August
19
2022
Anu.mn
Танд хэрэгтэй
АНУ-ын иргэншил авах дөрвөн арга
АНУ-ын иргэншил авах дөрвөн арга
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
АНУ-ын иргэншил авах дөрвөн арга
Photo: Shutterstock

АНУ-ын иргэншил авахын тулд иргэнших процессуудыг бүгдийг даван туулах ёстой. Хэрэв ногоон карттай бол тусгай маягтыг бөглөж, хурууны хээний карт, гэрэл зургийн хамт орон нутгийн цагаачлалын албанд өгнө. Үүний дараагаар ярилцлагад орж, англи хэлний мэдлэгээ баталгаажуулж, АНУ-ын улс төрийн бүтэц, түүхийн чиглэлээр шалгалт өгнө.

Эцэст нь, АНУ-д үнэнч байх тангараг өргөснөөр та иргэний харьяаллын гэрчилгээ авах бөгөөд үүнийг Америкийн паспорт авах хүсэлт гаргахдаа ашиглана. Шалгалт, ярилцлагад унасан тохиолдолд дараа дахин өргөдөл гаргаж болно гэдгийг тэмдэглэх нь зүйтэй. Нэмж дурьдахад, та иргэншил авах оролдлого хийхгүйгээр АНУ-д насан туршдаа байнгын оршин суугчаар амьдрах боломжтой.

Америкийн иргэншил авах дөрвөн энгийн бөгөөд нийтлэг арга:

Арга 1. Ногоон картаар удаан хугацаагаар оршин суух

АНУ-ын иргэншил авах хамгийн түгээмэл арга замуудын нэг бол хууль зөрчихгүйгээр, эсвэл энэ улс орныг удаан хугацаагаар орхихгүйгээр 5-аас доошгүй жил байнгын оршин суугчаар (ногоон карт эзэмшигч) амьдрах явдал юм. АНУ-д нийтдээ 2.5-аас доошгүй жил ажиллаж амьдарсан, өргөдөл гаргаж буй муждаа 3-аас доошгүй сар амьдарсан байх ёстой.
Мөн 18-аас дээш насны, өндөр ёс суртахуунтай, англи хэлний доод тал нь унших, бичих, ярих чадвартай байх, түүнчлэн АНУ-ын түүх, эдийн засаг, улс төрийн бүтэцийн шалгалтад тэнцэх ёстой. Үүний зэрэгцээ АНУ-ын Үндсэн хуулийн үндсийг мэддэг байх шаардлагатай бөгөөд өнгөрсөн хугацаанд АНУ-ын хууль тогтоомжтой холбоотой асуудал гаргаагүй байх шаардлагатай.

Арга 2. АНУ-ын иргэнтэй гэрлэх

Олон охид америк хүнтэй гэрлэхийг мөрөөддөг, учир нь энэ нь иргэншил авах хамгийн хялбар аргуудын нэг гэж боддог. Гэтэл энэ нь тийм ч энгийн биш, тодорхой шаардлагуудыг хангасан байх хэрэгтэй. Нэгдүгээрт, 18-аас дээш настай, АНУ-д нийтдээ 1.5-аас доошгүй жил амьдарсан байх (өргөдөл гаргаж буй муждаа 3-аас доошгүй сар), 3-аас доошгүй жил ногоон карт эзэмшигч байх.

Мөн бичиг баримтаа бүрдүүлэх үед, эхнэр, нөхөрийн аль нэг нь АНУ-ын иргэншил аваад дор хаяж 3 жил болсон байх, мөн гэрлээд 3-аас доошгүй жил амьдарсан байх шаардлагатай. Нэмж дурьдахад, өндөр ёс суртахуунтай байх ёстой бөгөөд ядаж доод түвшний англи хэлний мэдлэгтэй байх ёстой (унших, бичих, ярих чадвартай байх), түүнчлэн АНУ-ын түүх, түүний эдийн засаг, улс төрийн бүтцийн шалгалт өгнө. Үүнээс гадна АНУ-ын Үндсэн хуулийн үндсийг мэддэг байх ёстой бөгөөд өнгөрсөн хугацаанд АНУ-ын хууль тогтоомжийг зөрчөөгүй, ямар нэгэн асуудал гаргаагүй байх ёстой.

Арга 3. Цэргийн алба

АНУ-ын армид үнэнчээр алба хаасан бол хүссэн үедээ иргэншил авах хүсэлт гаргаж болно. Гэхдээ цэргийн албыг энхийн үед эсвэл дайны үед хааснаас шалтгаалан иргэншил авах процесс бага зэрэг ялгаатай байдаг.

