмжээний кино наадам зохион байгуулдаг. Хойд Каролинад алдартай телевизийн олон ангит "Homeland" киноны зураг авалтаас гадна "Төмөр хүн 3", "Өлсгөлөн тоглоом" зэрэг киноны зураг авалтыг хийжээ.

Техас

Онцлог шинж чанарууд:

Ажилгүйдэл багатай технологийн төв. Нэг хот нь орлогын албан татваргүй. Амьдрахад таатай уур амьсгалтай. Цагаачлалын хамгийн алдартай газар. Амьдралын түвшин өндөр бүс нутаг.

Орон сууц:

Дундаж оршин суугч орон сууц худалдаж авах боломжтой. Энэ бүс нутагт үл хөдлөх хөрөнгө хамгийн боломжийн үнэтэй байдаг. Орон сууцны үнэ өөр өөр - та 100,000 доллараар мега хотуудын захад байшин худалдаж авах боломжтой.

Ажил:

Техас муж улсдаа зайнаас ажил олгогчдын хувьд дөрөвдүгээрт ордог. Олон мэдээллийн технологийн компаниудын төлөөлөгчийн газрууд энд байрладаг: eBay, Apple, PayPal, IBM, Dell. Америкийн томоохон нефтийн компаниуд энд байгаа учраас газрын тосны салбарын мэргэжилтнүүд ажиллахаар ирдэг.

Массачусетс

Онцлог шинж чанарууд:

Массачусетс мужид Америкийн алдартай баяр болох Талархлын өдөр мэндэлжээ. Албан бусаар Бэй муж гэж нэрлэдэг. Бостон бол АНУ-ын хамгийн эртний бөгөөд хамгийн баян хотуудын нэг юм. Энд алдарт Харвардын их сургууль зэрэг 70 гаруй их сургууль, коллеж байдаг. Хуучин машинд дурлагчид Бруклин руу явдаг, энд АНУ-ын хамгийн эртний музей байдаг. Давуу талд нь мэдээллийн технологи, эрүүл мэнд, дээд боловсрол зэрэг салбарууд орно. 2018, 2019 онд Массачусетс муж, амьдрахад хамгийн тохиромжтой мужаар шалгарч байсан.

Орон сууц:

Тус муж нь амьдралын чанараараа гуравт, аюулгүй байдлын хувьд дөрөвдүгээрт жагсчээ. Мөн боломжийн, хямд орон сууцтай.

Ажил:

Тус мужид нэг хүнд ногдох жилийн орлого нь 50,000 доллараас дээш байдаг.Санхүүгийн байгууллагууд, өндөр технологи, мэдлэг шаардсан салбаруудыг голчлон байна. Фрамингэмд General Motors машин угсрах үйлдвэр байдаг.

Миннесота

Онцлог шинж чанарууд:

Энэ бол Миннесотагийн уул уурхай, үйлдвэрлэлийн тэргүүлэх корпорациудын төв байр байрладаг аж үйлдвэрийн муж юм. Миннесота бол тус улсын хамгийн том төмрийн хүдрийн бүс нутаг. Энэ газар олон тооны нуурууд болон дархан цаазат газруудаараа алдартай. Аялал жуулчлал нь мужийн чухал салбаруудын нэг юм. Дэлхийн томоохон худалдааны төвүүдийн нэг Mall of America, мужийн нийслэл хотын ойролцоо, Блүүмингтон хотын захад байрладаг.

Орон сууц:

Цагаачдын дунд кондоминиумууд байрладаг Миннесота дахь орон сууцны үл хөдлөх хөрөнгө эрэлттэй байдаг. Эдгээр орон сууцнууд хурдан зарагддагаас гадна түрээслүүлж, нэмэлт орлого олох боломж олгодог. Орон сууцны үнэ сарын 800 доллараас эхэлдэг.

Ажил:

Тус муж нь хамгийн хүчирхэг хөдөлмөрийн зах зээлтэй, ажилгүйдэл багатай. Биотехнологийн компаниуд, анагаах ухаан сайн хөгжсөн. Тус муж улсын компаниуд байгаль орчинд ээлтэй эрчим хүчний өөр эх үүсвэрийг үйлдвэрлэх, ашиглах чиглэлээр тэргүүлдэг.

Мичиган

Онцлог шинж чанарууд:

Энэ бол Их нууруудын муж бөгөөд дэлхийн автомашины нийслэл юм. Энэ бол АНУ-ын хамгийн том санхүүгийн төвүүдийн нэг юм. Энд олон банк, даатгалын компани, хөрөнгө оруулалтын сан болон бусад ижил төстэй байгууллагуудын төлөөлөгчийн газрууд байрладаг.

Орон сууц:

Орон сууцны боломжийн үнэ нь Мичиган мужид амьдрахын том давуу тал юм. Эндээс та сайн мөнгө олж, байр түрээслэх эсвэл байшингийн мөнгө хурдан хуримтлуулах боломжтой. Үл хөдлөх хөрөнгийн хүү нь бага.

