Дэлхий дээр олон дур булаам газрууд байдаг бөгөөд тэдгээрийн ихэнх нь АНУ-д байдаг. Тиймээс тус улсын оршин суугчид манай гарагийн санал болгож буй байгалийн болон хүний гараар бүтсэн хамгийн гайхалтай объект, байгууламжийг үзэхийн тулд дэлхийн өнцөг булан бүрт аялах шаардлагагүй юм. АНУ-д байрлах "Дэлхийн гайхамшгуудын" жагсаалтыг Only in your State эмхэтгэн нийтэлжээ.
1. Аризонагийн Гранд Каньон
Гранд хавцал бол Америкийн хамгийн алдартай байгалийн гайхамшгуудын нэг юм. Энэ нь 1979 онд ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэгдсэн бөгөөд сүр жавхлангаараа зочдыг гайхшруулдаг байгалийн үзэсгэлэнт газар юм. Их хавцал нь 277 миль (365 км) урт бөгөөд бараг 6 сая жилийн турш оршин тогтнож байна. Энэ нь Колорадо гол хадны дундуур урсах үед үүсч, олон зууны явцад байгалийн гайхалтай тогтоцыг бий болгосон.Энэ бүс нутагт эрт дээр үеэс уугуул америкчууд суурьшсан. Их хавцлыг үзсэн анхны европ хүн бол 1540 онд тэр хавцлыг санамсаргүй олж харсан Испанийн иргэн Гарсиа Лопес де Карденас юм.
2. Нью-Йорк, Ниагара хүрхрээ
Ниагара хүрхрээ бол АНУ-ын өөр нэг байгалийн гайхамшиг юм. Гурван тусдаа хүрхрээ байдаг бөгөөд тэдгээрийг Ниагара хүрхрээ гэж нэрлэдэг.Эдгээр хүрхрээ нь 165 фут (50 метр) өндрөөс унадаг дэлхийн хамгийн хүчтэй хүрхрээ юм. Өнөөдөр энэ хүрхрээ нь дотоодын болон гадаадын жуулчдын хамгийн их очдог газруудын нэг бөгөөд дэлхийн өнцөг булан бүрээс олон мянган уран бүтээлч, гэрэл зурагчдыг татдаг газар юм.
3. Калифорниа дахь Секвойа ба Улаан мод
Эдгээр ойд дэлхий дээрх хамгийн өндөр мод ургадаг. Аварга улаан мод, секвоиа нь дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн зочдын сонирхлыг татдаг.Улаан мод нь адилхан харагддаг боловч үнэндээ тэд өөр өөр төрлийн ургамал бөгөөд чийглэг орчныг илүүд үздэгээс Калифорнийн хойд хэсэгт голчлон ургадаг. Тэд 378 фут (115 метр) өндөрт хүрч ургаж чаддаг. Харин секвоия мод нь уулархаг газрын хуурай халуунд дуртай. Тэд улаан модноос доогуур бэлээр ургадаг. Генерал Шерман хочтой нэг мод нь, 1.2 тонн орчим жинтэй, 30 метр диаметртэй. Өнөөдөр энэ нь дэлхий дээрх хамгийн том амьд организмд тооцогдож байна.
4. Үхлийн хөндий, Невада
Үхлийн хөндийн үндэсний цэцэрлэгт хүрээлэнд орших энэхүү цөл нь дэлхийн хамгийн өвөрмөц байгалийн дурсгалт газруудын нэг юм. Энэ бол Хойд Америкийн хамгийн нам дор, хамгийн хуурай, хамгийн халуун газар юм. Цөл нь далайн түвшнээс 282 фут (86 м) доогуур оршдог бөгөөд манай гаригийн хамгийн халуун газар гэж тооцогддог. 1913 онд дэлхий дээрх хамгийн өндөр агаарын температур энд бүртгэгдсэн: Фаренгейтийн 134 градус (57 градус). Ховорхон орох бороо нь, энэхүү нүцгэн элсэн цөлийг цэцэгсээр дүүргэн диваажин болгон хувиргаж бүс нутгийг бүрэн өөрчилөх нь бий.
5. Cliff Palace, Колорадо
Эдгээр сюрреал оромжууд Меса Верде үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байрладаг. Энэ бол Хойд Америкийн хамгийн том хад чулуун байгууламж бөгөөд мэдээжийн хэрэг тус улсын хамгийн том үндэсний баялагуудын нэг юм. Хэдэн мянган жилийн өмнө баригдсан энэхүү асар том цогцолборт хүмүүс 150-иас доошгүй жилийн турш амьдарч байсан бөгөөд учир битүүлгээр орхигдсон газар юм. Зарим судлаачид, ган гачигаас болж хоол хүнсгүй болсон нь нутгийн иргэдийг нүүхэд хүргэсэн гэж үздэг. Cliff Palace-ийн архитектур нь маш сонирхолтой юм. Оромжуудыг эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж өндөр одоогийнхоос хамаагүй бага байсан тул барилга байгууламж, хаалганы хэмжээ нь хамаагүй намхан баригдсан нэж үздэг байна. Малтлагаар 150 гаруй өрөөг гаргасан бөгөөд энэ ордон нь томоохон хот эсвэл олон нийтийн төв байсан байж магадгүй юм.
6. Айовагийн наминчлалын сүм
Хүний гараар бүтсэн энэхүү гайхамшгийг харах нь ямар их сэтгэл хөдөлгөм болохыг үгээр илэрхийлэхийн аргагүй. Энэхүү барилгын бүх хэсэг олон өнгөөр гялалзан туяарах үнэт чулуугаар бүрхэгдсэн байдаг. Гротт бол Герман цагаач Пол Добберштайны амьдралын бүтээл юм. Германд залуу байхдаа Добберштейн маш их өвдөж, түүнийг эдгэрэхэд нь туслах юм бол ариун Мариагийн хүндэтгэлийн сүм барина гэж тангарагласан бөгөөд тэр амлалтаа АНУ-д биелүүлсэн. Добберштейн уг бунханыг барихаасаа өмнө 14 жилийн турш чулуугаа цуглуулж барилгадаа ашиглаж, 2002 онд нас барах хүртлээ амьдралынхаа 42 жилийг барилгадаа зориулсан аж.
7. Аляскийн Хаббардын мөсөн гол
Distribution Bay-д байрлах энэхүү асар том мөсөн голын өргөн нь 10 км, 400 фут (122 м) өндөр юм. Үүнээс мөсөн уулс тасарч буй нь, үзэх зүйлийг улам сонирхолтой болгож байдаг. Энэхүү мөстлөгийн массын ихэнх хэсэг нь усан дор нуугдаж байдаг бөгөөд энэ нь түүний харагдах хэсэг нь хичнээн том болохыг харах бишрэхэд хүргэдэг. НАСА-гийн дэлхийн ажиглалтын төвөөс Хаббардын мөсөн гол зузаарч байгаа бөгөөд энэ нь цаг хугацааны явцад хэмжээ нь улам томорно гэсэн үг ажээ.