АНУ-д аялахаасаа өмнө энэ улсын нутаг дэвсгэрт ямар бүтээгдэхүүн оруулж болохгүйг мэдэх хэрэгтэй бөгөөд авч явж байгаа бүх хүнсний бүтээгдэхүүнээ декларацидаа бичих ёстой. Хэрэв бичээгүй бүтээгдэхүүн олдвол зөрчигчийг 1100-60000 доллараар торгодог юм байна.
Хүний эрүүл мэнд, хүрээлэн буй орчин, газар тариалан, фермийн амьтад, гоёл чимэглэлийн ургамал, олон нийтийн газар нутагт хортой хортон шавьж, өвчин тээх тараах болзошгүй гэж үздэг тул USDA тодорхой хүнсний бүлгүүдийн импортыг хязгаарлаж, хориглодог.
Та https://acir.aphis.usda.gov/s/ авч явж буй жимс, хүнсний ногоогоо импортлохыг зөвшөөрсөн эсэхийг шалгах боломжтой.
Мах, сүүн бүтээгдэхүүн, өндөг, тэдгээрийг агуулсан бүтээгдэхүүн нь тусгай зөвшөөрөл шаарддаг бөгөөд энэ тохиолдолд гарал үүслийн улс нь чухал байдаг.
Нэмж дурдахад бид танд дараах үйлчилгээний вэбсайтуудаар зочлохыг зөвлөж байна.