АНУ-д орон сууцны түрээсийн үнэ дундаж цалинтай харьцуулахад харьцангуй боломжийн байдаг. Гэсэн хэдий ч зардал нь байршил болон таны сонгосон байрны төрлөөс хамаарна. Хотын захын “цагаан хашаатай” байшингаас эхлээд хотын төвд байрлах орчин үеийн дээврийн хөндийн орон сууц зэрэг янз бүрийн, маш олон төрлийн байшин, орон байрнууд АНУ-д байдаг.
Гэхдээ та ямар төрлийн газар амьдрахаа шийдэхээсээ өмнө түрээслэх эсвэл худалдаж авах эсэхээ бодох хэрэгтэй. Орон сууц эсвэл байшин түрээслэх нь олон гадаадын иргэдийн хувьд хамгийн түгээмэл сонголт юм. Гэсэн хэдий ч АНУ-д байшин худалдаж авах нь тийм ч төвөгтэй зүйл биш бөгөөд олон гадаадын иргэд орон сууцны өмчлөгч болохыг илүүд үздэг.
Байшин эсвэл орон сууц түрээслүүлнэ,
Та гадаадын иргэн ч бай, дотоодын иргэн ч бай АНУ-д байр эсвэл байшин түрээслэх арга нь нээх ялгаагүй байдаг. Үйл явц болон гэрээ нь ихэвчлэн ижил байдаг бөгөөд таны иргэншилээс шалтгаалж түрээслэхээс татгалзах боломжгүй. Гол ялгаа нь түрээсийн гэрээнд гарын үсэг зурахаас өмнө бүрдүүлэх ёстой баримт бичгүүдийн тоо, мөн security deposit буюу аюулгүйн урьдчилгаа төлбөр, барьцаа төлбөрийн хэмжээ байж болно.
Дундаж түрээсийн үнэ,
АНУ-ын хэмжээнд түрээсийн дундаж үнийг тодорхойлох бараг боломжгүй ба улс даяар янз бүрийн түрээсийн сонголтууд байдаг тул төвөгтэй. Түрээсийн үнэ нь ихэвчлэн үл хөдлөх хөрөнгийн төрөл, хаана байрлаж байгаагаас хамаардаг. АНУ-д нэг өрөө (single bedroom) орон сууцны дундаж түрээс 900-1000 ам.доллар байна. Бүх төрлийн үл хөдлөх хөрөнгийн түрээсийн дундаж үнэ ерөнхийдөө 1700 орчим ам.доллар байдаг.
Хамгийн үнэтэй газруудад сарын дундаж түрээс нь,
1 унтлагын өрөөтэй орон сууц, байр: Колумбийн дүүрэгт 2,400, Массачусетс 2,100, Калифорниа 1,600, Нью-Йорк 1,600, Мэрилэнд 1,500. (USD)
Хамгийн боломжийн бүсэд сарын дундаж түрээс нь,
Мужуудаар, 1 унтлагын өрөөтэй орон сууц (USD) Өмнөд Дакота 550, Нью Мексико 550, Арканзас 600, Вайоминг 650, Хойд Дакота 650 гэх мэт.
Та хаана амьдарч байгаагаас хамааран АНУ-д байр түрээслэхдээ цалингийнхаа 30-аас доошгүй хувийг төлнө гэж тооцоорой.
Том хотуудын түрээсийн төлбөр хэр их байдаг вэ?
1 унтлагын өрөөтэй орон сууц, байр нь (USD) Сан Францискод 3500, Нью-Йорк хот 3000, Лос Анжелес 2500, Бостон 2500, Чикаго 2000, Майами 1800 гэх мэт байна.
Гадаадын иргэн байр түрээслэхэд,
АНУ-д дотоодын болон гадаадын иргэн орон сууц түрээслэхийн гол ялгаа нь гадаадын иргэн бол санхүүгийн тогтвортой байдлаа баталгаажуулахын тулд нэмэлт бичиг баримт бүрдүүлэх шаардлагатай болдогт оршино. Хэн нэгэн АНУ-д анх ирэхдээ зээлийн бүртгэлгүй, түүхгүй байдаг тул түрээслэгч нь түрээсийн төлбөрийг тооцохдоо кредит түүхэд нь найдах боломжгүй байдаг. Тийм ч учраас та олон улсын зээлийн оноо, ажлын байрны бичиг баримтаа харуулах, зарим тохиолдолд илүү өндөр барьцаа (хоёроос арван хоёр сарын түрээс) төлөхөд бэлэн байх ёстой.
АНУ-ын Түрээсийн үйл явц ба дүрэм,
Та онлайнаар сонголтоо хайж түрээслэх үйл явцаа эхлүүлээрэй. Та оршин суухыг хүсч байгаа орчноо судалж, тэнд ямар төрлийн орон сууц байгааг хараарай.
Ихэнх тохиолдолд та метрополис хотын төвд байх өндөр байшинд байрлах студио орон сууц эсвэл хотын захын байшинг сонгохоос үл хамааран байр нь тавилгатай байх болно. Тавилгагүй орон сууц олох нь төвөгтэй байдаг ба та тавилгагүй байшин хайж байгаа бол танд илүү их аз хэрэгтэй байх болно.
Мэргэжлийн нүүлгэн шилжүүлэх үйлчилгээ үзүүлэгч эсвэл үл хөдлөх хөрөнгийн агенттай хамтран ажиллах нь түрээсийн үйл явцыг илүү хялбар болгож, түрээсийн залилангаас зайлс хийхэд тусална. Хэрэв та өөрөө орон сууц хайж байгаа бол олон онлайн хэрэгсэл, олон нийтийн мэдээллийн хэрэгсэл эсвэл орон нутгийн сонины зар сурталчилгаанд найдаж, дуртай газраа олох боломжтой.
