АНУ-ын Нийгмийн хамгааллын албанаас (US Social Security Service) тэтгэвэр авахын тулд доод тал нь хэдэн жил ажиллах шаардлагатай, яаж өндөр тэтгэмж авах вэ гэж олон хүн асуудаг. Эдгээр асуултын хариултыг Tododisca нийтэлжээ.
Тэтгэвэр авахад ажилласан жил нь хангалттай эсэхдээ эргэлздэг цагаачдын дунд энэ асуулт маш түгээмэл байдаг. АНУ-ын ямар ч иргэн тодорхой нөхцөл хангаснаар нийгмийн хамгааллын тэтгэмж авах эрхтэй байна.
2022 онд Нийгмийн даатгалын тэтгэмжийн дээд хэмжээ сарын 4,194 доллар болсон. Энэ хамгийн дээд хэмжээний тэтгэвэр авах талаар ба тэтгэвэрийн хэмжээгээ тогтоолгохдоо анхаарах хэдэн зүйлийг товчоор тайлбарлавал:
Хэдэн жил ажиллаж байж (Social Security benefit) тэтгэвэр авах вэ?
АНУ-ын тэтгэврийн доод шаардлага бол та дор хаяж 40 кредиттэй байх ёстой. Ажилласан жил бүр Social Security Administration(SSA)-ын дансанд кредит нэмдэг бөгөөд 40 кредитэд хүрэхийн тулд тухайн хүн 10-аас доошгүй жил ажилласан байх ёстой.
Тэтгэмж авах өөр нэг онцгой нөхцөл нь хөгжлийн бэрхшээл, хөдөлмөрийн чадвар алдалт юм. Гэхдээ хөдөлмөрийн чадвар алдалт нь зэрэглэн хуваасан байдаг ба хэдэн хувь хөдөлмөр эрхлэх чадвар алдсан байхаас шалтгаалан өөр өөр байдаг тул онцгой нөхцөлүүд болон ерөнхий шаардлагад нийцэх эсэхээ олж мэдэхийн тулд орон нутгийн SSA оффистой холбоо барих хэрэгтэй.
Сард хамгийн өндөр тэтгэвэр хэрхэн авах вэ?
Тэтгэмж авахад, доод тал нь 10 жил ажилласан байх хэрэгтэй ч энэ тэтгэврийн дүн маш бага байх болно. Харин сарын 4194 долларын тэтгэвэр авахын тулд, өндөр цалинтайгаар 35-аас доошгүй жил ажилласан байх шаардлагатай. Үүнээс гадна, тэтгэвэрт гарах нас нь өндөр тэтгэвэр авах түлхүүр юм.
Тухайн хүн 62 насандаа (эрт тэтгэвэрт гарах нас) тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргаж болно. Гэхдээ энэ тохиолдолд бүрэн хэмжээний тэтгэмжийн 70%-ийг л тогтоолгох болно. Тэгэхээр 100%-иар тэтгэмж авахын тулд 67 нас (тэтгэвэрт гарах нас) хүрэх хэрэгтэй. Хэрэв Нийгмийн даатгалын тэтгэврийн дээд хэмжээг авахыг хүсвэл 70 нас хүртэл ажиллах ёстой. Энэ нь сард 4,194 долларын SSA тэтгэмж авах цорын ганц арга зам байна.
Эх сурвалж: forumdaily.com