Энхийн цагт цэргийн алба хаасан бол:

-18-аас дээш настай байх;

-АНУ-ын зэвсэгт хүчинд 1-ээс доошгүй жил (эсвэл нэг жилээс бага хугацаанд) шударгаар алба хаасан байх, эр зориг, хүндэтгэлийн төлөө шагнагдсан байвал давуу тал болно.

-Англи хэлний анхан шатны түвшний мэдлэгтэй байх (унших, бичих, ярих чадвартай байх), түүнчлэн АНУ-ын эдийн засаг, улс төрийн бүтэц, тухайн улсын түүхийн талаархи мэдлэгтэй байх;

-Ёс суртахуунтай байх, АНУ-ын Үндсэн хуулийн зарчмуудыг хүндэтгэх, хууль эрх зүйн асуудалгүй байх;

-АНУ-д 5-аас доошгүй жил тасралтгүй амьдарсан эсвэл өргөдөл гаргах өдрөөс 30-аас доошгүй сарын өмнө АНУ-д оршин суусан байх;

-Иргэншил авах хугацаандаа АНУ-д байнга оршин суух.

Дайны үед цэргийн алба хаасан бол:

-АНУ-ын армид ямар ч хугацаанд (1 өдөр ч гэсэн) шударгаар алба хаасан байх;

-Цэргийн албаа хааж дуусгаад АНУ-д хууль ёсоор нэвтэрсэн байх эсвэл тус улсад хууль ёсны дагуу үлдсэн байх;

-Англи хэлний хамгийн бага мэдлэгтэй байх (унших, бичих, ярих чадвартай байх), түүнчлэн АНУ-ын эдийн засаг, улс төрийн бүтэц, тухайн улсын түүхийн талаархи мэдлэгтэй байх;

-Өндөр ёс суртахуунтай байх, АНУ-ын Үндсэн хуулийн зарчмуудыг хүндэтгэх, хууль зөрчсөн түүхгүй байх.

Арга 4. Америкийн иргэн эцэг эхтэй байх

Хэрэв хүүхэд АНУ-ын нутаг дэвсгэрт бус, өөр улсад төрсөн бол иргэншил авах дараах хувилбарууд байна:

-хүүхдийн эцэг эх нь АНУ-ын иргэн бөгөөд тэдний дор хаяж нэг нь хүүхэд төрөхөөс өмнө АНУ-д амьдарч байсан байх;

-хүүхдийн эцэг эхийн аль нэг нь АНУ-ын иргэн бөгөөд 1986 оны 11-р сарын 14-ний өдрөөс хойш бол хүүхэд төрөхөөс өмнө таван жилээс доошгүй хугацаанд тус улсад тасралтгүй амьдарсан байх;

-хэрэв хүүхэд 1952 оны 12 дугаар сарын 23-наас 1986 оны 11 дүгээр сарын 14-ний хооронд төрсөн бол түүний эцэг эх нь төрөх үед гэрлээгүй, харин ээж нь АНУ-ын иргэн бөгөөд тэнд 1-ээс доошгүй жил тасралтгүй амьдарсан байх;

-хэрэв хүүхэд 1986 оны 11-р сарын 14-ний өдөр буюу түүнээс хойш төрсөн бол эцэг эх нь төрөх үед нь гэрлээгүй, харин эцэг нь төрөх үед АНУ-ын иргэн байсан бөгөөд тус улсад 5-аас доошгүй жил амьдарсан, үүний хоёр жил нь хүүхдийн 14 насны төрсөн өдрөөс хойш байж болно.

Хэрэв хүүхэд 18 нас хүрээгүй бол АНУ-ын иргэншил авах нөхцөл нь түүний хувьд өөр байна:

-АНУ-д хууль ёсоор оршин суудаг бөгөөд эцэг эхийн аль нэг нь АНУ-ын иргэн байх;

-АНУ-д ногоон карт эзэмшигчээр амьдардаг, өргөдөл гаргах үед эцэг эх хоёулаа иргэншил авсан бол

-АНУ-д ногоон карт эзэмшигчээр амьдардаг, эцэг эхийн нэг нь өргөдөл гаргах үед иргэний харьяалалтай, хэн нэг нь нас барсан

-АНУ-д ногоон карт эзэмшигчийн хувьд оршин суудаг, эх нь өргөдөл гаргах үед иргэний харьяалалтай, эцэг нь тогтоогдоогүй.

Өргөмөл хүүхдийн хувьд тусдаа шаардлагууд байдаг. https://www.uscis.gov/citizenship/learn-about-citizenship/i-am-the-child-of-a-us-citizen энэ хаягаар орж үзнэ үү.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.