Өвлийн хүйтэн, сэрүүний улирал хаяанд ирж, халаалтын төлбөртөө санаа тавих цаг ирлээ. Халаалтын төлбөрөө хэмнэхийн тулд, өвлийн улиралд термостатаа тохируулснаар дулаан байж, халаалтын мөнгөө хэмнэх зарим аргуудыг LifeHacker зөвлөжээ.
Гадаа хүйтэн үед гэрийнхээ термостатыг хамгийн өндөр дээр нь тавих сайн ч, байнга ингэх нь эрчим хүчний төлбөрийг өндөр гаргадаг.
Эрчим хүчний хэмнэлттэй өвлийн үеийн термостатын тохиргоо
Хүмүүсийн тухтай байх өрөөний температур янз бүр байдаг. Зарим нь сэрүүн байхыг сонгож, дулаан хөнжил, хувцас хэрэглэдэг. Харин бусад нь, өвлийн улиралд гэртээ богино өмд, подволктой байж болох дулааныг илүүд үздэг. Гэхдээ хэрэв та халаалтын зардлаа бага байлгахад анхаарч байгаа бол АНУ-ын Эрчим хүчний яамны эрчим хүчний хэмнэлтийн хэрэглээний нөөцийн Energy Saver төвөөс, термостатаа өдрийн цагаар 20°C-т тохируулах, шөнөдөө эсвэл гэртээ байхгүй үедээ хэдэн градусаар буулгах зэрэг хэд хэдэн зөвлөмжийг санал болгожээ.
Хэрэв 20 хэм нь хэт сэрүүн мэт санагдаж байгаа бол, үүний шалтгааныг Эрчим хүч хэмнэлтийн ажилтнууд, дотор болон гадна температурын зөрүү бага байх тусам эрчим хүчний төлбөр бага гардаг гэдгээр тайлбарлав. Мөн өвлийн улиралд өрөөний температур бага байх тусам дулаан бага алдагддаг. Тиймээс гэрийн бага температур удаан байх тусам төдий чинээ эрчим хүч хэмнэх болно гэсэн байна.
Өвлийн халаалтыг хэмнэх бусад зөвлөмжүүд
Таны термостатын тохиргооноос гадна энэ өвөл таныг дулаацуулж, халаалтын төлбөрөө бууруулахад туслах Эрчим хүч хэмнэлтийн газрын зарим зөвлөмжийг энд оруулав.
Эх сурвалж: lifehacker.com