February
5
2023
Anu.mn
Танд хэрэгтэй
АНУ-д карьераа хэрхэн бий болгох вэ: Дээд боловсролгүй байсан ч тушаал дэвшихэд хялбар ком ...
АНУ-д карьераа хэрхэн бий болгох вэ: Дээд боловсролгүй байсан ч тушаал дэвшихэд хялбар компаниуд
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
АНУ-д карьераа хэрхэн бий болгох вэ: Дээд боловсролгүй байсан ч тушаал дэвшихэд хялбар компаниуд
Photo: IStock

Ихэнх ажилчид, ажиллаж буй газартаа ирээдүйн хэтийн төлөв нь харагдахгүй байгаагаас ажлаасаа гардаг. Харин зохих боловсролгүй ч байсан, ажилчдаа сургаж, албан тушаал ахиулж, дэвшүүлж байдаг компаниуд байдаг талаар CNBC мэдээлэв.

Ажилчид ажлаасаа гарах шалтгаануудад, голдуу бага цалин, уян хатан бус байдал, ирээдүй харагдахгүй, дотроо ахих арга зам байхгүй байх зэрэг нөхцөлүүд ордог. 2023 оны 1-р сард хийсэн Joblist-ийн, 30,000 гаруй ажил хайгчийг хамруулсан судалгаагаар, 2022 онд ажлаасаа гарсан ажилчдын бараг тавны нэг буюу 17 хувь нь компанидаа өсөх боломж хязгаарлагдмал байсан тул ажлаа орхисон гэсэн дүгнэлт гарсан байна.

Гэтэл аз болоход, ажилчдынхаа ахих хөгжихөд хөрөнгө оруулалт хийдэг компаниуд бас байдаг бөгөөд Burning Glass Institute, Харвардын Бизнесийн Сургууль, Шульцын гэр бүлийн сан зэрэг судалгааны фирм саяхан, АНУ-д ийм төрлийн хөрөнгө оруулалт хийдэг шилдэг 250 компанийн жагсаалтыг гаргажээ. Тэдний тайланг American Opportunity Index буюу “Америкийн боломжийн индекс”гэж нэрлэдэг. Энэ судалгаанд хамрагдсан компаниудаас харилцаа холбооны аварга, AT&T компани  карьерын өсөлтийн хувьд өндөр боломжтой хамгийн сайн компаниар тодорчээ. Энэ компанид 203 мянга орчим хүн ажилладаг. "AT&T нь ​​дөрвөн хэмжүүрээр ажилчдаа чадавхжуулахдаа гарамгай байсан учраас нэгд шалгарсан. Нэгдүгээрт, ямар ч туршлагагүй хүмүүст ихээхэн боломж олгож, тэднийг сайн сургаж, дараа нь өөр газар илүү өндөр албан тушаалд шилжих боломжийг олгодог карьераа эхлүүлэх гайхалтай тавцан гэдэг нь харагдсан. Хоёрдугаарт, тогтвор суурьшилтай ажиллаж буй хүмүүсийг хурдан дэвшүүлдэг. Гуравдугаарт, AT&T-д хурдан дэвшихийн тулд танд эрдмийн зэрэг авах шаардлагагүй. Дөрөвдүгээрт, AT&T нь бусад фирмүүдээс илүүтэйгээр дотроо ахиулах замаар ажлын байраа дүүргэдэг" гэж  Burning Glass Институтын ерөнхийлөгч Мэтт Сигелман ярьжээ.

"Бид аливаа албан тушаалд хамгийн сайн тохирох нэр дэвшигч эсвэл ажилтныг томилохдоо, тухайн хүнийг ​​ хандлага болон ур чадварынх нь талаас илүүтэй хардаг. Дээд боловсролтой байх албагүй гэж үздэг. AT&T-ийн нийт албан тушаалын 5 хүрэхгүй хувьд л дээд боловсролтой байхыг шаарддаг. Өнгөрсөн жил бид 3000 орчим ажилтнаа менежер болгосон, мөн 2022 онд шаардлагатай  болсон 45,000 орчим албан тушаалын бараг 50 хувийг нь дотроосоо одоо байгаа ажилчидаасаа томилсон” гэж Гүйцэтгэх захирал, ахлах дэд ерөнхийлөгч Анжела Сантоне ярьж байв.

Сингелман, -“Уг жагсаалтад орсон тэргүүлэгч компаниудын хувьд, мөн үүнтэй адил хандлага ажиглагдсан. Эдгээр компаниуд, ажилтнуудынхаа албан тушаалыг ахиулахын тулд ажилтнуудаа сургахад хөрөнгө оруулалт хийж байна. Тэд шаардлага хангахуйц мэргэжилтэн бэлтгэх эсвэл системчилсэн сургалтад хамруулахын зэрэгцээ, мөн эрдмийн зэрэг авахаар суралцаж буй ажилтнуудаа ивээн тэтгэснээр компанидаа үлдэх магадлал нь өндөр байдгийг тооцон илүү сайн ур чадварыг олж авахад нь тусалдаг байдал харагдсан." гэж ярьжээ.

Эдгээр тэргүүлэх компаниудад, American Express, Cisco Systems, PG&E, Microsoft орсон байна.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.