1. “Баруун хаалга“Сент-Луис (Gateway Arch)
"Баруун руу гарах хаалга " гэгддэг Сент Луисын алдарт нуман хаалга нь 630 фут (192 метр) өндөр, Вашингтоны хөшөө болон Gateway Arch үндэсний цэцэрлэгт хүрээлэн дэх Эрх чөлөөний хөшөөнөөс өндөр юм. Хэрэв та өндрөөс айдаггүй бол цэлмэг өдөр 50 миль (ойролцоогоор 50 км) хүртэлх зайг харах боломжтой нуман хаалганы орой руу лифтээр гарч, Миссисипи гол болон Сент Луисыг шувуу нисэх өндрөөс харах боломжтой.
2. Эрх чөлөөний хөшөө, Нью-Йорк (Statue Of Liberty)
Үндэсний албан ёсны дурсгал болох Эрх чөлөөний хөшөөг 1886 онд Америкийн иргэний дайн дуусч, боолчлолыг устгасны дурсгалд зориулан босгосон (хөшөөний хөлд тасарсан дөнгө байдаг). Гэвч 20-р зууны эхэн үед АНУ-д ирсэн сая сая цагаачдын хувьд уг хөшөө нь Америк дахь итгэл найдвар, шинэ эхлэлийг бэлэгдэж байсан. Харин дараа нь, уг хөшөө Эллис арал дээрх тэр үеийн Цагаачдыг хүлээн авах станцын дээд талд байрладаг тул АНУ-ын цагаачлалын бэлгэ тэмдэг болжээ. 1903 онд хөшөөний ёроолд байрлах дурсгалын самбар дээр Эмма Лазарусын "Шинэ Колосс" шүлгийн "Өөрийн гачигдагсдын гүнээс надад өгөөч. Хаягдсан, орон гэргүй хүмүүсээ илгээ, би алтан үүдний дэргэд тэдэнд гэрэл гэгээг өгөх болно!" гэсэн мөрийг сийлсэн байдаг.
3. Вашингтоны хөшөө, Вашингтон ДС (Washington Monument)
Вашингтон ДС нь Линкольны дурсгал, Үл мэдэгдэх цэргийн булш, Томас Жефферсоны дурсгал, шинэ Мартин Лютер Кингийн үндэсний дурсгалт газар зэрэг олон чухал дурсгалт газруудаар дүүрэн байдаг. Харин АНУ-ын Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн албанаас "Вашингтон ДС-ийн хамгийн ил тод байгууламж" гэж нэрлэгддэг өндөр шовх хэлбэртэй Вашингтоны хөшөөг хамгийн гайхалтайп тооцдог. 1884 онд Жорж Вашингтоны дурсгалд зориулан босгосон уг хөшөө нь 555 фут (170 метр) өндөр бөгөөд эргэн тойрны 50 км-ээс дээш зайтай газар нутгийг харах боломж олгодог.
4. Өмнөд Дакота, Рашмор уул (Mount Rushmore)
Гурван сая хүн Жорж Вашингтон, Томас Жефферсон, Абрахам Линкольн, Теодор Рузвельт нарын асар том хөшөөг үзэхээр Өмнөд Дакота мужийн Блэк Хиллс рүү жил бүр аялдаг. 18 метрийн өндөртэй боржин чулуун хөшөөг бүтээхэд 400 ажилчин 14 жил зарцуулсан. Рашмор ууланд ирсэн жуулчид уулын гайхалтай уран баримлыг үзэхийн зэрэгцээ хаданд авирч, Хар толгод орчимын онгон зэрлэг байгалийн үзэсгэлэнт газрыг үзэх боломжтой (энэ хавьд 200 гаруй янгир байдаг).
5. "Үүлэн хаалга" баримал, Чикаго (Cloud Gate’ Sculpture)
Чикагогийн Мянганы цэцэрлэгт хүрээлэн дэх гэрэлтэгч баримал нь энэ жагсаалтууд дундах хамгийн сүүлийн үеийн хөшөө юм. 2004 онд бүтээгдсэн даруйдаа, хотын өнгө үзэмжийг тусгасан буурцаг хэлбэртэй энэхүү зэвэрдэггүй ган баримал нь Чикагогийн бэлгэ тэмдэг болжээ. Budget Travel-ийн мэдээлснээр Cloud Gate бол "Millennium Park дахь AT&T Plaza-ийн гялалзсан төв хэсэг" бөгөөд дэлхий дээрх хамгийн их гэрэл зураг авдаг газруудын нэг юм.