Ажил:

Мичиган мужийн эдийн засгийн болон ажлын гол чиглэл бол автомашины үйлдвэрлэл юм. Детройт хотод Америкийн автомашин үйлдвэрлэгчдийн төв байр байрладаг: General Motors, Ford Motor Company, Chrysler. Үүнээс гадна муж хамгийн олон боомттой.

Хойд Дакота

Онцлог шинж чанарууд:

Герман, Норвеги, Франц, Ирланд, Швед, Орос, Британи, Энэтхэг зэрэг үндэстэн ястнууд амьдардаг олон үндэстнүүдийн мужуудын нэг. Хойд Дакота нь олон тооны театр, урлагийн музей, хөгжмийн төвүүдтэй

Орон сууц:

Засгийн газрын татвар бага, хямд орон сууц худалдан авах боломжой.

Ажил:

Нэг хүнд ногдох дундаж орлого 47,000 доллар. Ажлын гол чиглэл нь хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэл. Тус муж нь маалинга, улаан буудай, наранцэцэг, хөх тариа тариалах чиглэлээр ажилладаг. Хойд Дакота мужид АНУ-ын Агаарын цэргийн хүчний хоёр том бааз байрладаг. Энд хөдөө аж ахуй, барилгын тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг алдартай Bobcat компанийн төв оффис байрладаг. Сүүлийн жилүүдэд Майкрософт зэрэг мэдээллийн технологийн томоохон компаниуд Хойд Дакота мужид салбаруудаа нээжээ.

Аляск

Онцлог шинж чанарууд:

АНУ-ын хамгийн хойд, хамгийн том муж, Америкийн аялал жуулчлалын төв. Хүмүүс энд адал явдалт, экстрим спортоор хичээллэх, байгальтай харилцах гэж ирдэг. Цагаачдад ашиг тустай тал нь,  амьдралын өндөр түвшин, нийгмийн сайн дэмжлэг, зохистой цалин юм. Чанартай боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэгээрээ ялгардаг.

Орон сууц:

Аляска бол татварт хамгийн ээлтэй улсуудын нэг юм. Энэ бол борлуулалтын болон орлогын албан татваргүй цорын ганц муж юм. Байр авах сайхан боломж байдаг.

Ажил:

Хөдөлмөр эрхлэлтийн хувьд, газрын тосны үйлдвэр, түүнчлэн загас агнуурын салбар юм. Эндхийн дундаж цалин цагт 15 доллар хүртэл байдаг.

Калифорни

Онцлог шинж чанарууд:

Эцэс төгсгөлгүй олон наран шарлагын газрууд, Холливуд, Цахиурын хөндий бүхий Америкийн хамгийн баян газар. Калифорнийн нийслэл нь Сакраменто боловч хамгийн алдартай хотууд нь Сан Франциско, Лос Анжелес юм. Эндхийн хамгийн сайн худалдааны төв болох тансаг Беверли Хиллст хамгийн нэр хүндтэй брэндүүд төвлөрч, олон дэлгүүрүүд нь, зөвхөн нэг үйлчлүүлэгчид үйлчилэхээр хааж байх нь харагддаг. Калифорниа нь аялал жуулчлалын салбар сайн хөгжсөн, гэр бүлийн амралт, зугаа цэнгэлийн олон сайхан боломж бүхий таатай уур амьсгалтай газар.

Орон сууц:

Калифорнид орон сууцны үнэ өндөр байдаг - 550,000 доллараас дээш. Гэхдээ та хямд түрээсийн байр олох боломжтой. Мужийн нэг онцлог нь ажил олгогчоос орон сууц өгөх боломж юм. Калифорнид байр түрээслэх дундаж зардал сард 2500 доллар байдаг.

Ажил:

IT, технологи, эдийн засаг, физикийн салбарын мэргэжилтнүүдээс гадна бизнес хийх гэж мужид ирдэг. Нэг хүнд ногдох дундаж орлого 80 мянган доллар.

Вашингтон

Онцлог шинж чанарууд:

Вашингтоны нийслэл нь Олимпиа хот, хамгийн том хотууд нь Сиэтл, Спокан, Такома юм. Вашингтоны албан бус нэр нь мөнх ногоон муж, учир нь тэнд ногоон байгууламж, мод ихтэй. Гранж хөгжмийн хэв маяг, кофены хэрэглээний онцгой соёлын төрсөн газар. Америкийн олон сүлжээ кофе шоп Сиэтл хотод байгуулагдсан.

Орон сууц:

Орлогын татвар, франчайзын татвар байхгүй байгаа нь Вашингтонд амьдрахад том давуу тал болдог. Гэхдээ энд үл хөдлөх хөрөнгийн үнэ өндөр байна. Байшингийн дундаж үнэ 379,000 доллараас эхэлдэг.

Ажил:

Энэ муж нь,  АНУ-д ажиллах виз авахад хамгийн ирээдүйтэй газруудын нэг юм. АНУ-ын алдартай Microsoft, Amazon компаниудын төв оффисууд, Google болон Boeing-ийн оффисууд энэ мужид байдаг.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.