Даатгалын шимтгэл гэж юу вэ?
Даатгалын хураамж гэдэг нь хувь хүн, аж ахуйн нэгжийн даатгалд төлж буй мөнгөн дүн бөгөөд эрүүл мэнд, автомашин, орон сууц, амь насны даатгал гэсэн төрлүүдээр даатгалын шимтгэл төлөгддөг. Энэхүү шимтгэл нь даатгалын компанийн орлого болсноор даатгалын байгууллага нь даатгагуулагчидын гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудыг хангах үүрэг хариуцлага хүлээнэ. Хувь хүн эсвэл хуулийн этгээд шимтгэлээ төлөөгүй тохиолдолд даатгал хүчингүй болно.
Даатгал хэрхэн ажилладаг вэ?
Та даатгалын байгууллагад хандахад, даатгагч танаас хураамж авах бөгөөд энэ нь таны даатгалд хамрагдсаны төлбөр юм. Даатгуулагчид нь даатгалын шимтгэлээ төлөх хэд хэдэн хувилбараас сонгох эрхтэй. Зарим даатгагчид, даатгуулагчидыг даатгалын хураамжийг хэсэгчлэн буюу сар эсвэл хагас жилээр төлөхийг зөвшөөрдөг бол зарим нь даатгал эхлэхээс өмнө урьдчилгаа төлбөрийг бүрэн төлөхийг шаарддаг байна.Шимтгэлийн хэмжээ нь төрөл бүрийн хүчин зүйлээс хамаарч ялгаатай байдаг. Үүнд:
Даатгуулах үеийн шимтгэлтэй зэрэгцэн татвар, үйлчилгээний хураамж зэрэг нэмэлт төлбөр гарч болно.
Автомашины даатгал
Автомашины даатгалын хувьд хот, суурин газарт амьдардаг шинэ жолоочид тавигдах шаардлага нь, захын дүүрэгт амьдардаг шинэ жолоочид тавигдах шаардлагаас өндөр байх магадлалтай. Ерөнхийдөө эрсдэл их байх тусам даатгалын шимтгэл илүү өндөр байдаг.
Амь даатгал
Амь насны даатгалын хувьд таны даатгалын шимтгэлийн хэмжээг дараах эрсдэлт хүчин зүйлс (тухайлбал, таны одоогийн эрүүл мэнд) тодорхойлно. Та залуу байх тусам таны хураамж бага байх болно. Харин нас ахих тусам даатгалын компанид илүү их шимтгэл төлөх болдог.
Шимтгэлийг хэрхэн тооцдог вэ?
Даатгалын гэрээний хугацаа дууссаны дараа даатгалын шимтгэлийн хэмжээ нэмэгдэж болно. Даатгагч нь, өмнөх хугацаанд тодорхой төрлийн даатгалтай холбоотой гарсан даатгуулагчийн гомдлууд, тухайн даатгалтай холбоотой эрсдэлүүд нь өссөн байх, эсвэл даатгалд хамруулах зардал нэмэгдсэн тохиолдолд нөхөн төлбөрийн хураамжийг нэмэгдүүлж болно.
Даатгалын компаниуд нь, тухайн даатгалын эрсдэлийн түвшин болон хураамжийн үнийг тодорхойлохын тулд актуар хөлслөн ажиллуулдаг бөгөөд нарийн алгоритмууд болон хиймэл оюун ухаан бий болсноор даатгалын үнэ, борлуулалтыг үндсээр нь өөрчилж байна. Ирээдүйд алгоритмууд актуар ажилтнyудыг орлох болно гэж үздэг хүмүүс болон алгоритмын хэрэглээ нэмэгдэж байгаа нь актуар-хүмүүсийн илүү их оролцоог шаардах болно гэж нотолдог хүмүүс хоорондын мэтгэлцээн, маргаан энэ мэргэжлийг "дараагийн түвшинд" хүргэх түлхэц болж өгч байгаа аж.
Даатгагчид нь, үйлчлүүлэгчид болон даатгуулагчдынхаа төлсөн шимтгэлийг даатгалтай холбоотой үүргээ биелүүлэх нөхөн төлбөрт ашигладаг. Тэд орлогоо өсгөхийн тулд даатгуулагчийн даатгалд хамрагдах зарим зардлыг нөхөн төлөх, компанийнхаа даатгалын шимтгэлийн үнийн өрсөлдөх чадвараа хадгалах асуудлууд зэрэгт урамшуулал маягаар хөрөнгө оруулалт хийх нь бий.
Даатгалын компаниуд хөрвөх чадвараа үргэлж тодорхой түвшинд байлгах шаардлагатай байдаг бөгөөд улсын даатгалын зохицуулагчид даатгагчид нөхөн төлбөр төлөхөд шаардагдах хөрвөх чадвартай хөрөнгийн тоо, активуудын хэмжээг тогтоож байдаг байна.
Онцгой анхаарах зүйлс
Ихэнх хэрэглэгчид хамгийн хямд даатгалын шимтгэлтэй даатгалын компани олохыг хамгийн сайн арга гэж үздэг. Та хувийн даатгалын компаниудаас бие даан сонгох боломжтой. Үнийн санал болон танилцуулгыг онлайнаар өөрөө хайх нь хялбар байдаг. Жишээ нь, эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хууль (ACA) нь даатгалгүй хэрэглэгчдэд эрүүл мэндийн даатгалыг сонгон авах боломжийг олгодог бөгөөд энэ сайтад нэвтрэхэд таны нэр, төрсөн он, сар, өдөр, хаяг, орлого зэрэг зарим үндсэн мэдээлэл, мөн танай гэр бүлийн бусад хүмүүсийн хувийн мэдээлэл шаардлагатай болдог. Та өөрийн амьдардаг мужийнхаа тус бүр нь өөр өөр шимтгэл, суутгал, нөхөн төлбөртэй, даатгалын хэмжээ нь таны төлсөн дүнгээс хамаарч өөрчлөгддөг олон хувилбарууд дундаас сонгож болно.
Өөр нэг хувилбар нь бол даатгалын төлөөлөгч эсвэл зуучлагчаар дамжуулан сонгох явдал юм. Тэд хэд хэдэн, өөр өөр компаниудтай хамтран ажиллаж байдаг тул танд хамгийн боломжтой үнийн санал өгч, амь нас, автомашин, байр, эрүүл мэндийн даатгалд хамрагдахад тусалж чадна. Гэхдээ брокеруудын зарим нь комиссын хураамж шимтдэгийг мартаж болохгүй.
Актуари гэж юу вэ?
Актуари нь санхүүгийн хөрөнгө оруулалт, даатгалын бодлого болон эрсдэлтэй байж болзошгүй аливаа үйл ажиллагааны эрсдэлийг үнэлж удирдах үйл ажиллагаа юм. Актуариуд санхүүгийн эрсдэлийг, магадлал, эдийн засгийн онол, компьютерийн шинжлэх ухааныг ашиглан тодорхой нөхцөл байдалд үнэлдэг байна. Ихэнхи актуарууд даатгалын компаниудад ажилладаг бөгөөд тэдний эрсдэлийг удирдах чадвар нь тухайн даатгалын эрсдэлийн түвшин, хураамжийн үнийг тодорхойлоход онцгой ач холбогдолтой байдаг.
Эх сурвалж: www.investopedia.com