6. Бостон дахь Бункер Хилл хөшөө (Bunker Hill Monument)
Вашингтоны хөшөөний нэгэн адил тэнгэр баганадсан өндөр шовх хэлбэртэй боловч 221 фут өндөр. Энэ нь нийслэл дэх өрсөлдөгчийнхөө өндрийн талаас бага юм. Энэхүү хөшөө нь 1775 онд Америкийн хувьсгал эхэлсэн газрыг тэмдэглэдэг. Чарлстаун (Бостон муж) дахь Бункер Хиллийн тулаан бол Америкийн тусгаар тогтнолын төлөөх дайны анхны томоохон тулаан байв. Хөшөөний эсрэг талд байрлах музейд жинхэнэ их бууны сум болон тусгаар тогтнолын дайны үеийн бусад зэвсэг зэрэг тулалдааны үеийн олдворуудыг дэлгэн үзүүлсэн байдаг. Бостонд, Америкийн түүхийн талаар бүрэн ойлголтыг өгөх Бункер Хилл хөшөө зэрэг 16 түүхэн чухал дурсгалт газруудыг багтаасан 2.5 миль Эрх чөлөөний жим байдаг.
7. АНУ-ын тэнгисийн явган цэргийн дайны дурсгалын цогцолбор, Арлингтон (United States Marine Corps War Memorial)
Дэлхийн 2-р дайны үеийн хамгийн алдартай зургуудын нэгийг Виржиниа мужийн Арлингтон дахь Жорж Вашингтоны дурсгалын цэцэрлэгт хүрээлэнд хүрлээр цутган байрлуулсан байдаг. Тулааны үеэр амиа алдсан тэнгисийн явган цэргүүдийн дурсгалд зориулан барьсан АНУ-ын Тэнгисийн явган цэргийн дурсгалын цогцолборыг, Японы галт уулын арлууд дээр Иво Жимагийн тулааны үеэр авсан алдартай гэрэл зургийн загвараар бүтээжээ. Энэхүү хөшөө нь Сурибачи уулан дээр АНУ-ын далбааг мандуулсан тэнгисийн явган цэргүүдийг дүрсэлсэн бөгөөд дурсгалын суурь дээр "Ер бусын эр зориг нь хамтын буянт үйлс байсан" гэсэн бичээс байдаг. Зун цагийн мягмар гаригуудад нар жаргах үед нэг цагийн жагсаал болдог.
8. Эрх чөлөөний хонх, Филадельфи (Liberty Bell)
Эрх чөлөөний хонх нь, эрх чөлөөний үндэсний бэлгэ тэмдэг бөгөөд төрөлх хот нь болох Филадельфийн бэлгэдэл юм. 19-р зууны эхээр гүнзгий цуурахаас нь өмнө Пенсильвани мужийн засгийн ордны гадаа хонхыг цохьдог байжээ. Хонхон дээрх "Эрх чөлөөг Дэлхий даяар, дэлхийн бүх оршин суугчдад тунхаглая" гэсэн бичээс 1830-аад оны үед, бүхнийг халах урсгалыг эсэргүүцэгчдийн анхаарлыг татсанаар уг хонх боолчуудын эрх чөлөөний бэлгэдэл болгон хувирчээ. Иргэний дайны дараа, Эрх чөлөөний хонх Филадельфид ирэхээсээ өмнө хэдэн арван жил, улс орноороо аялсан байдаг.
9. “Аризона” хөлгийн дурсгалыг цогцолбор. Сувдан эрэг (USS Arizona Memorial) Перл-Харбор
Гонолулугийн Сувдан эрэг дээр, тус хөлөг живсэн газарт, үндэстний хөшөө “Аризона”-гийн дурсгалын цогцолбор байрладаг. Энэхүү дурсгалын газар нь 1941 оны арванхоёрдугаар сарын 7-нд Сувдан эргийн боомтод болсон Япончуудын гэнэтийн халдлагын үеэр амиа алдсан хүмүүсийг хүндэтгэдэг бөгөөд энэ өдөр "түүхэнд ичгүүрийн билэгдэл болон үлдэх өдөр" гэж Франклин Рузвельт хэлж байжээ.
10. “Алтан хаалга” гүүр, Сан Франциско (Golden Gate Bridge)
Хөшөө дурсгал гэхээр гүүр хамгийн түрүүнд санаанд ордоггүй байж болох ч, “Алтан хаалга” гүүр нь бүрэн ашиглагддаг зам төдийгүй гоёмсог, бэлгэ тэмдэг болсон байгууламж юм. Art Deco загварын улбар шар өнгийн дүүжин гүүр нь 1937 онд баригдаж дуусахдаа дэлхийн хамгийн урт гүүр байсан юм. Хэдийгээр гүүр нь дэлхийн хамгийн урт гүүр байхаа больсон ч Америкийн инновацийн дурсгал хэвээр байгаа юм. Америкийн барилгын инженерүүдийн нийгэмлэг үүнийг орчин үеийн дэлхийн долоон гайхамшгийн нэг гэж үздэг.