Та өөрийн хэрэгцээнд тохирсон, таалагдсан амьдрах газраа олсны дараа түрээсийн анкет бөглөх хэрэгтэй болно. Энэ баримт бичгийг ихэвчлэн түрээслүүлэгч бүрдүүлдэг. Үүнд холбоо барих мэдээлэл, түүнчлэн ажил эрхлэлт болон урьд нь түрээсэлж байсан газрын талаарх мэдээллийг асуусан байдаг.
Lease or rent, Түрээсийн гэрээ?
Байр хайхдаа ямар төрлийн түрээсийн гэрээ хийх вэ гэдгээ мэдэж байх хэрэгтэй юм. Lease or rent? Ялгаа нь rental agreement нь богино хугацааных (1 сар дунджаар), lease contract нь урт хугацааных (12 сар дунджаар).
Түрээсийн тухайд lease contract нь хамгийн түгээмэл сонголт юм. Энэ баримт бичиг нь тодорхой хугацаатай (зургаан сар, нэг жил ба түүнээс дээш) бөгөөд түрээсийн хугацаа дуусахад сунгах шаардлагатай. Гэрээний үргэлжлэх хугацаанд түрээслэгч нь хоёр тал тохиролцоогүй тохиолдолд таны гэрээнд ямар нэгэн өөрчлөлт оруулах (жишээлбэл, түрээсийн үнийг нэмэгдүүлэх) эрхгүй.
Rental agreement нь богино хугацааны, сар сараар түрээслэх сонирхолтой түрээслэгчдэд илүү хэрэгтэй. Энэ гэрээ нь ихэвчлэн нэг сар үргэлжилдэг бөгөөд цуцлах тухай бичгээр мэдэгдэл хийгээгүй тохиолдолд автоматаар шинэчлэгддэг. Энэ төрлийн түрээсийн гэрээ нь түрээслэгчдэд гэрээний дэлгэрэнгүй мэдээллийг хүссэн үедээ өөрчлөх боломжийг олгодог боловч тэд урьдчилан мэдэгдэх ёстой.
Түрээслэхэд ямар бичиг баримт бүрдүүлэх вэ?
Орон сууцны эзэнтэй харилцахдаа дараах бичиг баримтыг бүрдүүлэхэд бэлэн байгаарай.
- Паспорт
- Ажиллаж байгаагаа нотлох баримт (ажил олгогчийн захидал, хөдөлмөрийн гэрээ гэх мэт)
- Санхүүгийн мэдээлэл (банкны хуулга гэх мэт)
- Нийгмийн даатгалын дугаар (хэрэв аль хэдийн авсан бол)
- Өмнөх түрээслүүлэгчдийн холбоо барих мэдээлэл
АНУ-ын орон сууцны түрээсийн гэрээнд анхаарах зүйлс,
Таны түрээсийн гэрээ дараах мэдээллүүдийг агуулсан байх ёстой:
- Гэрээний хугацаа
- Гэрээ дуусгавар болох үүрэг (түрээслэгч болон түрээслэгчийн хувьд)
- Цуцлах заалт
- Түрээсийн хугацаа
- Төлбөр хийх нөхцөл
- Төлбөрийг хожимдуулсан тохиолдолд, нөхцөл
- Ток цахилгаан, газ гэх мэт бусад зардлууд
- Засвар үйлчилгээ, засварын заалт
- Барьцаа төлбөрийг хэрхэн, хэзээ буцааж өгөх ёстойг бичнэ.
Хэрэв та орон сууцанд нүүж орж байгаа бол барилгын дүрэм журамтай танилцах цаг гаргаарай. Эдгээр нь гэрийн тэжээвэр амьтдад зориулсан хязгаарлалт, чимээгүй цаг, коридор, шатны засвар үйлчилгээ гэх зэрэг байж болно.
Ерөнхийдөө АНУ-ын түрээсийн хууль нь түрээслэгчийг илүү дэмждэг. Шударга орон сууцны тухай хуулиар орон сууцны эздийг гарал үүсэл, хүйс, арьсны өнгө, шашин шүтлэг, хөгжлийн бэрхшээлтэй, гэр бүлийн байдлаас нь хамааруулан хэн нэгнийг ялгаварлан гадуурхахыг хатуу хориглодог.
Барьцаа болон бусад зардал,
АНУ-ын мужуудын тал орчим хувь нь барьцаа төлбөрийн хэмжээ хэр их байж болохыг хязгаарласан байдаг. Эдгээр мужуудад барьцаа төлбөрийн дүн нь гурван сар хагасын түрээсээс хэтэрч болохгүй. Зарим мужид барьцаа төлбөрийг түрээслэгчийн данснаас тусдаа данс руу шилжүүлэхийг шаардаж болно. Орон сууцны эзэн түрээслэгчдээ барьцаагаа буцааж өгөхөд шаардагдах хугацаа нь муж бүр өөр өөр байдаг (14-60 хоног байж болно).
Таны анхаарах ёстой бусад зардал бол өргөдлийн хураамж, түрээслэгчийн даатгал, нийтийн үйлчилгээний төлбөр, зогсоол, засвар үйлчилгээний төлбөр, гэрийн тэжээвэр амьтдын барьцаа эсвэл сарын хураамж юм.
Эх сурвалж: www.internations.org